НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Хойд Солонгост айлчилж байна. Айлчлалын гол зорилго нь цөмийн туршилт, пуужинтай танилцах гэдгийг албаныхан өгүүлж буй. “Хэрэв энэ удаагийн айлчлал амжилттай болбол тэрээр дараа нь Өмнөд Солонгост айлчилна” хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Түүгээр ч зогсохгүй түүнийг айлчлалаа амжилттай үргэлжлүүлэх юм бол хоёр Солонгосын хувьд түүхэн гүүр болсон айлчлал болох нь мэдээж гэх мэтээр бичих болов.
Магадгүй Бан Ги Мүн НҮБ-аас авсан хориг арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаж ч болох талтай. Хэрэв хоригийг цуцлах юм бол НҮБ-аас жил бүр олгодог цагаан будаа тэжээлийн хүмүүнлэгийн тусламжаа эргүүлэн олгож эхэлнэ. Ямартай ч түүний айлчлалыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гол анхааралдаа аваад байна.