Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Казахстан Монгол хоёр хэрэггүй болов уу?


Оросоос байгалийн шатдаг хийг баруун чиглэлээр Хятад руу дамжуулах тухай ерөнхий гэрээнд арваннэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын “Газпром” компанийн захирал Алексей Миллер, БНХАУ-ын “CNPC” компанийн Жоу Зипин нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын үеэр манай хоёр хөршийн төрийн тэргүүнүүд байлцаж.

“Баруун чиглэл”-ээр гэдэг нь 2006 оноос хойш яригдаж байгаа “Алтай” нэртэй хий дамжуулах хоолойг байгуулах дамжуулах юм. Энэ хоолойг тавих тухай Орос, Хятад хоёр бараг арав орчим жил ярилцаж байгаад ийнхүү ямар ч байсан барих нь тодорхой болж байгаа бололтой. Удах болсон шалтгаан нь талууд шатдаг хийн үнэ, нийлүүлэх хэмжээ, төлбөр хийх зарчим зэрэг дээр тохиролцож чаддаггүй байж. Харин Украины хэрэг явдал талуудыг ойлголцолд хүрэх гол хүчин зүйл болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй.

Баруун Сибирийн орд газраас Шинжаан Уйгарын автономиор хил давж шатдаг хий зөөх хоолой нь нийт 6400 гаруй км урт. Хоолой байгуулах өртөгийг янз бүрээр хэлдэг ч ерөнхийдөө 10-14 тэрбум ам.доллар.

2006 онд анх энэ чиглэлээр Хятад руу шатдаг хийн хоолой тавигдах тухай яригдаж эхэлсэн цагаас л манай улс Казахстан хоёр хоолойн тодорхой хэсгийг өөрийн нутгаар тавиулах боломжийг судалсаар ирсэн.

Ерөнхийлөгч Элбэгдорж ч энэ тухай өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотноо Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах мэдэгдэж байв. Ерөнхийлөгч Элбэгдорж нь шатдаг хийн хоолойн Хятад хүрэх хэсгийг Монголын нутгаар тавихын давуу талыг “зардал бага” “аюулгүй байдал”, “товч зам”, “байгаль орчинд үзүүлэх нөлөө” гэж тодорхойлж байв. Ерөнхийлөгч Путин тухайн үедээ манай даргын энэ саналд ямар нэг тайлбар хийлгүй дуугүй өнгөрсөн.

Гэвч Монгол нь улс төрийн хувьд тогтворгүй, дөрвөн жил тутам бужигнан үймдэг. Сонгуулийн үеэр нэгнээ хятад эсвэл оросын эрлийз урвагч гэх мэтээр харааж зүхэх нь бараг хэвшмэл зүйл. Сонгуулиар эрх баригчид солигдох үед өмнөх засгийн байгуулсан зарим гэрээ, хэлэлцээ, тохиролцоог хэрэгжүүлэх, дагаж мөрдөхөөс хар цагаан татгалздаг гэсэн ноцтой сул талтай. Үүнийг Хятад, Оросын эрх баригчид ажиглаад, дүгнэлт хийгээд л суугаа. Манайхны энэ таагүй зангийн тухай нэг бус удаа мэдэгдэж ч байсан. Нүүрс, ураны ордын тойрон олон жил болж байгаа холион бантан үүний жишээ. Гэхдээ хэрэв хоёр их гүрэн тохиролцоод оросууд манай нутгаар дамжуулан хоолой тавьна гэвэл цаашдаа манай улсад үзүүлэх нөлөө эрс нэмэгдэнэ, бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлтэй болох боломжтой гэх мэт алс хэтийн үр дагавар гарна гэж зарим шинжээч үзсэн байх юм.

Казахстан ч манайтай адилаар шатдаг хийн хоолойн зарим хэсгийн өөрийн нутгаар явуулах сонирхолтой гэдгээ нууж байгаагүй. Тэдний зүгээс өөрийн давуу тал гэж санал болгож байгаа зүйлс нь манайхтай яг адил. Харин ч зарим тал дээр манайхаас бүр давуутай гэнэ. Нэгдүгээрт манай улсыг бодвол Казахстаны өмнөд нутагт буюу Хятадтай хил залгаа хэсгийн материал техникийн бааз өндөр хөгжсөн, бүгдийг шинээр байгуулах шаардлага байхгүй гэсэн давуу талтай. Дараа нь Казахстаны улс төрийн байдал Зөвлөлт задарсан цагаас хойш 20 гаруй жилийн турш тогтвортой яваа.

