Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТВОРТОЙ ЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлжээ “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байна Аюулт үзэгдэл, ослын тохиолдол эхний 10 сарын байдлаар 4469 удаа бүртгэгджээ “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “АЖИЛТАЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ” ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө "Тавантолгой төмөр зам" ХХК БНХАУ-ын төмөр замын тэргүүлэгч компанитай хамтран ажиллахаар тохиролцов
Ховдын хязгаарт таарсан даяанч


Гэрэл зураг сонирхогч  Л.Жаргалсайхан сүүлийн хэдэн жилийн турш байгалийн тэр тусмаа Монголын шувуудын зургийг авч байгаа билээ. Хэдийгээр мэргэжлийн гэрэл зурагчин биш ч гэлээ түүний авсан шувуудын зураг олны анхаарлыг татах болсон билээ. Саяхан тэрээр өөрийн ээлжит аяллынхаа явцад Ховд аймгийн Хар-Ус нуурын эрэгт яваа бадарчин ламтай таарснаа бичиж, гэрэл зургийг нь авчээ.

Л.Жаргалсайханы бичсэнээр нутгийнхан түүнтэй очиж уулзаад хоол хүнс хувцаалцаж, жаал хуучлаад ирэхдээ сүүлийн таван жилийн туршид дөрвөн сар нь даяанчлан ном уншиж яваа нэгэн юм байна хэмээн ярьжээ.  Халуун хүйтэнд эзгүй хээр ийм их ачаа үүрээд хээр хоноглоод ийн даяанчлан явахад түүнийг хээрийн салхи, чоно хоёр л айлгадаг гэнэ. Үнэн чин зориг, сүсэг бишрэлтэй, тэсвэр, тэвчээртэй хүн юм байна гэж хүндэтгэн бодоод зургийг нь хуваалцаж байна гэжээ.

Ховд нутаг гэдэг хэрийн хүний тэсвэрийг шалгах их сүрлэг уул нурууд, эгц байц хавцал, хад чулуу, ус нууруудтай. Харин бадарчин эрд энэ бүхнийг даван гарах зүрх зориг байх ёстой. Учир нь тэр номонд гэгээрэх их үйлсэд өөрийгөө зориулж яваа билээ.

Аянчин маань бадарчинтай дотносож танилцахыг хүссэнгүй. Үнэндээ тэр бадарчинг биш шувуугаа л анаж байсан учраас ховор зочинтой ийн гэнэт таарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан