Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Хэрлэн, Д.Амартүвшин Чежүгийн татамигаас хүрэл медаль хүртлээ


Олон улсын жүдо бө­хийн холбооны олимпын оноо цуг­луулах энэ оны хам­гийн сүү­лийн тэмцээнд БНСУ-д үргэл­жилж байна. Эрэг­тэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн Мозамбикийн тамирчныг иппон, юко үнэлгээгээр ялж, дараагийн шатандаа ОХУ-ын тамирчин Куликов Дмитрийтэй учраа таарчээ. Энэ барилдаанд Г. Хэрлэн уран мэх хийж, хоёр минут 29 секундэд өрсөлдөгчөө цэвэр дарсан юм. Хагас шигшээд Японы тамирчин Кавано Рёояатай учраа таарч хэдийгээр юко үнэлгээтэй барилдааныг хошуучилж байсан боловч эцсийн мөчид вазаригаар ялагдлаа. Ингэснээр тэрээр хүрэл медалийн төлөө Их Британийн тамирчин Мккензий Эшлийтэй барил­даж ялсан юм.
Мөн энэ жинд өрсөлдсөн Д.Амар­түвшин эхний тойрогт хийлж, дараа­гийн тойргуудад өрсөл­дөг­чөө иппон, юко үнэлгээ­гээр давж хэсгийн аваргын тө­лөө өрсөлдөх эрхтэй бол­сон юм. Тэрээр энэ шатанд Японы тамирчин Кавано Рёояа­тай учраа таарч долоо­хон секундэд цэвэр ялагдсан байна. Ингэснээр дагах барил­даан хийж, ОХУ-ын тамир­чин Куликов Дмитрийг нэг секундэд л цэвэр дарс­наар хүрэл медалийн төлөө барил­дах эрхтэй болсон юм. Тэрээр энэ удаад Азербайжаны та­мирчин Сафаров Орхантай хүрэл медалийн төлөө өрсөл­дөж мөн ялсанаар тэмцээний эхний өдөр манай баг хоёр медаль хүртлээ.

0 Сэтгэгдэл
Judo-n tamirchdiig Sambo-r barilduulj bolohgui yum baina, sambo-r barildaad bval neg l saihan bassi nuhduud bgaad bn shuu, tsaashid anhaaah heregtei!
Хамгийн их уншсан