Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Холоос шидсэн чулуу

Л.НОМИН

Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт хуралдахдаа Засгийн газраа дэмжиж ажиллах хэрэгтэйг гишүүддээ сануулсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл өчигдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд нэг асуудал чих дэлсэв. Засгийн газраа тогтвортой ажиллуулах хууль эрхзүйн суурийг нь тавих шаардлагатай байгааг олон нийт хэлж. Тодруулбал, “Иргэд улс төрийг, Засгийн газрыг тогтвортой ажиллахыг шаардаж байна. Тиймээс Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай байгаа. Ойрын хугацаанд улс төрийг тогтворжуулахын төлөө Ардчилсан нам ажиллана.

Улстөржилт хаа, сайгүй хангалттай байна. Ч.Сайханбилэг сайдыг огцруу­лахгүй. Манай нам улс орны эрх ашгийн төлөө Засгийн газрын тогтвортой үйл ажил­лагааг хангаж ажиллана. Ч.Сай­хан­билэг Ерөнхий сай­дыг огцруулна гэдэг бол Мон­гол Улсын эрх ашигт харш. Ерөн­хий сайд өөрөө хууль бус огцрохоос гарцаагүй үйлдэл гаргаагүй л бол сонгууль хүртэл засгаа огцруулахгүй. Хэрэв огцруулбал валютын ханш өсөхөөс эхлээд олон сөрөг үр дагавар бий бол­но. Тиймээс засгийг тогт­вор­той ажиллуулах нь чухал” гэж ярьсан. Үүнээс үзвэл дараагийн Ерөнхий сайд тодруулах марафон бол зүгээр л мессэж тараах зорилготой болж таарах нь. Нэгэнтээ УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайд болохгүй” хэмээн хэлж байсан удаатай. Гэтэл сүүлийн үед хэвлэлээр гараад буй таамгаар гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх хүнээр түүнийг нэрлэж буй нь нэлээн холоос шидсэн чулуу гэдэг нь илт.

Засгийн газар огцорч, тогтворгүй байдал үүсэх нь хэнд ашигтай вэ. Мэдээж, сөрөг хүчинд. Тэгээд ч болоо­гүй Н.Алтанхуяг гишүүнийг намаасаа гарах нь гэх мэдээлэл энэ үеэр түгсэн нь цаанаа учиртай байж. Намынх нь генсек мэдээгүй сууж байтал УИХ-ын гишүүн нь өрх тусгаарлах тухай яриа хөөрөө явсан байна гэдэг нэг л танил сценари биш гэж үү. Албаар асуудал үүсгэж, түнжин хагалдаг хуучирсан арга барилаа өөрчлөх цаг болсон бололтой.

Бусдын өгөөш болж, эвдрэлцэж явсан түүхээсээ сургамж авах цаг болсныг АН-ынхан нэгэндээ анхааруулах үе ч болж. УИХ дахь АН-ын бүлэг доторхи үл ойлголцол багадаагүй байхад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Амаржаргал нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огц­руулах бичигт гарын үсэг зурсан “хэрэг” тун удах­гүй сөхөгдөж мэдэх нь. Өөрс­дийн байгуулсан Засгийн газ­раа бүрэн бүтнээр нь хад­галж, ирэх сонгуультай зол­гох зорилготой гэдгээ илэр­хийлсэн гэхээр АН-ынхан тунгааж, эргэцүүлсэн гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан