Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх цаг үеийн шилдэг хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт

Вольфганг Амадей Моцарт нь Австрийн хөгжмийн зохиолч ба төгөлдөр хуурч байжээ. Олон хүмүүс түүнийг бүх цаг үеийн шилдэг зхоиолчдын нэг гэж боддог. Тэр 1756 оны 1-р сарын 27нд Салзбург хэмээх хотод төржээ. Амьдралынхаа хугацаанд тэр 600 давсан композитуудыг найруулсанд нь “Шидэт лимбэ”, “Гиованни” гэх мэт операнууд (үйл явдалт хөгжим) хүртэл байсан юм. Түүний анхны бүтээл бол 4 настай байхдаа бичсэн минуэт (бүжиг) байсан бол хамгийн сүүлд бичсэн нь дуусгаагүй үлдээсэн Рекүэм байсан юм. Моцарт сайн төгөлдөр хуурч байснаас гадна гайхалтай хөгжмийн зохиолч байсан билээ. Тэрээр 1791 оны 12-р сарын 5нд 01:00 цагт үе мөчний өвчнөөр нас баржээ.

Залуу нас болон гэр бүл

Моцарт сонгодог хөгжмийн үед төрсөн юм. Түүний эцэг Леодолд Моцарт нь алдартай хийлч, хөгжмийн зохиолч байсан ба Салзбургийн нэгэн хөгжмийн дэлгүүрт ажилладаг байжээ. Тэр Мариа Анна гэдэг нэг эгчтэй байсан нь Наннерл гэдэг хочтой байсан. (Өөр ах, эгч, дүү байсан ч багадаа эндсэн) Моцарт төрсөн өдрийнхөө өглөө Салзбургийн нэгэн сүмд адис хүртжээ. Түүний нэрний латин хувилбар нь “Жоаннес Крисостомус Вольфгангус Теофилус Моцарт” юм. Харин түүнийг ихэвчлэн “Вольфганг Амадей Моцарт” гэдэг байсан байна. Харин ойр дотныхон нь “Вольфи” (Чонохон) гэдэг байжээ. Гетридигас гудамжинд байдаг түүний гэр нь одоо Моцартын музей болсон билээ. Моцарт гоц авъяастай хүүхэд байсан. Бага байхын л хөгжмийн авъяас нь харагдаж эхэлсэн. Эцэг нь хүүдээ хөгжим заахын тулд хөгжим зохиохоо больжээ. Тэр 3 настайгаасаа төгөлдөр хуур сурч тун удахгүй хийл, орган тоглодог болжээ. Тэр 5 настайгаасаа ая зохиож эхэлсэн байна. Удахгүй аав нь хүүгээ гайхуулж концерт тавиулж эхэлсэн. Орчин үед энэ нь хүүхдийн хөдөлмөрийн шулах явдал боловч тэр үед энэ нь харин ч магтууштай зүйл байжээ. Моцартд энэ нь ямар ч хохирол учруулсангүй. Тэр хүн болгоны хүлээж байсанчлан агуу зохиолч болжээ. Анх 5 настайдаа тоглолт хийж эхэлсэн бөгөөд 6 настайдаа Виенрүү явжээ. Мөн Прессбургийн Линз-д очиж тоглосон. (одоо Братислав гэдэг болсон). Хоёр ч удаа тэр Автрийн хатан хаан Мариа Тресагийн өмнө тоглогжээ. Эдгээр тоглолтуудад тэр томчуудын тоглодог аяыг л тоглодог байсан байна. Мөн тэр нүдээ боож тоглодог байсан ба нотыг ганц удаа хараад л цээжилдэг хүүхэд байжээ.

Гадаадад аялсан нь

Удалгүй Моцарт улс орнуудаар аялах боллоо. Тэр Мунич, Парис, Прагю, Хагю, Лондон зэрэг газруудаар явж тоглосон. Лондонд тэр III Жорж хаанд зориулж тоглохдоо Жохан Кристиан Бах-тай танилцсан нь Жохан Себестиан Бахын хүү байсан юм. Моцарт Жохан Кристиан Бах таалагддаг байсан тул хамт дуэт хүртэл тогложээ. Моцартыг Лондонд байхад хүтүүс тэрний үнэхээр гоц хүүхэд үү? Эсвэл одой хүн үү? гэж гайхдаг байв 1767 онд тэр Виеннд ирээд салхин цэцэг тусаад эдгэрчээ. Харин аав нь үүнийг бурхнаас түүнийг сайн явна гэдгийг хэлсэн дохио гэж бодож байлаа. 1777 онд тэр ээжтэйгээ аялалд явжээ. Манхеймд тэр Алёша Вебер гэдэг охинд дурласан юм. 16 настай, дуучин болох хүсэлтэй охин байв. Моцарт түүнийг Италид аваачиж алдартай болгохыг хүссэн боловч аав нь тэнэг юм хийхээ болихыг шаардсан захиа бичсээр болиулжээ. 1778 онд Моцарт ээжтэйгээ Парист амьдарч байсан ч ээж нь тэнд нас барсан юм.

Моцарт багадаа жижиг опера бичиж байсан. Анх Идоменё опэра нь Мунихд 1780 онд тоглогдсон юм. Дараа жил нь тэр Виеннрүү явсан. Учир нь тэрний ажиллаж байсан хөгжмийн дэлгүүр түүнийг даргатайгаа маргалдсан тул хөөчихсөн ажээ. 1782 онд тэр Алёшагийн 3 дүүгийн нэг Констанз Вебертэй гэрлэжээ. Алёша хүнтэй суучихсан байсан юм. Тэд 7 хүүхэдтэй болсон ч 5 нь энджээ. Моцартын аав гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй. Констанз сайн эхнэр байсан ч Моцарт шиг мөнгийг яаж үрэхээ мэддэггүй байсан тул тэднийх ядуу байв. 1782 онд тэр олон опера бичсэний нэг “Сереглиог хулгайлсан нь” операг эзэн хаан “Хэтэрхий олон ноттой байна” гэхэд Моцарт “Хэрэгтэй хэмжээгээр нь л бичсэн юм” гэж хариулжээ. Моцарт олон цуврал бичиж эхэлсэн ба тэр үедээ Жозеф Гайднтай танилцаж сайн найзууд болцгоосон юм. Тэд хамтдаа чавхдаст дөрвөл тоглодог байлаа. Нэг өдөр Гайдн, Леопольд Моцартд хандан: “Таны хүү миний мэдэх хамгийн агуу зохиолч. Түүнд зохиох тухай мэдэхгүй зүйл гэж алга.” Гэж хэлж байжээ. Моцарт ч Гайдн-д чавхдаст дөрвөл бүтээлүүдээсээ бэлэглэж байсан юм.

Хэдэн жилийн дараа Виенийн үзэгчид Моцарт-д тийм ч их дэмжлэг үзүүлсэнгүй тул тэрний тоглолтыг таалдаг байсан Прагюрүү их явдаг болжээ. Фигарогийн гэрлэлт опера нь их алдартай байсан ба 1787 онд тэр Дон Жуан операг анх тавьжээ.

Өвчин ба үхэл

Түүнийг үхэлд хүргэсэн өвчиний тухай нэлээн хэдэн яриа байдаг ч яг аль нь үнэн болохыг хэн ч мэдэхгүй билээ. Тэр “Шидэт лимбэ” опера дээрээ ажиллаж байсан ба тэр опера нь орчин үед хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон юм. Бусад бүтээлүүд шиг нь Италиар биш Германиар бичигдсэн байдаг ба Английн пантомиметэй төстэй болжээ. Мөн тэрээр гашуудлын дуулал дээр давхар ажиллаж байсан нь нэгэн тахихгүй хүний нууцаар хийж өгөхийг гуйсан хүсэлт байсан юм. 9-р сарын сүүлээр “Шидэт лимбэ” анх удаа тайзнаа тавигджээ. Харин Моцарт гашуудлын дуулалыг дуусгахын тулд ажилласаар л байжээ. Магадгүй тэр өвчтэй байснаа ухаарсан биз, тэгээд өөртөө зориулж гашуудлын дуулалаа бичсэн ч байж магадгүй юм. Гэвч тэр дуусгаж чадаагүй юм. Дараа нь Франз Хавиер Сысмаяр гэгч хүнээр төгсгөлийг нь хийийг гуйсан боловч жинхэнэ ая дээр нэмсэн эсэхийг мэдэхгүй юм. Гэвч ихэнх нь Моцартын бүтээл билээ. Моцартын булшийг хангалттай мөнгө байгаагүй тул чулуугүйгээр оршуулжээ.

Моцартын бүтээлүүд

Моцартын хөгжим Гайдных шиг сонгодог хэв маягаараа алдартай. Түүүнийг хөгжимөө зохиож эхлэхэд Барокюгийн үе дуусаж байсан үе байсан юм. Хөгжмийн тухай ойлголт өөрчлөгдөж байлаа. Моцарт дөнгөж алдартай болж эхлээд байсан хөгжмийн зэмсэг болох төгөлдөр хуураар тоглох ая зохиосон анхны агуу зохиолч байсан юм. Тэр бараг бүх л төрлийн хөгжмийг бичсэн юм: симфони, опера, соло концертонууд, сүмийн хөгжим, ялангуяа чавхдаст хөгжмийн дөрвөл ба төгөлдөр хуурын сонатууд. Мочартыг бага байхад симфони гэдэг нь богино, хөгжилтэй, зүгээр л зугаа гаргах зүйл байсан бол Моцарт симфонийг хагас цаг шахам үргэлжилдэг нарийн ажиллагаатай аялгуу болгож чадсан юм. Ялангуяа түүний сүүлийн 3 симфони гайхалтай бүтээл болсон. Моцарт заримдаа жаахан хүүхэд шиг зан гаргадаг байсан ч тэрээр хүмүүсийн зан төрхийг сайн ойлгодог байжээ. Тиймээс тэрний операнууд дээрх туслах дүрүүд нь хүртэл анхаарал татахуйц байдаг юм. Моцартын операнууд нь түүний хамгийн гайхалтай бүтээлүүд нь юм. Lorenzo Da Ponte: Don Giovanni, Le Nozze di Figaro (Фигарогийн гэрлэлт) Cosi fan tutte гэх гурван оперануудын дүрүүдийн хамтран дуулах, заримдаа гоцлох, үйл явдал бүрийг дүрүүдийн өөр өөр байр суурьнаас үзүүлдэг зэрэг нь алдартай болгосон билээ.

1 Сэтгэгдэл
Comment
Хамгийн их уншсан