УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Хятадад нүүрс нийлүүлэгчдийн экспорт буурч байна
Одоо хятадууд түүхий нүүрс авахгүй гэж байгаа, яана даа
Ашигт малтмалын экспортыг өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулбал огцом өссөн байна. Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар манай улс энэ оны эхний улиралд 309 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 95 мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн төмрийн хүдрийн экспорт 89 мянган тонноор нэмэгдэж 997 мянган тоннд хүрэв. Алт тушаалт олборлолт өнгөрсөн оноос нэмэгдэж ирсэн. Ингээд алт 2.5 тонн экспортолсон нь өмнөх жилийнхээс 284 кг-аар өссөн үзүүлэлт аж. Бас газрын тосны экспорт 41 тонноор нэмэгдэж 263 мянган тонн болсон байна.
Харин нүүрсний экспорт буурсан үзүүлэлт гарлаа. Тухайбал, 3.2 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх жилийнхээс 490 мянган тонноор бага байгаа юм.
Нүүрсний экспорт буурсан нь зах зээл дээрх эрэлт багассантай холбоотой. Энэ оын эхний улиралд ганц манайх бус бусад улсуудын нүүрсний экспорт ч буурсан үзүүлэлт гараад буй юм. Харин манай улсын экспортын ашигт малтмал тэр дундаа нүүрс ганцхан Хятадын зах зээлээс хамаардаг. Тус улс энэ оны эхний улиралд 49 сая тонн эрчим хүчний болон коксжих нүүрс импортолсон судалгаа бий. Өмнөд хөршийн зах зээлд хамгийн их нүүрс нийлүүлэгч нь Австрали улс. Энэ он гарснаас хойш Австрали улс коксжих нүүрсний экспортоо өнгөрсөн жилийнхээс долоон хувиар өсгөжээ. Гэвч хоёрдугаар сард нийлүүлж байсан нүүрсний хэмжээ нь гуравдугаар сард 29 хувиар буурсан тооцоо гараад буй юм. Сүүлийн жилүүдэд ОХУ Хятадын зах зээлд нүүрс нийлүүлж байр сууриа бэхжүүлэх, экспортоо нэмэгдүүлэхийг эрмэлзэх болсон. ОХУ өнгөрсөн гуравдугаар сард 319 мянган тонн коксжих нүүрс Хятдад худалдсан нь өнгөрсөн оныхоос 53 хувиар буурсан үзүүлэлт болоод байна. Гэсэн хэдий ч хоёрдугаар сард нийлүүлсэн нүүрсний хэмжээ гуравдугаар сард 11 хувиар өссөн аж.
Нүүрсний үнэ уналтын байдалтай байгаа тул экспортлогч орнууд борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж буй. Гэтэл нүүрсний хамгийн том хэрэглэгч, импортлогч Хятадын эрэлт буурч байгаа юм. Тухайлбал, энэ оны эхний улиралд тус улсын нүүрсний импорт 49 сая тонн болсон аж. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 34.74 сая тонноор буюу 41.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Зөвхөн коксжих нүүрсний эрэлт л гэхэд 16 хувиар буурч 10 сая гаруй тонныг импортолсон судалгаа гараад байна. Эрэлт буурч буй нь үнэ унахад хүргэх нь тодорхой. Жишээлбэл, Жинтан боомтоор борлуулалт хийдэг орнуудын нүүрсний үнэ өнгөрсөн сарын байдлаар нэг тонн нь 30-55 юаниар буурсан аж. Мөн АНУ, ОХУ-аас импортолж буй нэг тонн коксжих нүүрсний үнэ 50 юаниар буурчээ. Харин Сэхээ боомтод нүүрсний үнэ харьцангуй бага унасан байна. Манай улс уг боомтоор нүүрс экспортолж буй. Иймээс манай улсын экспортолж буй нэг тонн коксжих нүүрсний үнэ 15 юаниар унасан бол эрчим хүчний нүүрснийх 10 юаниар хямдарсан аж.
Дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгчдийн нэг нь Энэтхэг улс. Тус улсын нүүрсний импорт он гарснаас хойш хоёр хувиар өссөн судалгаа бий. Иймд сард дунджаар 15 сая тонн импортолж буй аж. Гэвч коксжих нүүрсний хэрэглээ нь 25 хувиар буурсан судалгаа гараад байна. Өнгөрсөн онд Энэтхэг улс 210 сая тонн нүүрс импортолжээ. Үүний 163 мянган тонн нь эрчим хүчний, үлдсэн нь коксжих нүүрс байгаа юм.
Зах зээлийн судалгааны “Wood Mackenzie” группын таамаглаж байгаагаар энэ онд Энэтхэг улсын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдэх аж. Ингэснээр тус улсын коксжих нүүрсний эрэлт энэ оны хоёрдугаар хагаст нэмэгдэнэ хэмээн үзжээ. Гэвч зарим судлаачдын үзэж буйгаар коксжих нүүрсний хамгийн том хоёр хэрэглэгчийн эрэлт буурч байгаа нь төмрийн хүдрийн зах зээлд нөлөөлнө хэмээн үзэж буй. Тэгэхээр төмрийн хүдрийн үнэ, экспорт бас буурч магадгүй болоод байна. Шинжээчид ирэх хоёр, гурван жилийн хугацаанд нүүрсний зах зээл төдийлөн сэргэхгүй, үнэ өсөхгүй байх төсөөлөл хийгээд буй билээ.

0 Сэтгэгдэл
2015.05.11