Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТВОРТОЙ ЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлжээ “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байна Аюулт үзэгдэл, ослын тохиолдол эхний 10 сарын байдлаар 4469 удаа бүртгэгджээ “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “АЖИЛТАЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ” ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө "Тавантолгой төмөр зам" ХХК БНХАУ-ын төмөр замын тэргүүлэгч компанитай хамтран ажиллахаар тохиролцов
Нүцгэн бие 170 сая ам.доллар хүрэв

Уран зураач Амадео Модиглианигийн бүтээ­лүү­­дийн нэг болох “Хазайсан нүцгэн бие” нэртэй уран зураг Кристигийн дуудлага худалдаанд орж, үнэ хаялцуулжээ. 100 сая ам.доллараас эхэлсэн дуудлага худалдааны үнэ өсч, 170.405 сая ам.доллар хүрсэн байна.

Энэхүү бүтээлийг 1917-1918 оны хооронд зурсан гэж үздэг бөгөөд Амадео Модиглианигийн сор бүтээлүүдийн нэг болж чадсан тул дуудлага худалдаагаар үнэ хаялцуулах замаар худалдахаар тохирсон байна. Зарим судлаачид болоод дуудлага худалдаанд оролцсон уран зураг шимтэн сонирхогчид түүний бүтээлийг “Бараг л 100 жилийн өмнө зурсан гэхэд гайхалтай сайн хадгалж чадсан. Энэхүү бүтээл олон зууныг дамжин өнгөрөх Мона Лизагийн хөрөгтэй тэнцэхүйц гайхалтай бүтээл болж чадна гэдэгт итгэлтэй байгаа” гэж ярьжээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт болсон дуудлага худалдаанд зарагдсан бүтээлүүд нийлээд 750 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Харин “Хазайсан нүцгэн бие”  бүтээлийн дараагаар Пикассогийн 1901 онд зурсан “Ла Гоммеус” бүтээл 67.5 сая ам.доллараар зарагджээ. Мөн Амадео Модиглианигийн “Паулетте Жордан” нэртэй зураг 42.8 сая ам.доллараар дуудлага худалдааны дээд наймаа болсон аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан