Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
“Исламын улс орнуудын анти-терроризм” нэртэй шинэ цэргийн хүчин бий боллоо

Б.БААТАР

Терроризмийн эсрэг 34 улс нэгдээд байна. Үүнд Саудын Араб болон исламын цэргүүд лалын дайчдын эсрэг ийнхүү нэгдэж, олон улсад терроризмийн эсрэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар албан ёсоор зарлалаа. Эдгээр исламын цэргийн 34 нэгдэл бүхий терроризмийн эсрэг хүч Саудын Араб улсаар ахлуулах бөгөөд эхний төв нь Риядн бүс нутагт байрлах юм байна. Египт, Катар, Арабын нэгдсэн Эмирт, Малайз, Пакистан, Арабын хойг болон Африкийн улс орнууд багтсан байна. Хамгийн хачирхалтай нь энэ нэгдэлд Турк улс байж байх юм. Хэвлэлээр “Дэлхийн 200 гаруй улс орны өмнө Турк улс яаж терроризмийн эсрэг тэмцэж, бусадтай ичихгүй нэгдэж чадаж байна вэ” гэсэн сэдэвтэй нийтлэл, мэдээ мэдээллүүд нийтлэгдэж цацагдаж байна.

Энэхүү шинэ хүч нь дэлхийн терроризмтой тэмцэх биш харин нэр нэгтэй, шашин нэгтэй исламын улс орнуудыг аврахын тулд ийнхүү нэгдэж байгаа хэмээн Саудын Араб хэлсэн юм. Өнөөдөр дэлхийд хамгийн том террорист үйл ажиллагаа явуулж байгаа исламын улс буюу лалын дайчид өөрсдийгөө “ИСИС” нэрээр алдаршуулж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрт халдлага явуулах бүртээ лалын дайчид үйлдсэн гэж бахархан суугаа. Энэ бүхнийг зүгээр хараад сууж чадахгүй гэдгийг исламын улс орнуудын хүчин нэгдэж дэлхийд өөрсдийгөө мөн зарлан тунхаглаж байна.

Иран улсын мусульман шашинтай хүмүүс, Саудын Арабын суннит шашинтай иргэд, Сири, Турк дахь курд үндэстнүүд, Афганистан, Иракийн талибанчууд дэлхийн түүхэнд ямар нэгэн байдлаар террорист гэсэн ойлголт үлдэх гээд байгаа учраас тэд ийнхүү нэгдэж нутаг нэгтэй террористуудаас өөрсдийгөө аврах гэж ийнхүү нэгдэл байгуулсан бололтой.

Сири Болон Йемен дахь иргэд өөр хоорондоо таарамжгүй байсан учраас талууд зөрчилдөж, шашин шүтлэгтэй холбоотой дайн дажин, террорист үйл ажиллагаа эхэлсэн удаатай. Ингээд зөрчил ихтэй байгаа газар нутагт лалын дайчид гэх төрийн эргэлт хийх гэсэн террористууд бий болсон. Тэднийг АНУ тэргүүтэй Турк улс санхүүжүүлдэг нь одоогоор тодорхой болоод байгаа.

Ирак Сирийн газар нутагт байгаа лалын дайчдын бүлэглэлүүдийг нэг нэгээр нь нухчин дарж газар нутгаа чөлөөлөхөд АНУ-ын тусламж чухал үүрэг гүйцэтгэх боловч дээрх шинэ цэргийн нэгдэл асуудлаа өөрсдөө шийдэх гэж байгаа бололтой. Эхний ээлжинд энэхүү цэргийн хүчин Сири, Ливи, Египт болон Афганистан улсад лалын дайчдын эсрэг ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн. Магадгүй нэгдсэн нэг ажиллагааг ч олон талд зэрэг явуулах магадлал өндөр байна. Ирак Сири зэрэг улс орнуудаас зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус байсаар байгаа. Үүнийг олон улсын цэргийн ажиллагаа гэж Саудын Араб үзээд байгаа. Гэвч дээрх нэгдэл нь зөвхөн үндэсний эрх ашгийн төлөө нэгдэж байгааг хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж байна. Үндэсний эрх ашгийн төлөө үндэсний нэгдэл дайтах гэж байгааг ОХУ болон их гүрнүүд юу гэж бодож байгааг сэтгүүлчид тайлбарлав.

