Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гиннесийн номд орсон сонин сонин дээд амжилтууд

Алдарт Гиннесийн номд орсон сонин содон, бүр хүний санаанд оромгүй амжилтуудас танилцуулж байна.

Хүүхдийн тэрэг түрээд

Хүүхдээ түрсэн аав ээжүүд хамгийн удаан, тайван явдаг бол тэрэг түрээд хурдан гүйх тэмцээнд АНУ-ын Нэнси Шубринг гэгч эмэгтэй хагас марафон зайд 1 цаг 30 минут, 51 секунд гүйцээ. Эрчүүдээс Их Британийн Нил Дэйвисон нэг цаг 15 минут 8 секунд гүйсэн байна.

Толгойгоороо суудал хэмхлэх
 
АНУ-ын иргэн Кевин Шейли нэг минутын хугацаанд ариун цэврийн өрөөний суултуурт зориулсан 46 модон суудал эвдэж Гиннесийн номд оржээ.

Хүнд юм өргөх

Гэхдээ энэ бол хүндийн өргөлт биш. Британийн Томас Блэктон гэгч зөвхөн хэлээрээ 12,5 кг өргөж дээд амжилт тогтоосон бол энэтхэгийн Ракеш Кумар нэг чихээрээ 80,78 кг ачаа өргөсөн байна.

Мөстэй саванд....


Нидерландын иргэн Вим Хоф мөстэй саванд нэг цаг 52 минут 42 секунд сууж тэсчээ.

Хийлсэн бөмбөлгийг нуруугаараа хавчиж хагалах

Энэ бол уран нугараачдад зориулсан тэмцээн гэж болно. Германы Юлия Гюнтел гэдэг эмэгтэй 12 секундын хугацаанд гурван ч бөмбөлгийг ингэж хагалж чаджээ.

Бүсгүйн гэдсэн дээр шийгуа хагалах


Австрали эр Жим Хантер өөрийн туслах Селие Кертисийн гэдсэн дээр шиигуа тавиад хурц хутгаар хоёр хувааж нэг минутад 25 шийгуа хагалж амжсан байна.

Футболок давхарлан өмсөх

Шри Ланкийн оршин суугч Санат Бандара 257 цутболок давхарлан амсч дээд амжилт тогтоосон нь энэ.

Хамгийн чангаар хэржигнэдэг муур

Смоки нэртэй энэ эелдэгхэн муур 67,7 дБ чангаар хэржигнэсэн нь Гиннесийн дэдэ амжилтын номд оржээ.

Шатаж буй хүнийг мориор чирэх

Хувцасанд гал авалцах, тэгээд моринд чирэгдэх гэдэг ямар аюултай нь мэдээж. Гэхдээ Унгарын Халапи Роланд энэ үзүүлэлтээр дээд амжилт тогтоож чадсан л юм даа. Гал авалцсан түүнийг мориор 472,8 метр газар чирч давхисан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан