Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Одоо бүгд ОХУ-ыг дэмжихээр болчихлоо

Б.БААТАР

Украины асуудлаас болж ОХУ-ын эсрэг АНУ, Их Британи тэргүүтэй барууны орнууд эдийн засгийн хориг болон бүс нутгийн хязгаарлалт, олон улсын эрх дархыг нь хасах шийдвэр гаргаж байсан үе саяхан. Гэвч уржигдар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин НҮБ-ын 70 жилийн чуулган дээр үг хэлсний дараа дэлхийн улс орнуудын байр суурь 360 хэм  өөрчлөгдсөн мэт болжээ. Учир нь, Сирийн газар нутаг, Башар Аль Асадын төрийн эрхийн асуудлаар хатуу байр суурьтай байсаар ирсэн барууны орнууд ОХУ-ыг даган Сирид цэргийн ажиллагаанд туслах хүсэлтэй, хамтран ажиллах сонирхолтой болсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

Мөн талууд ОХУ-ын агаарын довтолгоо, цэргийн ажиллагааг хүлээн зөвшөөрсөн төдийгүй хамтран эвсэл байгуулах санал дээр ч өөрсдийн байр суурийг илэрхийлсэн үйл явдал боллоо. Энэ үйлдэл, санал бодлоо барууныхан “лалын дайчдын эсрэг” гэж тайлбарлаж байгаа юм байна. Ойрх Дорнодод болж байгаа иргэний дайныг зогсоохын тулд Франц Москвагийн байр суурийг сайн ойлгож байгаагаа илэрхийлж, бүхий л боломж бололцоогоо ашиглан лалын дайчдыг устгах ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байгаа гэжээ. Гэхдээ мэдээж, Сирийн эрх баригчдын зөвшөөрөлтэй энэ ажиллагаа явагдах нь ойлгомжтой юм.

Сирийн газар нутагт ОХУ-ын танк, хуягт зэвсгүүд нэвтэрч, эрэг дээр нь ОХУ-ын байлдагч, сөнөөгч онгоцнууд тулж ирсэн энэ цаг мөчид “лалын дайчдын эсрэг шинэ анти терроризмын эрин үеийн эхлэл” гэх зүйл барууны хэвлэлээр цацагдах болов. Сири дэх олон улсын дипломатууд ОХУ-ын тусламжтайгаар аюулгүй газар байх боломжтой болж байгааг ч мөн хэвлэлийнхэн өгүүлээд цаашид Сирийн нутагт ОХУ том байр суурь эзлэх нь тодорхой болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн бололтой.

НҮБ-ын энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд Ираны цөмийн эрчим хүчний асуудлыг зургаан талт улс орнууд харилцан шийдэж чадсан үйл явдал нь томоохон давуу тал болон, өнгөрсөн жилийн ололт гэдгийг тоймчид дүгнэн ярьсаар байна. Харин одоо Ойрх Дорнодын хямралыг шийдэх ажил үлдээд байгаа аж. НҮБ-ын энхийн төлөвлөгөө, энх тайвны тогтвортой байдлын төлөө улс орнууд нэгдэж эхэлсэн нь сайхан байгаа талаар ч Бан Ги Мүн онцолсон билээ. Болж байгаа үйл явдлын талаар Франц улсын Гадаад хэргийн сайд Лаурент Фабиус “Лалын дайчдын эсрэг тулаанд юу чухал вэ гэхээр хэвлэлээр дайрах биш. Харин жинхэнэ дайралт хийх явдал” хэмээн ярьсан байна. Тэрээр ОХУ-ын цэргийн ажиллагааны талаар “Бид ОХУ-ыг хичнээн хэмжээний цэргийн хүчээр Сирид агаарын довтолгоо явуулах гэж байгааг мэдэхгүй байна. Мөн цэргийн тоо баримтыг олон нийтэд дэлгэрэнгүй болгохыг хүсэж байгааг хүлээн авна уу” хэмээн цохон тэмдэглэсэн аж.

Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэж байгаа дайчид одоогоос дөрвөн жилийн өмнө Башар Аль Асадын Засгийн газрыг нураахыг хүсэж байсан босогчид гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ Лалын дайчид нэртэй террорист бүлэглэл бий болсноос хойш Сирийн иргэний дайн олон улсын шинж чанартай бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал болон хувирсан. Тиймээс ОХУ-ын Сирийн иргэний дайнд хөрш орон шиг цэрэг оруулж байгаа үйл явдал нь жаахан таагүй уур амьсгал бий болгож байгааг нуух ёсгүй талаар барууны ажиглагчид тайлбарласан байна.

