Вакцин үйлдвэрлэлийн Шугаман эсийн технологийн шинэ лабораторитой боллоо
Ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын цогц тусламж үйлчилгээтэй болно
УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа
МҮОНРТ, Толгойт, Баянхошуу, Дамбадаржаа, Налайх орчмоор агаарын бохирдол бага байна
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
Шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
Өнөөдөр үрийн буудайн дуудлага худалдаа болно
2026 оноос элсэлтийн шалгалтын журамд өөрчлөлт оруулна
Ордын төлөөх “тэмцэл” Ордонд ороод бужигнуулж байна
"Шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай" гэв
Тавантолгойн 203 ажилтанг Хятад компанид шилжүүлэхгүй байхаар болжээ
Тэгвэл өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиргаа, “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэл хооронд хөдөлмөрийн хамтын гэрээг байгуулсан байна. Ингэснээр нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон Хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах боломжтой болж байна.
Мөн Хятадын “TT JV CO” компанид 203 ажилтанг шилжүүлэхгүй байхаар болсон гэж тус компанийн төлөөлөл бидэнд мэдэгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн Зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ. Харин ажил эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг компанийн удирдлагууд эхлүүлсэн байна. Дээрх 203 ажилтан нь Цанхийн Зүүн уурхайд ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолт явуулах боломжгүй болсноос сул зогсолт хийж байсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан билээ. Тэрээр компанийн удирдлагадаа “”Эрдэнэс Тавантолгой” компанийн 203 ажилтанг хятадын “TT JV CO” компанид шилжүүлэхгүй байх, хөдөлмөрийн хамтын гэрээ хийх” гэсэн хоёр шаардлага тавьж байсан юм.
Мөн Хятадын “TT JV CO” компанид 203 ажилтанг шилжүүлэхгүй байхаар болсон гэж тус компанийн төлөөлөл бидэнд мэдэгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн Зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ. Харин ажил эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг компанийн удирдлагууд эхлүүлсэн байна. Дээрх 203 ажилтан нь Цанхийн Зүүн уурхайд ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолт явуулах боломжгүй болсноос сул зогсолт хийж байсан юм.
0 Сэтгэгдэл
иргэн
Яг эхлэх үү дээ, воолоостой нүүрс нь дүүрэн л гсн шүү дээ............
2015.12.03