Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадын хэвлэл: Монголын нийслэл агаарын бохирдлоор Бээжинг давж рекорд тогтоолоо


Монголын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол гэдэг нь шинэ зүйл биш хэдий ч өнөөдөр хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Байгаль орчны үнэлгээгээр монголын ганц том энэ хотын агаарын бохирдол аль хэдийнээ сөрөг дээд амжилт тогтоож хотын төвд нь гэхэд л нэг шоо метр агаар дахь хорт бодисын хэмжээ 625 микрограммд хүрээд байна.  Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байж болох норм хэмжээнээс 25 дахин их байгаа хэрэг хэмээн байгаль орчныг хамгаалагчид түгшүүрийн харанга дэлдэж байна.
Уг нь монгол бол ердөө гуравхан сая хүнтэй манай гаригийн хамгийн цөөн хүнтэй таван орны нэгд багтдаг болохоор агаарын бохирдлын энэ үзүүлэлт нь үндэсний гамшиг болоод байгаа юм.
Нийслэлийн Ulan Bator Post сонины мэдээлснээр бол нийслэл хотын нь энэ бохир агаарт тоосонцор, тортог, сульфат, бас нитрит агуулагдаж байгаа гэнэ.
Энэ хотын агаарын бохирдлын хамгийн эхний үндэс нь нүүрс түлж байгаа дулааны цахилгаан станц. Энэ цахилгаан станцууд өвөлдөө зөвхөн утаа төдийгүй өөр бусад хорт бодисуудыг агаарт ялгаруулж байгаа. Зөвхөн яндангаар ялгаруулах утаанаас гадна цахилгаан станц бүр хэргэлээнээс гарсан үнсний асар том овоолготой болсон нь агаар бохирдуулахад өөрийн хувь нэмрээ оруулна. Ингэхгүйн тулд үүнийг усаар зайлах шаардлагатай. Гэтэл монголын говь тал нутагт ус ховор.
Агаарын бохирдолд өөрийн хувь нэмрээ оруулдаг өөр нэг хүчин зүйл нь хэт олон автомашин. Харамсалтай нь эдний нэлээд хэсэг нь технологийн төгөлдөршлөөс даанч хол. Энд явж байгаа түмэн төрөл маркийн машин дотроос орос хүн бүрийн мэддэг “аавын цээж”, “талх”/ пургон/  гэдэг УАЗ маркийн хоёр машиныг монголчууд зам сайн туулдаг хэмээн өнөө ч унасаар байгааг хэлэхэд л хангалттай.
Нийслэлийн агаар, экологи ингэж доройтоход хамгийн их нөлөөлж байгаа бас нэг аюул нь сайн сайхан амьдрал эрж Улаанбаатарт орж ирж байгаа хөдөөгийн иргэдийн нүүдэл. Өмнө нь нийслэлд нүүж ирэхийг хязгаарлаж, “орос ах”-ын туршлагаар тусгай зөвшөөрөл өгдөг байсан бол социалист систем нуран унаснаар нийслэл хот нь хэн дуртай хүнд хаалгаа нээж өгсөн нь ийм байдалд хүргэж байна.
Энэ бүхний үр дүнд нийслэл Улаанбаатарт монголын гурван сая иргэний бараг тал нь суурьшиж гэр хороололд амьдран энэ нь жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа юм.
Гэр гэдэг нь цахилгаан, усан хангамж байхгүй, өвөлдөө бол гартаа тааралдсаныг түлж дулаацуулдаг сууц. Уг нь гэрийг ойр хавийн ойгоос хууль бусаар мод бэлтгэдэг наймаачдаас авсан мод, нүүрсээр галладаг ч энэ нь дуусаад ирэхийн цагт үнэндээ хувцанцар сав, хаягдал дугуй гээд шатаж болох бүхнийг түлдэг нь агаарыг маш ихээр бохирдуулдаг.
Өөр нэг зүйл нь Улаанбаатар хот дөрвөн уулын дунд хөндийд оршдог болохоор утаа, хортой агаар хотдоо хоргодож  хүмүүсийг хордуулсаар байгаа юм.  
Энэ бүхний эцэст бохир агаар  уушгаар дамжин хүний эрүүл мэндэд нөлөөлөн монголчуудын дунд зүрх судасны систем, амьсгалын замын өвчин жилээс жилд нэмэгдсээр байна.
Нутгийн байгаль хамгаалагчид нийслэлийн иргэдийг зайлшгүй шаардлагатай л биш бол гадаа гарахгүй байх, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болох агаар шүүгч, бүр ядахад амны даавуун хаалт хэрэглэж байхыг анхааруулж байна хэмээн  flashsiberia.com сайтад энэ сарын 8-ны өдөр бичжээ.

0 Сэтгэгдэл
Төр засаг, Хотын удирдлага амлалт хаана байнаа. Иргэд хордож, утаагүй болгох мөнгөөр дарга нар баяжаад ,Дэлхийд утаатай хотоор рекорд тогтоож байгаа юм байна. Өдоогийн Нийслэлийн удирдлагуудыг дахин сонговол амь насанд халтай юм байна даа.
Unen shdee, Beijing-s ch iluu bgaa. Beijing bas ch gej nogoon baiguulamj ihtei, shoroo toos manarch bosoh ni baga shdee. Manaid bol shoroo ni bosohdoo l gadna jorlongiin shees *****, nus tsernii bacteruudiig avchraad nuur amruu chihchihdeg ni unen shdee, shoroo toosooroo l bacteruudaa tsug amisgalj zalgilaad l.
Манайх түрүүлж байна ха ха ха
бээжингийн ихэнх хувь нь үйлдвэрийн утаа шдээ тэд ядаж хордсон ч гэсэн үйлдвэрлэл эрхэлж гадаад зах зээлээ өргөжүүлж байгаа бол улаанбаатар зүгээр л хордоод сууж байгаа шд
sonin yum shuu gants ch hund uilver baihgui baizh iim boldog.odoo tegeed ger hooololiin tulsun nuursnees ingezh bain uu .bas 4 uul haagaad agaariin ursgalgui ain
Үнэн л бичсэн байна ш дээ. Алийн болгон нүдээ аньж чихээ дарж суух гээв. Хятадын Бөөжөн аль хэдийнээ улаан гэрлээ асаачихлаа гэсэн, манайд улаан байтугай гэрэл асахгүй болчихсон юм байна шүү
Beejing arai guitsekhgui
manaihan erh barigchidaa muulahiin tuld gadaadad iim medee ogson
Ene arai dendnee dendvv doromjilson medee bn shde
Хамгийн их уншсан