Хэвлэлийнхэн шинээр байгуулагдаж байгаа энэхүү хүчний толгой болсон Сау­дын Арабаас “зөвхөн ла­лын дайчидтай тулалдаж, үндэсний эв нэгдлийн төлөө тэмцэх юм уу, бусад террорист байгууллагуудын эсрэг ажиллагаа явуулахгүй юу” гэсэн асуултанд “бидний өмнө тулгарсан бүхий л террорист бүлэглэлийн өмнө цэргийн ажиллагаа явуулах болно” хэмээн хариулжээ. Иран болон Йемен дахь үндэсний цөөнхийг Арабын нэгдэл бөмбөгдөж байгаа үйл явдалд дэлхийн улс орнууд анхааралдаа авахгүй байгаа талаар Иран улс эмзэглэж явдаг талаар мөн энэ үеэр мэдэгдээд амжсан.

Ийнхүү Саудын Араб тэргүүтэй хүчний байгууллага ч юм шиг, дахин нэг цэргийн хүчин дэлхийд терроризмийн эсрэг нэртэй нэгдэж байгаагаа зарлалаа. АНУ, Франц, Сири, ОХУ, Саудын Араб тэргүүтэй нэгдсэн хүчин, Иран, Афганистан, Катар, Египт, Малайз зэрэг орнууд ганцхан “ИСИС” лалын дайчдын эсрэг нэгдэж байх юм. Барууны хэвлэлээр энэ талаар “Ямар хүчирхэг террорист байгууллага вэ” хэмээн дуу алдаж байна. Гэхдээ тэд ямар цаг үед ийнхүү улс орнууд нэгдээд байгааг онцлох ёстойг анхаарууллаа. Шийт, Курд, Суннит, Ислам, Мусульман гээд өмнө нь хэзээ ч Арабын улс орнууд өнөөдрийнх шиг хагаралдаж бас нэгдэж байгаа­гүй. Загалмайтны дайны үед л иймэрхүү шашин шүтлэгээр нэгнийгээ хөнөөж байсан нь дэлхийн түүхэнд том хар толбо болон үлдсэн удаатай. Арабын хойг, Ойрхи Дорнодод одоо л дайн эхлэх нь.

Турк улсыг онцлох нь хамгийн зөв шийдвэр гэдгийг ОХУ-ын хэвлэлд ийнхүү өгүүлсэн байна. Учир нь лалын дайчдыг санхүүжүүлж, өөгшүүлдэг Турк улс яагаад энэхүү шинэ Арабын хүчинд нэгдэх болов. Энд логикийн алдаа байна уу, аль эсвэл Саудын Арабын шинээр байгуулж байгаа цэргийн хүчин лалын дайчдыг аврах далд төлөвлөгөө байна уу. Бүр нарийн ярих юм бол лалын дайчдын эсрэг явуулах гэж байгаа энэхүү цэргийн хүчний дунд Турк улс тагнуулын ажил “ичиж зовохгүй” хийхээр нэгдсэн болж таарч байна уу. Ойлгогдохгүй юм энд байсаар байна. Турк улс өөрсдийн газрын тос худалдан авдаг лалын дайчдын эсрэг хүч хавсрах тухай энд яригдаж байна. Турк улс лалын дайчдыг хамгаалж ОХУ-ын онгоцыг сөнөөсөн үйлдэл хийж НАТО-гоор өөрсдийгөө хамгаалуулсан. Гэтэл Саудын Араб үүнийг мэдсээр байж Турк улсыг лалын дайчдын эсрэг цэргийн хүчинд оруулах шалтгаан юунд байна гэдгийг ажиглагчид, цэргийн мэргэжилтнүүд гайхширч дуусахгүй байна. Африкийн улс орнуудаас Египт, Мали, Чад, Сомали, Нигер зэрэг улс орнууд дээрх 34 орны нэгдэлд багтаж байна. 

Ираны шийтүүд энэхүү цэргийн нэгтгэлд байхгүй байгаа нь тэдний эсрэг үйл ажиллагаа явуулах магадлалтай гэдгийг Ираны тал мөн мэдэгдсэн. Йемен дахь төрийн эргэлт, Йемен дахь шийтүүдийн эсрэг Арабын холбооны улс орнууд агаараас бөмбөгдөх үйл явцыг НҮБ түр зогсоогоод байгаа. Тиймээс Иран улс ч гэсэн лалын дайчдын эсрэг энэхүү нэгдэлд байгаа ч өөрсдийн шийтүүдийг хамгаалах бодлого баримтална гэдэг нь тодорхой. Хэрэв шинэ цэргийн зөвлөл Йемен дахь шийтүүдийг “террорист” гэж үзэх юм бол нөхцөл байдал өөрөөр эргэнэ. Иран улс тэгэхээр энэхүү цэргийн нэгдэлд бас юу хийж байгаа нь эргэлзээтэй. Террористуудын эсрэг л гэсэн нэртэй “үл ойлгогдох” цэргийн хүчин ямар ч байсан бий боллоо. Хоути аймгийн шийтүүдийн эсрэг ийнхүү цэргийн хүчин далд нэгдсэн гэдгийг хэн ч батлахгүй. Тиймээс Иран улс нэгдэлд албан ёсоор орж дээрх улс орнуудын зүгээс гарах шийдвэрт хяналт тавих гэж байгааг хэн ч мэдэхгүй. Турк улс мөн ялгаагүй. Лалын дайчдад мэдээлэл дамжуулах зорилгоор энэхүү 34 улсын цэргийн хүчинд орсныг бас хэн ч батлахгүй.
АНУ суннит шашинтай иргэдийг лалын дайчдын ар талыг авч явж буй хүмүүс гэж хардаж сэрддэг. Ирак болон Сирид үйл ажиллагаа явуулж байгаа лалын дайчдын ихэнх нь суннит шашинтай юм шиг л мэдээллэж байсан үе саяхан. Гэвч исламын дайчид бол Сири, Ливи, Египт, Леван, Ирак, Афганистаны хуучин цэргүүдийн нэгдэл гэж цэргийн мэргэжилтнүүд болон нутгийн ард иргэд үзэж байгаа.

Тэгэхлээр энэ бүхэн шашин хоорондын дайн болгох гэсэн АНУ-ын бодлого давхар байгаа бололтой. Арабын нэгдэл лалын дайчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах ганц л зорилго байгаа нь мэдээж. Газрын тосны үнийг тогтворжуулж, хууль бус газрын тосны наймааг лалын дайчдын гараас салгах явдал. Саудын Арабын Батлан хамгаалах яамны дэд сайд Саудын титэмт ханхүү Мохаммед Бин Салман энэхүү цэргийн нэгдэл, хүчийг дэлхийн улс орнуудтай хамтран явуулах хэтийн хүсэл зорилготой байгуулсан гэдгийг онцолж хэлсэн. Терроризм гэдэг зүйлийг устгаж, сөнөөхийн тулд гэж тайлбарлаад байгаа. Харин Йемен улсын цэргийн армийн генерал Мехаммед Аль Шадри “Газар нутгийг нь дээрэмдэн, газрын тосыг нь гадаад руу хууль бусаар наймаалах гэсэн улс орнуудын хийж байгаа ажил. Ашиг сонирхлын зөрчил хэтэрсэн учраас тэд ийнхүү АНУ шиг терроризмийн эсрэг нэрээр нэгдэж байгаа нь энэ. Газар нутаггүй, баялаггүй болсон ард түмэн өнөөгийн нийгэмд яаж амьдарна гэж. Тэд эх орноо эргүүлэн гадны түрэмгийлэгчдээс аврахын тулд зэвсэг барин байлдана. Тэгээд тэд олон улсад террорист нэртэй болж дуусна. Терроризм та бүхний хүсэж байгаа шиг амархан алга болдог зүйл биш. Дээрэм, тонуул, хууль бус гадаадын шахаа дарамт байгаа цагт энгийн ард түмэн террорист нэр зүүхэд ямар ч асуудал байхгүй” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Түүний хэлж байгаагаар терроризм нэрийн дор дахиад л улс оронд цэрэг оруулдаг, төр засгийг нь нураадаг барууны бодлого хэрэгжиж эхлэх гэж байгаа бололтой. Лалын дайчдын байрлаж байгаа газар таван улсад бүртгэлтэй байгаа. Египт, Ирак, Сири, Афганистан, Йемен. Гэхдээ лалын дайчид дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг гэдгийг ээлжит халдлага бүрээр баталсаар байгаа. Франц, АНУ, Итали, Турк, ОХУ, Египт, БНХАУ, Тунис, Йордан, Мали, Нигер, Ирак, Иран гээд маш олон улсад одоогийн байдлаар 87 удаагийн халдлага, дайралт, террорист ажиллагаагаар бүртгэгдээд байгааг хэвлэлийнхэн онцоллоо.
Яг өнөөдрийн байдлыг хараад байхад арабын улс орнуудаас мусульман шашинтай улс орнууд л лалын дайчдын эсрэг тулалдаж байгаа нь үнэн. Тэгвэл үндэс угсаагаар биш бүх нийтээр тэмцэх цаг ирсэн гэдгийг албаныхан мэдэгдсэн. Үүнийг дагаад лалын дайчид ч гэсэн өөрсдийн ээлжит мэдэгдэл цахим сүлжээгээр цацсан. Тэд “Та бүхэн бидний төлөө санаа тавьж байгаа явдалд баярлалаа. Бидний сүр хүч, агуу алдарыг бадраасаар байгаад дахин талархал илэрхийлье” хэмээн мэдэгдсэн. Ямартай ч шинэ цэргийн эвсэл лалын дайчдын эсрэг ажиллагаа явуулах нь тодорхой болж байх шиг байна. Тиймээс дэлхийн улс орнууд лалын дайчдын эсрэг бодлогод гол анхаарлаа хандуулах цаг ирсэн гэдгийг албаныхан өгүүлжээ.

0 Сэтгэгдэл
Унших гэж үйлээ үзлээ Жаахан уялдаа холбоотой бичээч Исламын ертөнцөд суннит шийт урсгал талцаж байна Саудын Араб суннит урсгалыг шүтдэг 34 орны цэргийн эвсэл байгуулж терроризмын эсрэг тэмцэнэ гэжээ Энэ нь шийт урсгал болон шийт шүтдэг Сири Ирак мөн шашин шүтдэггүй аттейст үзэлтэнтэй тэмцэх явдал гэсэн Гэтэл Саудын Арабын байгуулсан 34 орны эвсэл будлиантай болоод эхэлсэн Индонез Пакистан улсууд эвсэлд орсоноо мэдээгүй сонин тв интернетээс мэдсэн Саудын Араб 34 эвслийг байгуулсан шалтгаан хөрш Йемен орны иргэний дайнд оролцож суннитыг дэмжиж агаарын бөмбөгдөлт хуурай замын давшилтыг олон сар хийсэн ч хил дагуу газар нутгаа Йемений шийтийн партизануудад алдаж ялагдсанаа дэлхийн орнуудаас нуух гэж бүтээсэн юм
Setgvvlchee ta shal hudalaa bichij bna. Iran, irak, siri ,livan geh laliin shiit iin oronuudiin esreg baiguulj bui holboo yumaa. Iran uls ene holboond orlogui shuu hudalaa bvlterehee bolio. Sunnutiin oronuud niilj odoo iemenii shiit bosogchidiin esereg ebsel baiguulj baildaj baigaa bolobch odoo hvrtel ylj chadaagui bna. Shiit huseituud harin bvr sayd arabiin nutag orj baildaj bna. Amerikiin orchin veiin zebsegtei saydiin armi hol nvtsgen shahuu huseituudiig diilehgui bna. Shiitiin asad bol siriin. 5 say shiit alavavatuudiin gants naidbar tul shiituud asadiintoloo vhen hatan baildaj bna.bas kurduud bol ari garaltai arabaas ogt oor heltei ard tvmen shuu.chi medeleg bolobsroloo deeshvvlee. Dandaa ingej medehgui baij holion bantan hiihj bolohgui. Shiit Iran bol sunnit sayd arabiin gol daisan shuu.shiit Iran l bvh shiit oronuudiin gol naidbar tvshig tulguur ni ee.
Setgvvlchee ta shal hudalaa bichij bna. Iran, irak, siri ,livan geh laliin shiit iin oronuudiin esreg baiguulj bui holboo yumaa. Iran uls ene holboond orlogui shuu hudalaa bvlterehee bolio. Sunnutiin oronuud niilj odoo iemenii shiit bosogchidiin esereg ebsel baiguulj baildaj baigaa bolobch odoo hvrtel ylj chadaagui bna. Shiit huseituud harin bvr sayd arabiin nutag orj baildaj bna. Amerikiin orchin veiin zebsegtei saydiin armi hol nvtsgen shahuu huseituudiig diilehgui bna. Shiitiin asad bol siriin. 5 say shiit alavavatuudiin gants naidbar tul shiituud asadiintoloo vhen hatan baildaj bna.bas kurduud bol ari garaltai arabaas ogt oor heltei ard tvmen shuu.chi medeleg bolobsroloo deeshvvlee. Dandaa ingej medehgui baij holion bantan hiihj bolohgui. Shiit Iran bol sunnit sayd arabiin gol daisan shuu.shiit Iran l bvh shiit oronuudiin gol naidbar tvshig tulguur ni ee.
Хамгийн их уншсан