Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Иран улсаас Орост есөн тонн уран нийлүүлэхээр болжээ

Б.БААТАР

Стртатегийн түншлэлээ өндөр дээд хэмжээнд хүртэл хөгжүүлсэн ОХУ Иран хоёрын харилцаанд НҮБ хориг тавьж чадахгүй байдалд хүрэв. ОХУ-д есөн тонн уран нийлүүлэхээ албан ёсоор мэдэгдэв. Иранд энэ бол холбоотон орнууддаа өгч байгаа буцалтгүй тусламж хэмээн тайлбарлаж байгаа юм. Баяжуулаагүй ураныг ийнхүү өгч байгаа нь цаагуураа Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэдэггүйн баталгаа гэж харуулах гэсэн оролдлого хэмээж байна. Энэ үйл явдал явдал нь их гүрнүүдийн анхаарлыг татаж буй нь мэдээж. Ямар төрлийнх болох, хаанаас гаргаж авсан зэрэг  есөн тонн ураны талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байгаа юм.

Ноцтой асуудал мөн. Гэхдээ их гүрнүүдийн хувьд иймэрхүү тохиролцоо нь ердийн зүйл мэт хэмээн барууны болон Европын орнууд үздэгт асуудал бий. Цөмийн зэвсэгтэй улс орнуудын хувьд байх ёстой энгийн л нэг наймаа. Хэрэв ОХУ биш өөр орон байсан бол бусад улсууд маш том асуудал үүсгэх байсан нь ойлгомжтой. Хэрэв баяжуулсан уран бол хяналт тавьж, нөхцөл бай­дал дээр олон улсын шинжээч­дийг илгээх байсанаа АНУ-ын тал мэдэгдсэн. Тэгвэл Оросоос хариуд нь “АНУ дэл­хийг захираагүй гэдгийг санах хэрэгтэй. Юм болгонд оролцдог байдлаас хойш суух хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн юм.

Иран улс энэхүү баяжуу­лаагүй есөн тонн ураныг олон жил хадгалсан төдийгүй өөрсдөд нь хэрэггүй тул ОХУ-д өгөхөөр Засгийн газраас шийлвэрлэсэнийг хэлж байна. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хийсэн гэрээний дагуу эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг үл харгалзан үзсэний үндсэн дээр уран нийлүүлж байгаа нь ямар нэг хууль зөрчөөгүй гэж тайлбарлалаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров эдийн засгийн хориг арга хэмжээ авсан ч хамаагүй. Уран нийлүүлэхийг өөр бусад асуудалтай нь хутгах хэрэггүй гэж мэдэгдсэн. Исламын улс орнуудын мэдээ мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч Аль Акбар Салехи “ОХУ-д баяжуулаагүй ураныг ойрын хугацаанд нийлүүлж, тээвэрлэх болно” гэж дурдаад байна.

Харин зарим ажиглагч Иран улсыг есөн тонн баяжуулаагүй ураныг ОХУ-д өгөөд оронд нь бага түвшний баяжуулсан уран 140 тонныг эргүүлэн авах гэж байгаа нууц хуйвалдаан байгаа эсэхийг шалгах хэрэгтэйг гэх болов. Бага түвшинд баяжуулсан уран нь Иран улсад цөмийн эрчим хүчний эх үүсвэрт гэрэл цахилгаан, улс орны хөгжилд ч туслах хэмжээний зүйл гэж Их Британи улс сануулсан. Иран улс олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, их гүрнүүд бүхий зургаан улстай хамтран гэрээ байгуулж тохиролцоонд хүрсэн. Уг гэрээнд заасан нөх­цөлийн дагуу Иран улс ямар нэг цөмийн эр­чим хүчтэй холбоотой асуу­дал гарвал бусад улсад мэдэг­дэх шаардлагатай, үүрэг­тэй аж. Баяжуулсан болон баяжуулаагүй ураны наймаа, сэлбэг хэрэгсэл гээд Ираны цөмийн эрчим хүчтэй холбоотой бүхэн ил тод байхыг гэрээгээр хүлээсэн байна.

Иран улс газрын тосны олборлолт явуулдаг байсан цооногуудаа түр хааж, нөөцөнд байгаа их хэмжээний газрын тосыг олон улсад худалдаалах хүсэлтээ нээлттэй зарласан. Тус улсаас газрын тос хямд үнээр авахаар Орос тохиоролцсон. Тэгвэл эхлээд уран авах гэж буй нь олон талаасаа хардлага төрүүлэх нь аргагүй. Баяжуулсан ураны хэмжээ нь ил тод байгаа ч Ираны эрчим хүчний салбарт хангалттай хүрэлцээтэй биш гэж тайлбарласаар ирсэн. Тийм ч болохоор эрчим хүчтэй байж улс орон хөгжих эдийн засгийн нөөц бололцоогоо ашиглахыг хүсч байгаагаа удаа дараа илэрхийлсэн билээ.

Япон улс шиг усан цахил­гаан станцыг цөмийн эрчим хүчинд ашиглах, боловсруулах төлөвлөгөөтэй байгаа боловч бүс нутгийн хувь аюулгүй байдал нь бусад орнуудын анхаарлыг татаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх олон удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэн. Тиймээс хөрөнгө мөнгө хангалттай байх юм бол заавал цөмийн эрчим хүч рүү зүтгэх биш сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь Иран улсад хөгжих нэг боломж гэж үздэг.  Гэвч байгаль, цаг уурын нөхцөл шаардлагад нь нийцэхгүй хэмэн зарим шинжээч тайлбарладаг. Ингээд цөмийн эрчим хүчнээс өөр зүйл Иран улсад байхгүй хэмээн өөрсдийгөө өмгөөлж, хамгаалсаар байгаа юм.

Баяжуулсан урантай цөмийн эрчим хүчний станц нь тус улсад дараахь хөгжлийн хэд хэдэн гарцыг нээж өгөх гэнэ. Эхний ээлжинд Иран улсын өнцөг булан бүрт 24 цагийн цахилгаантай болох. Дараа нь шугам сүлжээгээр дамжуулан өргөн сүлжээ бүхий өндөр хурдны шилэн кабел зэрэг шат дараалсан ажил хийгдэх аж. Энэ бүхэнд АНУ болон барууны холбоотон орнууд төдий л нааштай хандахгүй байгаа. Цаагуураа цөмийн зэвсэг нууцаар хийх санаатай байгаа гэсэн хардлага бий.

Харин Иран улс ойрын ирээдүйд цөмийн эрчим хүчийг ашиглан хиймэл дагуул хийх болон сансарт өөрсдийн хөгжил дэвшлийг харуулна хэмээдэг. Хэрэв тэднийхээр энэ бүхэн нь биелэх юм бол Ойрхи Дорноддоо хамгийн хүчтэй улс орон болно гэсэн болгоомжлол баруунынхан, их гүрнүүдэд байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл Ираны хөгжлийг дэмжиж байгаа цорын ганц их гүрэн ОХУ болоод байна. Ойрхи Дорнодод ураныг хамгийн өндөр үнээр хууль бус худалдаж авч байсан орон нь Иран. Ураныг  хөгжилд зарцуулна гэсэн байр сууриа хэзээд баримталсаар ирсэн. Өмнөх төдийгүй одоогийн Засгийн газар энэ бодлогодоо үнэнч байгаа. Тэгэхээр Иран улс цаашдаа ч ямар улс төрийн хүчин Засгийн эрхийг авахаас үл хамаарч цөмийн хөтөлбөрийг дэмжсээр байх нь бололтой.
Тэгвэл Ираныг гол эсэр­гүүцэгч нь АНУ. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний дотор гэрээ хэлэлцээр эцэслэгдэн шийдэгдэж, Иран улсын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг барууны улс орнууд цуцалсан. Тэд газрын тосны үнийг бууруулах боломжтой цорын ганц улс болж хувирсан гэхэд болно. ОХУ Ираны газрын тосны үнийг бууруулах хүсэлгүй бай­сан ч хямд үнээр худалдан авах хүсэлтэй байгаа нь нууц биш. Гэхдээ хоёр улсын хамтын харилцаа хүнд хэцүү цаг мөчид ч бат бөх байсан учраас Иран улс газрын тосоо ч хямд зарна, баяжуулаагүй байгаа уранаа ч ОХУ-д өгөх нь тодорхой юм.

Есөн тонн уран гэдэг багагүй зүйл ч баяжуулсан тохиолдолд тийм ч их биш гэж байгаа. Гэхдээ ийм хэмжээгээр үе, үе уран нийлүүлээд байх юм бол ОХУ Ираны энэхүү байдлыг олон улс анхааралдаа авч хориг тавьж ч магадгүй. Иран улс НҮБ болон Олон улсын Цөмийн эрчим хүчний агентлагт үйл ажиллагаагаа нээлттэй явуулах үүднээс л ийнхүү мэдэгдэх болсон гэж ойлгож болох юм. АНУ болон барууны орнууд хариу арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүртэл ажиглагчийн байр сууринаас хандаж буй. Ямартай ч Иран улс эдийн засгийн хувьд нүүдлээ хийлээ. ОХУ-ын хувьд ч уран авч баяжуулах нь энгийн үэзгдэл мэт болсон талаар ХБНГУ-ын Канцлер шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн ч удаатай. Нэг л өдөр бидний эргэн тойронд цөмийн дайн болохгүй гэх баталгаа байхгүйг анхааруулсаар байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан