Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Крымыг алдсаныхаа төлөө Украин оросын гадаад дахь хөрөнгийг авна гэв
heden kopeik hoshnogo ruu n chih.esvel hailuulaad 9 suvend tsutga
Крымыг өөрийн бүрэлхүүнээс Орост алдсаныхаа төлөө Украин улс ОХУ-ын гадаад дахь хөрөнгийг нэхэмжилнэ гэж украины “Тавдугаар суваг” телевизээр тус улсын Хуульзүйн дэд сайд Наталья Севастьянов мэдэгдэжээ. Энэ бол украин улс хохирлоо нөхөн төлүүлэх хамгийн боломжтой хувилбар гэж дэд сайд хэлсэн байна. Ингэхдээ Европын хүний эрхийн шүүхэд нэхэмжлэл хүргүүлж шийдвэр гаргуулаад хөрөнгийг нь хураах арга байж болох юм гэжээ. “ОХУ-ын гадаадад байгаа хөрөнгийг хураах арга нь хамгийн үр ашигтай. Энэ аргыг хэрэгжүүлэхийн төлөө бид чадах бүхнээ хийнэ” гэж Севастьянов хэлсэн байна.
2014 оны арванхоёрдугаар сард Киев Европын холбооны хүний эрхийн шүүхэд хандаж Крымыг ОХУ-ын бүрэлдхүүнд орсонтой холбоотой эдийн засгийн хохирлоо тооцож нэхэмжлэл гаргасан юм. Тэд нийтдээ нэг их наяд гривен буюу 47,3 тэрбум доллар нэхэмжилсэн юм.
Украины ерөнхий сайд Арсений Яценюк үүний өмнө Крымын хойгийг алдсаныхаа төлөө Москватай шүүхээр заргалдана гэж мэдэгдэж Хуульзүйн яамандаа тусгай алба байгуулсан байна.
Крымын бүгд найрамдах улс 2014 оны гуравдугаар сарын 16-нд бүх нийтийн санал асуулга явуулж Украины бүрэлдхүүнээс гараад хоёр хоногийн дараа гуравдугаар сарын 18-нд Крым, Севастополь хоёр ОХУ-ын бүрэлдхүүнд бүрэн эрхтэй нэгж болж орсон тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

0 Сэтгэгдэл
2015.06.03