В.Путин Сирийн асуудлаар нэг л тодорхой зүйл ярьсан. Сири бол ОХУ-ын холбоотон орон. Ойрх Дорнодод үүсээд байгаа цэргийн хүчин болох лалын дайчид нь газар нутгаа тэлж, хэн нэгнээс дэмжлэг авсаар улам аюултай байдал үүсээд байна. Мөн Башар Аль Асадын Засгийн газар, эрх барих бүрэн эрхийн дагуу ОХУ тусалж байгаа мэт ойлголт байгаа нь үнэн. Мөн В.Путин Асадыг “Лалын дайчдын эсрэг тэмцэж байгаа цэргийн томоохон хүчний нэг хэсэг” хэмээн өмөөрсөн. Хэдийгээр Асад Сирийн төрийн эрхэнд удаан хугацаанд суухгүй ч гэсэн улс орноо террористуудаар дүүргэсэн байдалтай үлдээхийг хүсэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Тийм ч учраас ОХУ-тай хамтран лалын дайчдын эсрэг, зэвсэгт босогчдын эсрэг үйл ажиллагаа явуулах боломж олгосон.
НҮБ-ын зүгээс Башар Аль Асадыг хүн төрөлхтний эсрэг үй олноор нь устгах зэвсэг хэрэглэсэн, гэмт этгээд гэж үзсэн хэвээр байгааг Франц улсын Гадаад хэргийн сайд дахин сануулсан. Гэхдээ В.Путин Сирийн талаар ойлголтыг өөрчлөхийг оролдож байгаа нь тодорхой болжээ. Сирийн газар нутагт АНУ, ОХУ-ын эрх баригчид хамтран цэргийн ажиллагаа явуулах боломжтой талаар өчигдөр хоёр улсын тэргүүн мэдэгдсэн юм. Гэвч ОХУ голлох байр суурьтай байх нь ойлгомжтой. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн талаар “АНУ Сирийн газар нутагт зөвхөн лалын дайчдын эсрэг үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдгийг ойлгох ёстой. Бид ч гэсэн лалын дайчдын эсрэг тэмцэж байгаа улс орнуудын тэргүүн эгнээнд байсаар байгаа” хэмээн өөрсдийн байр суурийг далд утгаар илэрхийлэв.

Ингээд Франц, АНУ, Их Британи, Итали, Австрали, Испани зэрэг томоохон улс орнууд ОХУ-ыг дэмжихээр боллоо. Гэхдээ Украины асуудлаар биш харин Сири дэх лалын дайчдын эсрэг үйл ажиллагаа явуулах тал дээр. Жон Керри өөрийн мэдэгдлийн эцэст “Бид бүхэн Сирийг нэг бүхэл зүйлээр харж байгаа бол дэлхийн улс орнууд Сирид тулгараад байгаа лалын дайчдын асуудлыг шийдэхийн тулд ийнхүү санал нэгдсээр байна” хэмээн “зусардав”.

Харин одоо Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын ирээдүйн талаар хэвлэлүүд ийнхүү бичиж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн Ерөнхийлөгчийн ирээдүйн талаар уулзалтын дараа тухтай ярилцах болно гэдгийг онцолжээ.

Харин Барак Обама Башар Аль Асадын эсрэг байр суурьтай байгаа хэвээр гэдгээ өөрийн илтгэл дээр онцлон тэмдэглэсэн. Тэрээр “Лалын дайчдыг сөнөөхийн тулд Сирийн шинэ Засгийн газар, шинэ улс төрийн хүчин байж энэ бүхнээс ангижрах болно. Энэ нь терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа Сирийн шинэ эхлэл тавигдах цаг ирсэн” гэх утгатай зүйл ярьжээ. Барууны орнууд, тэр дундаа АНУ Сирийн одоогийн төр Засгийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар байх болно гэдгийг Обамагийн өгүүлбэрүүд батлан харуулсан.
Өчигдөр орой ОХУ, БНХАУ, ИХ Британи, Европын холбооны төлөөлөгч нар, ХБНГУ, АНУ зэрэг зургаан талын хүчин Сирийн асуудлыг авч хэлэлцэхээр уулзалт зохион байгуулсан. Талууд Сири дэх жинхэнэ нөхцөл байдлыг талаар үнэн бодит мэдээлэл хаанаас авч болохыг уулзалтын өмнө тодруулахыг шаардсан. Мөн тал талын мэдээ баримтуудыг уулзалтаар дэлгэн хэлэлцэх талаар Ройтерс агентлаг мэдээлсэн юм. Европын холбооны 28 улс орны төлөөлөгч мэдэгдэхдээ Сирийн төр Засгийг арай дипломат аргаар асуудалд хандах цаг ирсэн талаар холбооны байр суурийг товчхон илэрхийлсэн. Улс орнууд ийнхүү лалын дайчдын эсрэг арга хэмжээ явуулах бүхий л боломжит байдал зэргийг судалж дууссан, одоо талууд хэлэлцэж шийдвэрт хүрэх л үлдсэн гэдгийг ажиглагчид уламжиллаа. ОХУ-ын талаар аюулгүй байдлын зөвлөлийн 15 гишүүн оролцох талаар мэдэгдэж, уулзалтын хаалттай, нээлттэй байдлаар явуулах гэдгийг албаныхан хэлсэн.  

