“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Даатгалынхантай тохиосон хамгийн сонирхолтой 5 тохиолдол
ХОТ БОЛОН ОРОН НУТАГТ ЗАМ АШИГЛАСАН ГЭЭД МӨНГӨ АВДАГ МӨНГӨӨ АВЧИХААД ТАСАЛБАРАА ӨГӨХ ГЭЭД АМБААРААСАА ГАРЧ ИРЭЭД ӨГЧИХГҮЙ СУНААД Л БАЙНА ЦААНАА ХУДЛАА ӨГЧИХГҮЙ КАРМАЙЛЧИХ ГЭЭД .......ТА НАР МӨНГӨ АВАХДАА САЙН ЮМ ЯДАХДАА ОЙР ОРЧИНДОО БАЙГАА ТАЛБАЙГАА НААД ГӨЛӨӨНӨӨ ЦЭВЭРЛЭЭЧ ГЭХЭЭР БИТГИЙ ХУЦ ГЭДЭГ БАЙНА Ш ДЭЭ.
ХОЙД ЧИГЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ЗАМ ЗҮГЭЭР Л ТОЛЬ ЗА ТЭГЭЭД ХОЁР МАШИН ӨӨД ӨӨДӨӨСӨӨ ТООРМОС ГИШГЭСЭЭР БАЙГААД Л МӨРГӨЛДЧИХДӨГ ЮМ БАЙНА ЭВДРЭЛ ГАЙГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО.ДААТГАЛ БҮРЭН ХИЙЛГЭСЭН ТУЛ САНАА ЗОВООД БАЙСАН ЮМГҮЙ ОЧИОД УЧИР ЯВДАЛАА ХЭЛЛЭЭ.ӨӨ ЗҮГЭЭР ӨНДӨР ДААТГУУЛСАН БАЙНА АСУУДАЛ ДОРОО ГЭЖ БАЙНА,ГАРААД МАШИНЫ ЗУРАГ АВЧ БАЙНА.,МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ГЭЭД СУУЛАА.БҮТЭН 3 ЦАГ БОЛЛОО ТЭР ХООРОНД ЮМАА БИЧЭЭД Л ИЙШ ТИЙШЭЭ УТАСДАА Л БАС ЗОГСОО ЗАЙГҮЙ ЧАТЛААД Л ЁО ЁО ТЭГЖ ТЭГЖ ХААНААС Ч ОЛДОХГҮЙ ХЯМД ҮНЭ ГАРГААД ИРЛЭЭ ЖИШЭЭ НЬ: МОНБЭТ ДЭЭР БҮФЕР 500,000₮ БАЙДАГ ЮМ БАЙНА ТЭРИЙГ 250,000₮ ЭНЭ МӨНГӨӨР ХААНААС ОЛОХ БЭ? БҮҮР СҮҮЛДЭЭ АВАХ ХЭРЭГ БАЙНА УУ? ВЬЕТНАМУУДААР НААЛГАЧИХ ГЭДЭГ БАЙНА Ш ДЭЭ.ХОЖИМ НЭГ ӨДӨР АВАР ОСОЛ ГАРЧ МАГАДГҮЙ ГЭЖ БОДООД ДААТГАЛГУУЛСАН ЮМ Ш ДЭЭ УГ НЬ.ХҮМҮҮС ЭЭ ДААТГАЛ БОЛ ШАЛ ДЭМИЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ДЭЭ.БӨӨН ЮМ БОЛЖ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛНЭ ЦАГДААГЫН АКТ,ҮНЭЛГЭЭ, ТЭГЭЭД ДААТГАЛ 14-С НЭГ САР ДААТГАЛААС ИРЭХ МӨНГӨӨ ХҮЛЭЭНЭ.ТЭГЖ БАЙХААР ХЭДЭН ₮ БАНКИНД ХИЙЧИХСЭН БОЛ
Даатгалын байгууллага гэдэг нэг бодлын буянтай ч бас ч гэж гар чангатай улс. Тэдэнтэй юу эс тохиох вэ. Хохирлоо нөхөн төлүүлэх гэж элдэв зовлон тоочиж, түмэн бичиг баримт бүрдүүлсэн хүмүүсийн зэрэгцээ хүний санаанд оромгүй сонин тохоилдол бишгүй нэг гардаг гэнэ.
1.Итали бүсгүй Паула Кателли насан туршдаа дурсах хуримынхаа даашинзыг өөрөө урлаад, хулгай авчихаж магадгүй гээд даатгуулж. Хуримынхаа ёслолын үеэр тэр шорлог хийж байгаа газар очих үеэр даашиз нь гэнэт шатаж залуухан хосууд далай руу үсэрч орохоос аргагүй болжээ.
Даашинз ч шатаж бас нороод авах юмгүй болж. Гэхдээ яахав даатгалынхан хохирлын 50 хувийг төлжээ.
2. Умард Каролины нэг өмгөөлөгч нэг хайрцаг үнэтэй навчин тамхи худалдан аваад бүгийг нь даатгуулжээ. Тэрээр тамхиа татаж дуусчихсан атлаа тамхи маань түймэрт шатсан хэмээн даатгалаас мөнгө нэхэмжилжээ. Даатгалынхан мэдээж татгалзаж өмгөөлөгч эр шүүхэд заргалдлаа. Ингээд 15 мянган долларын нөхөн төлбөр олгох болсон ч даатгалынхан шантарсангүй дахин заргалдсанаар өмгөөлөгч эр залилан мэхэлсэн нь илэрч үүнийхээ төлөө хоёр жил хорих ял авч 24 мянган долларын торгууль төлөх болсон байна.
3.Их Британийн нэгэн фермер Айвот Беннет iPhone гар утас худалдаж аваад даатгуулсан гэнэ. Хэсэг хугацааны дараа утас нь ажиллахгүй боллоо хэмээн даатгалын байгууллагад ханджээ. Гэтэл Беннет нэг үнээ нь тугаллах үеэр гар утасаа гар чийдэн болгон ашиглаж байгаад үнээний эхэс дотор унагачихсан юм байна. Даатгалын байгууллага ч татгалзах үндэслэлгүй болохоор утасны үнийг нь бүтэн олгосон гэнэ.
4. АНУ-ын нэг иргэн цоожтой байсан гаражаас минь завь алга боллоо гэж даатгалын байгууллагад ханджээ. Түүний бүрдүүлсэн бичиг баримтаас үзвэл завь нь 30 фут урттай байсан гэнэ. Даатгалынхан хэргийн газар дээр очиж үзтэл гараж нь ердөө 24 фут урттай байгаад мань хүний луйвар илрэх нь тэр. Тэр бас л залилан хийх гэснийхээ төлөө торгууль төлсөн байна.
5.Малайзад аялж, зугаалж явсан залуу хос майхан дотор жаргалаа эдэлж байж. Харамсалтай нь тэр хоёр хамаг хувцасаа майхны гадаа орхисон байсныг сармагчингууд хулгайлчихаж. Даатгалын компанийнхан элгээ хөштөл инээлдсэний эцэст хөөрхий хоёрын хохирлыг бүрэн төлсөн гэнэ.
0 Сэтгэгдэл
2015.12.29
2015.12.29