Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Шатахууны үнэ буурахгүй, харин валют хэмнэнэ

Т.ЖАНЦАН

Монгол Улсын хэмжээнд шатахууны 20 хоногийн нөөц бүрдүүлдэг. Тэгвэл ирэх оноос нэг сарын нөөц бүрдүүлж байх Засгийн газрын тогтоол өнгөрсөн 20-ны өдөр гарчээ.  Уг тогтоолд улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх компанийн нэрс, бүтээгдэхүүний төрөл, хэмжээг  тусгасан байна. Ингэснээр нэг сарын хэрэглээ буюу 85 мянган тонн шатахуун нөөцлөх болсон юм. Одоогоор 16 аж ахуйн нэгж Засгийн газрын нөөц бүрдүүлэх тогтоолоор хүлээсэн үүргийнхээ дагуу 83350 тонн шатахуун хадгалж байна. Үүнийг задлаад үзвэл А-80 бензин 8155, АИ-92 бензин 21505, дизелийн түлш 50030, ТС-1 онгоцны түлш 3660 тонн байгаа аж.  Уул уурхайн яамны мэдээллээс үзвэл өчигдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны жижиглэн худалдааны компаниудад ердийн хэрэглээний 46 хоногийн нөөц байв.

Энэ бүгдээс үзэхэд шатахууны хомсдол хол байна. Харин дэлхийн зах зээл дээр газрын тос, түүний бүтээгдэхүүний үнэ унаад байхад манайд яагаад хямдрахгүй байгааг иргэд гайхдаг. Тэгвэл Уул уурхайн сайд Р.Жигжид “Манай улс шатахууны хэрэглээгээ импортоор хангадаг. Иймд шатахууны үнийн савалгаанд өртөх эрсдэл өндөр. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр газрын тосны үнэ буурсан. Гэвч бид шатахууны үнэд болгоомжтой хандаж цаашдын чиг хандлагыг нь ажиглаж байна. УИХ энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Үүнд шатахууны Гаалийн болон Онцгой албан татварыг нэмэхээр тусгасан. Тэгэхдээ бүс нутгийг нь харгалзан үзэж ялгавартай тогтооно.

Шатахууны үнийг тогтвортой байлгаж хямдралыг нь улсын төсвөөр дамжуулж нийгэмд хүртээнэ гэж хэлж болно. Газрын тосны үнийн уналт шатахууны бөө­ний үнийг тонн тутамд нь 300 төгрөгөөр буурууллаа” гэсэн билээ.
                    
Үүнээс гадна Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн өчигдөр ийнхүү тайлбар­лав. “Газрын тосны үнэ одоо буурах хандлага байхгүй. Сүүлийн хоёр сарын хугацаанд нэг баррель газрын тосны үнэ 47-50 ам.долларын хооронд хэлбэлзэж буй. Зарим өдөр үүнээс илүү үнэтэй болсон. Бид ирэх онд нэг баррель газрын тосны үнэ ямар байх төсөөллийг маш анхааралтай ажиглаж байна. Олон орны эксперт, судлаачид газрын тосны үнэ буурна гэж огт ярихгүй байна. Энэ ч аргагүй. Хэрэв үнэ одоогийнхоос буурвал дэлхий нийтээр газрын тосны хайгуул, олборлолт доголдоно. Олон цооног  хаагдана. Газрын тосны салбарт ийм л нөхцөл байдал үүсээд буй юм. Бид энэ бүгдийг тооцоод шатахууны үнийг тогтвортой байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээд онцгой албан татвар нэмсэн. Энэ орлогын нэг хэсэг нь төсөвт орно. Цаашид уг  татварын орлогоор сан бүрдүүлнэ. Сангийн хөрөнгөөр түлш, шатахууны хангамж, аюулгүй байдалтай холбоотой нөөц бүрдүүлэхэд зарцуулах юм. Мөн шатахууны үнэ огцом өсөх үе гарвал зохицуулалт хийнэ. Түүнээс биш шатахууны онцгой албан татварыг нэмж төсвийн онгорхой цоорхойг нөхөж  жижиглэнгийн үнийг буулгахгүй байгаа юм биш. Үүнийг зөв ойлгоорой. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын ахалсан “Шатахууны үнэ, хангамжийг тогтвортой байлгах зөвлөл” гэж бий. Энэ зөвлөлд иргэний нийгмийн байгууллагууд бүгд ордог. Тэгээд бид ярилцаад тодорхой шийдэлд хүрдэг. Бидэнд олон давуу тал байна. Сүүлийн гурван жилд шатахууны нийлүүлэлтийг тогтмол, найдвар­тай болгосон. Дэлхийн зах зээлийн үнээр авч байна. Иймд маргааш, нөгөөдөр ямар үнэтэй байх бол гэж хар дарсан зүүд шиг байсан үе ард хоцорлоо. Бид ирэх сард шатахууны үнэ ямар байх бол гэдгийг урьдчилан тооцож мэддэг болсон. Энэ бол маш том давуу тал. Дээр нь хангалттай нөөц бүрдүүллээ. Урд нь 20 хоногийн нөөцтэй байв. Монгол Улс гурав, арав хоногийн нөөцтэй  болж хүндэрч байсан түүх бий. Тэгээд литрийг нь 2500 төгрөгөөр ч хамаагүй олоод ир гэдэг байлаа. Ийм хүндрэлээс бид өнөөдөр гарсан. Харин  олсон давуу талуудаа цаашид хадгалж үлдэх, тогтвортой байлгах хэрэгтэй“ гэв.

 Манай улс жилд 1.6 сая ам.долларын шатахуун хэрэглэдэг байв. Энэ онд газрын тосны хямдрал, шатахууны үнийн зохицуулалтаас шалтгаалж 750 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо бий. Тэгэхээр дэлхийн зах зээлээ дагаад манайд нэг литр шатахууны үнэ буурна гэж горьдох хэрэггүй юм. Харин импортод зарцуулдаг, гадагшаа урсдаг валют багасах нь. Эдийн засаг сул дорой болсон өнөө үед аль болох гадаад валют хэмнэнэ гэдэг нь том завшаан. Учир нь, улсын гадаад валютын зардал бага байх тусам эдийн засаг сэргэхэд чухал нөлөө үзүүлнэ. Монгол Улс хэдийгээр шатахууны хэрэгцээгээ импортоор хангадаг ч газрын тос экспортлогч орон.

Эдүгээ жилд нэг сая тонн газрын тос борлуулдаг болсон. Гэвч дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өнгөрсөн наймдугаар сараас эхлэн унаад буй юм. Энэ уналт нь манай улсын төсвийн газрын тосны орлогыг тасалдахад хүргэв. Тухайлбал, энэ жилийн төсөвт газрын тосны экспортоос 286 тэрбум төгрөгийн орлого олохоор тусгасан. Гэтэл үнийн уналтаас шалтгаалж уг орлогын  30 хувь нь тасрах тооцоо гараад байна. Газрын тосны газрын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ онд 200 тэрбум төгрөг л төвлөрүүлэх нь.  Тэгвэл улсын төсөвт ирэх онд 260 тэрбум төгрөг  оруулах төлөвлөгөө гарч буй. Гэвч энэ орлого орж ирэх эсэх нь дэлхийн зах зээлийн үнийн чиг хандлагаас шууд шалтгаалах билээ.

0 Сэтгэгдэл
үнээ буруулаач новшоо цаагуураа яаж ард түмнийг дээрэмдэж байгааг чинь мэдэж байгаа шүү
кккккккк
Хамгийн их уншсан