0 Сэтгэгдэл
Путин бол дэлхийд энх тайваныг эрхэмлэгч хүчтэй улс төрч. Путин бол өнөөгийн орос орныхоо ард иргэдийг энх амгалан амьдарахад нь амар амгалан байлгахад нь хүчтэй зоригтой алхам хийж өнөөгйин энэ амжилтанд хүргэсэн цорын ганц улс төрч бол ПУТИН . Орос орны үе үеийн ерөнхийлөгчид нь дэлхийн улс орнуудын газар нутаг болон байгалийн баялагт нь шунаж энхийг сахиулах нэртэйгээр хооронд нь хор хийж хутгалдуулан иргэний дайн гаргаж ард түмэн хүүхдүүд эмэгтэйчүүдийг дайны золиосонд гаргаж хохироож байгаагүй ..... ... ард түмэн + үүнийг дэлхийн нийтээрээ мэддэг + тийм ч учираас дэлхийн тавцан дээр орос орон маш нэр хүндтэйгээр оршшсоор ирсэн . Дэлхийн 2-р зарлаагүй гэнэтийн дайнд оросын ард түмэн цэрэг дайчид эх орноо босоогоороо хамгаалж маш их хохирол маш олон сайхан охид хөвгүүд эх орныхоо төлөө амь насаа хайхралгүй тулаладаж үхлээс айхгүй ургашаа довтлож - тулаладаж хүйтэн дайны суманд оногдож эх орныхоо хөх мөнх тэнгэрийг ширтсээр амьсгалаа хурааж баатарлагаар амь үрэгдэж байсаныг дэлхийн нийтээрээ мэднэ . Ингэж маш их хохирол зовлон шанлалыг маш ихээр амссан ард түмэн . Оросын ард түмэн бол дайны хар сүүдрийг биеэрээ амссан ард түмэн . Ийм учираас хүйтэн дайныг хэзэ ч үзэхийг хүсэхгүй ард түмэн . Асар их хохирол амсаж байж эх орноо германчуудаас хамгаалан ялалт байгуулсанаар аугаа их дэлхийн 2-р дайныг ялалтаар дуусгаж эх орондоо эрх чөлөөг олгож + дэлхийн улс орнуудад энх тайван эрх чөлөөг олгож өгч чадсан улс бол ОРОС орон . Үүнийг дэлхий нийтээрээ мэддэг учираас орон орон өнөө хүртэл үнэ цэнээ алдахгүй хүчтэй энхийг эрхэмлэгч орон гэдгээрээ дэлхий дахинд нэр хүндтэйгээр оршшсоор байгаа билээ. Харин америк бол орос орон шиг хүйтэн дайныг үзээгүй орон .
Нэртэйгээр нь Оросын мэдэлд улсаа худалдчихаач манайханы зарим нь муу эр дайнд хөөрнө гэгчээр юм болгонд сэтгэлийн хөөрлөөр биш жоохон ч гэсэн хүлээцтэй хандаж баймаар юмаа
Монгол ,Украин 2 шиг өөрсдөө улсаараа тоглож ардаа зовоодог улс алга. Хоосон хийрхэсэн мялнууд . Хирошима Нагасакид хэн атомын бөмбага хаясан билээ. Хүн төрөлхитөний эсрэг цөмийн ***** хэрэглэсэн улс чинь Америк биздээ. Оросууд зуун болгонд асар том дайны хөлд зовж үзсэн ард түмэн. Тийм ч учраас амьтны хоол болчихгүйн тулд ганц нэг хоосон ардчилал ярьсан гадны гар хөлнүүдийгээ нухсан нь үнэн. үнэн. Улс ард түмнээ боддог төрийн тэргүүн ийм л байдаг юм байна.
ПУТИН ХӨДӨЛБӨРГҮЙ ҮНЭНИЙГ БАТАЛГААТАЙ ХЭЛДЭГ. ТҮҮНИЙ НҮБ-ИЙН ЧУУЛГАН ДЭЭР ХЭЛСЭН ҮГИЙГ АНУ, БАРУУНЫХАН ХАЙХРАХГҮЙ БАЙЖ ЧАДСАНГҮЙ. МӨН БЕЛАРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАШЕНКО Ч БАЙДЛЫГ ЯГ БАЙГААГААР НЬ ХЭЛСЭН ДЭЭ. КАЗАХСТАНЫ НАЗАРБАЕВ МӨН Л МАШ ТОМ САНАЛ ДЭВШҮҮЛСЭН. ОДОО Л НЭГ, НЭГ ХЭСЭГ ТОМ ГҮРНИЙ ЖАНЖЛАХ БАЙР СУУРЬТ ДЭЛХИЙ НИЙТ ДУРГҮЙЦЭЖ, ТҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ЭРҮҮЛ ХАНДЛАГА БОДИТОЙ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ.
ANU-n tarisan balgiig tseverleed, orond n neftend n ezen suuna. Putin ch mundag yumaa. Mongol neeh deeguur seveed baih hereggui. Alsdaa oros l amind orno shu.
Нэг асуудал дээр нэгдэж чадаж байгаа бол нилээд хэдэн асуудал дээр нэгдэж чадна гэсэн үг дээ.
360 бол хэвээрээ л байгаа юм биш үү?
AMERIKA BA URNUDIINHUN PUTIND BUREN BUUJ UGCHEE. ODOO PUTIN BUHNIIG MEDNE. EVROPCHUUD 2 NUURTEI. TED ZUVHUN YALAGCH TALD L UILCHILJ DOLOODOG. HARIN SYRIAN ERUNHIILUGCH HEN BAIHIIG YAMAR HUN BOLOHIIG AMERIKUUD MEDDEG YUMUU, SYRIACHUUD AMERIKAAR ZAALGAH YUMUU, TER CH BYY HEL PUTIN MEDDEG YUMUU. ENE BOL ZUVHUN SYRIIN ARD TUMNII L ERH.
360 hem bish baih aa, 180 bailguj de
АЖИЛАА МЭДДЭГ ЭХ ОРОНДОО ЮМ ХИЙХ МУНДАГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УЛС ОРОН ГЭЖ МУНДАГ Л БАЙГАА ЮМ ДА. МАНАЙХ ШИГ ӨӨРСДӨӨ Л ИДЭЖ УУХЫН ДОН ШҮГЭЛСЭН ДАРГА НАРТАЙ ГАЗАР ОРОН ЦӨӨХӨН ДӨӨ
НОВШИЙН АМЕРИКУУД ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЭД ИРХЭЭРЭЭ ТЭНЭГТЭЖ БАЙГАА БАЙХГҮЙ
Монголчууд Чингэс хааны хойд дурииг их хулээсэн дээ хоорхиис ? Их хааны хойд дур Путин юм бна даа ?Орос оронд монголын их цэргиин сур сулд шилжжээ ? Монголд шизо царайлсан Гундалай Жаргалсайхан Женко мэтиинх лидэр болжээ? Хараал хурсэн монголын хувь заяа тодорхой болжээ
Нэртэйгээр нь Оросын мэдэлд улсаа худалдчихаач манайханы зарим нь муу эр дайнд хөөрнө гэгчээр юм болгонд сэтгэлийн хөөрлөөр биш жоохон ч гэсэн хүлээцтэй хандаж баймаар юмаа
Хамгийн их уншсан