Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар шүүхэд хандана


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг Иргэний нисэхийн ерөнхий газарт халаа сэлгээ хийж, өөрсдийн хүмүүсээ оруулах тухай мэдээлэл гарах болсонтой холбогдуулан тайлбар хийлээ. Төсвийн байнгын хорооны үйл ажиллагааны дагуу  Үндэсний Аудитын газар, Мэргэжлийн хяналтын Санхүү, хяналт шалгалтын газар тус агентлагт хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн байна. ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, ИНЕГ-ын Захиргаа хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Т.Батжаргал нар 45 хүнийг Канад улсад сургахдаа 2011 онд 2.2 тэрбум ам.доллар, 2012 онд 2.7 тэрбум ам.доллар зарцуулж. Гэхдээ нэг хүний зардлыг 80 мянган ам.доллараар тооцож, Канадын Сенека коллежид 56 мянган ам.доллар төлж үлдсэнийг нь завшсан байж болзошгүй гэнэ. “Соба” гэх институтээр дамжуулан зуучлуулсан гэдэг ч захирал Батжаргал гэгч нь олдохгүй эрэн сурвалжлагдаж байгаа аж. Тэгэхээр энэхүү “Соба” институт нь мөнгө угаах зорилгоор байгуулсан байгууллага байж болзошгүй гэжээ. Сургалтын дээрх гэрээг байгуулсан С.Батмөнх, Т.Батжаргал нарыг Улсын мөрдөн байцаах газраас уг асуудлыг шалгаж, тэдэнд эрүүгийн хэрэг үүссэн гэж мэдэгдсэн гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн мэдээллээ. Гэтэл энэ асуудлаас болж Т.Батжаргал болон МАН-ын зарим гишүүнтэй нийлж Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг ИНЕГ-т халаа сэлгээ хийж, Дорнод, Хөвсгөл аймгийнхнаар дүүргэсэн тухай ярих болсныг няцаав. Х.Болорчулуун гишүүний охиныг ИНЕГ-т ажиллаж байгаа нь худлаа, “Дорнод гурил” компанидаа ажилладаг юм. Харин Хөвсгөлөөс ямар ч хүн даргаар томилуулаагүй гэлээ. Тиймээс тэд шүүхэд хандаж энэ хүнийг шалгуулахаа мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
noyon soliot hochit Batjargal odoo luivarchin hulgaich soliot Batjargal hochtoi bolov oo
Хамгийн их уншсан