Хойд Солонгос улсын залуу удирдагч Ким Чен Ун АНУ-ын эсрэг цөмийн бөмбөг ашиглаж, гэнэтийн дайралт хийхэд бэлэн гэдгээ уржигдар, өчигдөр удаа дараа мэдэгдэж айлган сүрдүүллээ. Өнөөдөр албан ёсоор Хойд Солонгос улсын цөмийн бөмбөг хөөргөх зурвас албан ёсоор нээлтээ хийж дэлхий дахинаа сүр хүчээ харуулах талаар Хойд Солонгос улсын хэвлэлүүд мэдээллээ. Чанар болон чансаатай цөмийн бөмбөгнүүд байлдааны бэлэн байдалд шилжих мөчид АНУ-ын юу хийж чадах эсэх нь эргэлзээтэй талаар тэд айлган сүрдүүлж эхэлсэн гэж “CNN” агентлаг мэдээллээ. Энэ үйл явдалд АНУ-ын зүгээс анхааралдаа авсан байгаа, иргэд болон холбоотон орнууд ч бэлэн байдалд байгаа гэдгийг Хойд Солонгост сануулж хариу мэдэгдэл хийсэн байна. Ирэх сарын 10-ны өдөр цөмийн пуужин, зэвсэгт хүчин үүсэл хөгжлийн оргил үе буюу 70 жилийн түүхт ой дээр олон арга хэмжээ болох талаар Пхеньянаас онцлов. Хэдийгээр Өмнөд Солонгос улсад АНУ-ын 28 мянган цэрэг эрс байрлаж байгаа ч онц байдал зарлах хэмжээнд асуудал хурцдаагүйг АНУ мэдэгдлээ.