Орос ба Хятадтай адилхан их нөхөрсөн, таатай харилцаатай. Оростой хамтарч Евразийн эдийн засгийн холбоо байгуулан ажиллаад эхэлсэн. Уранаас эхлээд шатдаг хий хүртэл олон тэрбумын төслийг хамтран хэрэгжүүлдэг.

Хятадтай мөн адил найрсаг харилцаатай. Каспийн тэнгисийн газрын тос, шатдаг хийн асар том ордуудыг гол төлөв Хятадын төрийн өмчит компаниудтай хамтран ашиглаж байгаа гээд жишээ олон гэнэ. Байгуулсан гэрээ хэлэлцээгээ хэрэгжүүлдэг, хожим нь урваж буцдаггүй. Энэ өнцгөөс бодвол манай хойд хөрш хоолойг гуравдагч улсын нутгаар дамжуулаад, дараа нь дамжуулсны хөлс төлөх нь илүү дээр гэж шийдвэл Казахстаныг сонгох магадлал хамаагүй өндөр гэж зарим шинжээч үзсэн байна.

Гэтэл  9-нд Хятад Орос хоёр “Алтай” хоолойгоор шатдаг хий дамжуулах ерөнхий гэрээнд үсэг зурснаар байдал нэлээд өөрчлөгджээ. Учир нь энэхүү санамж бичигт нийлүүлэх шатдаг хийн хэмжээ ба хугацаа, заавал авах хийн хэмжээ, хамгийн гол нь хил дээр шатдаг хийг Хятад руу дамжуулах цэг байрлах бүс нутгийн талаар тохиролцоонд хүрсэн гэдгийг “Газспром” дарга А.Миллер мэдэгдсэн юм.

Ингэмэгц манайх, Казахстан хоёр чих нь сортолзоод эхэлсэн нь ойлгомжтой.

“Алтай” хоолойн Хятадын хилийг давах бүс нутаг, цэг нь тодорхой боллоо гэхээр чих нь сортолзохгүй гээд яах билээ. Хэний нутгаар дамжуулахаар болсон бэ? гэдэг хамгийн чухал асуулт гарч ирж байгаа. Хэнийхээр вэ? Хоёр их гүрэн хэнд нь “таван цаас” хаялах гээд байна?

Гэтэл гарч байгаа мэдээг хараад байхад Орос нь Хятад руу хоолой тавихдаа гуравдагч улсын нутгаар дамжуулалгүй шууд татахаар болж байгаа бололтой. “Алтай” хоолой Хятад руу шууд орох ганцхан газар л бий. Казахстаныг Монголоос зааглаж байдаг хорь гаруй км үргэлжилсэн хэсэг зурвас газар. Энэ хэсэг газраар Хятад Орос хоёр шууд хиллэж байдаг. Яг үүгээр л “Алтай” хоолойг тавих гэж байгаа бололтой. Ингэвэл Казахстан манайх хоёр юу ч үгүй үлдэх нь.

Орос Хятадын хувьд энэ тохиролцоо нэн ашигтай. Хятад гэхэд л олон жилийн турш харьцангуй хямд үнээр шатдаг хий авч байхаар болов. Ингэснээр шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэн, эрчим хүчний үйлдвэрлэл, төмөрлөгийн салбарт нүүрсний эзэлдэг хувийг багасгах замаар байгаль орчинд үзүүлж байгаа хор хохирлоо багасгана гэсэн төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлэхэд нэг алхам ойртов. Хоёр улс хоорондын болон дэлхийн тавцанд өөртөө талтай шийдвэр гаргуулахад Оросыг түлхэж байдаг бас нэг хөшүүрэгтэй болов. Өөрийн нутаг дээгүүр явсан хоолойг барих, байгуулсны дараах үйлчилгээнд олон хүн ажлын байртай болно.
Оросын хувьд шатдаг хийн дийлэнхийг Өрнөд Европ руу гаргадаг байснаа больно. Шатдаг хийгээ өөр улсад ч зарж чаддаг юм шүү, дандаа та нарын амыг харахгүй гэдгийг Европт харуулав. Цаашид европчууд Оросыг үгэнд орохгүй бол шатдаг хийг чинь авахаа байлаа гэж сүрдүүлдэг байдал сулрах тал руугаа болж таарна. Өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээнээс болж нэлээд таагүй байдалд ороод байгаа Орос эдийн засгийнх нь чухал хэсэг болсон хүнд үйлдвэрлэлийн салбараа сөхрүүлэхгүй авч үлдэх төдийгүй олон тэрбумын захиалга өгч, цаашид хөгжүүлэх боломжтой боллоо. Хоолой барих, байгуулсны дараа үйлчилгээ хийхэд олон мянган хүн ажлын байртай болно.

Казахстаны нутгаар энэ хоолойг дамжуулахгүй байлаа гээд онц алдаад байх юмгүй. Энэ хоолойтой хоолойгүй Казахстан нь газрын тос, шатдаг хий, уран, зэс, нүүрс гээд асар их байгалийн баялагаа амжилттай олборлож, борлуулж байгаа.

Харин манай хувьд ... ядаж байхад дэлхийн зах зээл дээрх нүүрс, төмөрлөгийн үнэ унаад хэзээ ахиад өсч эхлэх нь тодорхойгүй байдаг. Газрын баялагаа олборлох, зарахаас өөрөөр мөнгө олох аргагүй улсын хувьд хоолойг нутаг дээгүүрээ бариулж чадалгүй алдана гэдэг том алдагдал.

Гэхдээ манай хувьд бас боломж бий гэнэ. Учир нь Казахстан, Монгол хоёрыг зааглаж байдаг тэр алга дарам газар нь ЮНОСКО-оос Дэлхийн байгаль ба түүхийн үнэт өв гэж бүртгэн авсан дархан цаазат газар юм. Нутгийн иргэд энэ газрыг ариун дагшин гэж олон зууны турш тахин шүтсээр ирсэн. Ийм нандин газраар шатдаг хийн хоолой татна гэдэг нь байгаль орчинд болон түүхийн дурсгалт газруудад нөхөж баршгүй хохирол учруулна гэж шүүмжлэх хүн олон байна. Хөрс шороог нь дахин эдгэхгүй болтол нураах аюултай, хоолой тавихаар өрөмдлөгө тэсэлгээ хийхээр бол 8-9 баллын газар хөдлөлт болдог эрсдэлтэй бүс нутаг тул олон газар хөдлөлт болж магадгүй, түүхийн олон чухал эд өлгийн зүйл устана гээд олон шүүмжлээл явж байна. Тэгэхээр хэрэв нутгийн иргэд эсэргүүцэж үймээн самуун дэгдээгээд, ЮНЕСКО гэх мэт олон улсын нэр хүндтэй байгууллагууд шүүмжилж, үүнийг дагаад өрнөдийн орнууд ээлжит удаагаа хориг арга хэмжээ аваад эхэлвэл дархан цаазат газрыг тойруулаад аль улсын нутгаар хоолой татах вэ гэдэг асуудал дахин сөхөгдөх магадлалтай.

Тэгвэл ч ....

0 Сэтгэгдэл
Mongolchuud shig gezeg orooson,neg geree baiguulaad daraagiin zasgiin ued novshirch baidag gereegee bieluuldeggui ulstai yamar l uls hamt ajillahav dee. Tegeed iim tom tosliig buur ch hiihgui ni oilgomjtoi. Mongoloor dairuulaad tavina geed ajil bolgood ehelmegts nogoo aihtar eh oronchid ni garch ireed baigal delhii suitgelee ene ter geed nogoo ajiliig ni hiilgehgui ni oilgomjtoi. Tiim bolohoor orosuud yu gej mongoloor dairuulj tavih bilee dee. Oorsdiin nutgaar tavisan ni hamaagui deer bailgui dee. Adaglaad turees tolohgui eldev hel am garahgui. Mongolchuud archaagui uls xoxi ni. Nuursee shingeruuleed hii gargaad avch bolno doo. Tegj chadahgui orosuudaas yas goridson nohoi shig tsarai aldaj suuh gej. Er ni dan belen um harj baidag uhej baisan archaagui novshnuud daa.Zanaraa olborlood hii gargaad avch bolnoo doo bas. Tuuhii edeer duuren baij hunees guilga guij baih tavilantai zayagui hognuud. Xoxi ni gehees oor oligtoi ug er oldohgui ni
яс горьдсон нохой шиг амьдрахаа боль.ерөнхийлөгчөө
hiin hooloi manaihaar dairahiig huleevel buhiin doodohiig harj uneg turj uhsen ulger bolno doo. Er ni mal baihad Mongolchuud uhehgui bizdee. Gazar nutgaa ch uhaj tonhohoo bolitsgooy. Yduu ch gesen natural amidartsgaay
казах монгол хоёр хэнд хэрэгтэй юм бэ? хэнд ч хэрэггүй гэдгийг одоо ойлгооч малуудаа. зүгээр л өөрсдийгөө бодохгүй бол хэн биднийг хөгжүүлэх гэж явах юм. бүгд шулж ашиглахыг л бодно. бид өөрсдөө л
bitgii gorid hulhiudaa
hil zalgadag 2 uls hamtarsan buteen baiguulalt hiihdee ymarch tohioldold (toiruu ch baisan) oorsdiin nutag devsger deer l barina.buteen baiguulalt horongo oruulaltiin hayalga ajliin bairuudaa oorsoddoo shingeehee bodno bizdee.niitlel bichigch ymar goridlogo kompanii zahiral ve.ter 2 uls bidend yu ch amlaagui bas yu ch hiij ogohgui.harin hoorondoo daitah bol kazak manai 2iin nutag deer l boloh baih.mash buduuleg deerengui 2 ih gurnii dund orshih bid oorsdoo uls shig uls baij chadval arai ooroor handah bolovuu.ted mongoliin ard tumniig bish onoogiin uls torchid geh LADI GAGA nuudiig ul tooj bna.
Uursduu dotooddoo sain tehnologi oruulaad baigaliin baylagaa zuv ashiglaval ed naraas neeg ih tsarai aldaad baih yumgyushdee,dotoroo ev tunjin muutai,butelgui humuustei hun yum yarihad hurtel hetsuu shuu, ter shatdag hii manaid baidaggui yumuu, neft bol zunduu baina geed bsan bizdee, ter huren nuursnees tulsh gargaj avdagaaraa delhiid 1-rt baidag ter germanuudtai hamtarch ajillaval yadiin, end nohoi shig neg negiigee hemlej baihiin orond,,,
Хил залгадаг 2 улс 3 догч орноор дамжуулж бүтээгдэхүүнээ борлуулаад байхдаа яадаг юм. Ямар манай Монгол болсон биш. Бас нэг Украина нэмэгдэнэ гэсэн үг ш дээ. к к к
end manai erenhiilegchiin buruu bhgui bha.harin uls eh orniihoo ireedui hoichiig medehgui onoo margaashaa bodson gudamjnii uls torchdoos bolj bgaan da.um buhend uchriig ni olohgui hoshuu dureed teneg gedeg ni.Uuniigee bolimoor umaa.yarih heleh erh choloo bgaa bolobch uhaan zaraj bodit uman deer dugnelt sudalgaa hiisniiheee daraa hashgiraldval taarna.
hahaha..mongol bol hamgiin naidvargui hulhi...hamgiin suuliin jishee ni tur barij bgaa nam ni mahn-tai geree baiguulaad sar ch bololgui tsutsalj bna shtee hahaha...xoxoxo...hamgiin hudalch naidvargui tur ulstai oron shyy dee
Хэлсэндээ хүрдэггүй улс байтлаа ***** эмээс дор үргэлж хувирч байдаг ерөнхийлэгч нэртэй цаасан салхи дэвүүрийг хэн тоох вэ дээ. 76+ЗГ эд нарыг хурдан солихгүй бол бид хавханд орно доо Ядаж худал хэлэхээ болимоор юм
Ойлгомжтой ш дээ хил залгаа том гүрнүүд юу хэдхэн долларь хэмнэхийн төлөө бусдын нутгаар явуулах вэ дээ. Манай ухаан муутай ерөнхийлөгч л баахан шоудсан байх даа. Тэнэг гэдэгээ харуулж байгаа нь тэр.
oros, hytad 2 oirton niilvel manaid l ayultai daa. tuuh belhnee haruulaad ugnu duu
Hoyordah Ukrain bol odoo Kazahstan bolj bgaa Mongol bol ugaasaa naidvargyi tynsh shyy dee hehehehe
yu ch ugui hotsorch baizh bas argagui l mongol huny aldaan deer zhillladag muu sanaa n garch heruul garval ch gezh baih shig
Угаасаа л манайхныг дандаа хошгоруулдаг шүү дээ.
Хамгийн их уншсан