Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
УИХ-ын гишүүдийн учир битүүлэг үхлүүд

1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ачаар Монгол улс парламентын засаглалд шилжиж Улсын Бага хурал, УИХ байгуулагдсанаас хойш төрийн төлөөлөгч 9 хүн цаг бусаар талийгаач болж ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ бол  М.Чимидцэрэн, С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, С.Гончиг, Ж.Наранцацралт, Ш.Отгонбилэг, О.Энхсайхан, Л.Энэбиш нар юм.
1996 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон  М.Чимидцэрэн 1998 онд амралтын цагаараа делтпланаар нисч байгаад унаж талийгаач болсон. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр энэ тухайд “Би УИХ-ын гишүүнийг оршуулах комисст орсон. Гадны ямар ч нөлөөгүй зүгээр л осол болж газар мөргөөд амь алдсан байсан” гэсэн нь бий. Төв аймгаас УИХ-д сонгогдсон С.Гончиг өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. УИХ-ын гишүүн О.Энхсайхан мөн л 2006 онд өвчний учир нас барсан. Гэхдээ түүний үхлийг ”Ашигт малтмалын тухай” хуультай холбон учир битүүлэг үхэл гэж нэрлэх нь бий. Монголын газар шорооны тухай үгээ хурц хэлэн тэмцэж, энэ хуулийг батлуулахгүй гэж явсан түүний нас барсны дараахан энэ хууль батлагдсан.
Бусад зургаан хүний тухайд ихээхэн сэжигтэй нас барсан ч өнөө хэр энэ тухай хэвлэлүүд бичиж, олон түмнэ ам дамжуулан ярихаас хэтрэхгүй байгаа.

Санжаасүрэнгийн Зориг

1962 оны 4-р сарын 20-нд төрж - 1998 оны 10-р сарын 2 таалал төгссөн. С.Зориг нь монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч байв.

Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг монголын нийгмийн өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч, Монголын түүхийн  шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшиж байсан.
Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.

1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

Түүнийг эрх баригч эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Уг хэрэг нь амьд гэрч болох, эхнэр Булган нь амьд сэрүүн байдаг ч алуурчин өнөө хүртэл  илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй аж.

Лхамсүрэнгийн Энэбиш

Л.Энэбиш 1947 онд Булган аймгийн Могод сумын Өвөр булаг хэмээх газарт мэндэлж, 2001 оны есдүгээр сарын 29-нд нас барсан.
Л.Энэбиш 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Улаанбаатар хотын даргаар тус тус ажиллаж байгаад 1992 оны сонгуулиар Л.Энэбиш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1992 оны 10 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, улмаар 1993-1996 онд Монгол Улсын шадар сайдаар ажилласан.
Л.Энэбиш 1992 оноос МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, 1997 оноос намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж 2000 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж улмаар Улсын Их Хурлын даргын (2000-2001) албыг хашжээ.

МАХН-ын хамгийн нөлөө бүхий энэ эр сүүлдээ Н.Энхбаяртай ил цагаан сөргөлдөх болсон гэдэг. Түүний гэнэтийн үхлийг зарим хүн МАХН доторх албан тушаалын дайнтай холбож тайлбарладаг. Түүний үхлийн талаар алдарт “Аалзны тор” нийтлэлд “2001 оны намрын чуулганы нээлт дээр хэлэх үгээ дотроо бодож, эртнээс бэлтгэж байжээ. Тэр өөрийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Өвгөнхүүгээ Хууль зүйн байнгын хороон дарга Ц.Шаравдоржтой уулзуулж намрын чуулганы нээлтэнд их хурлын даргын хэлэх үгэнд танай байнгын хорооноос ямар санал оруулах вэ? гэж асуулгав. Ц.Шаравдорж “Банк, санхүүгийн удирдлагын ард гэмт хэргийн бүлэглэлүүд байна. Боловсон хүчний бодлогод нэн хүчтэй нөлөөлж байна. Энэ талаар илтгэлд оруулмаар байна” гэжээ. Зөвлөх нь үүнийг нь даргадаа ёсоор нь дамжуулав. Үүнийг сонссон Л.Энэбиш дарга Ц.Шаравдорж, С.Төмөр-Очир, Тамгын Газрын ерөнхий нарийн бичгийн дарга Батбаатар, Б.Өвгөнхүү нарыг орой цуглахыг даалгав. Цуглаад “Банк санхүү, боловсон хүчний бодлогод эрүүгийн элементүүд хүчтэй нөлөөлж байна. Үүнийг таслан зогсоох шаардлагатай /энд үнэндээ сиамын ихрүүдийн тухай асуудлыг л ярьж байсан хэрэг/... Мөн Засгийн газрыг шахан сайн ажиллуулна” гэсэн томъёоллыг илтгэлд оруулахаар тохиролцжээ. Шөнө нэлээд орой болтол сууцгааж. Гуравдахь өдрийн орой Н.Энхбаяр БНХАУ-ын ЭСЯ-ны хүлээн авалтанд оролцоод харьж явсан Л.Энэбишийг “ОУВС Монголын асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа. Ямар шийд гарахыг хамтдаа намын байранд байж сонсвол яасан юм бэ?” гэж урьжээ. Спикер ч зөвшөөрсөн байна. Гайгүй нааштай шийдийг үүрээр сонсоод их баярлацгааж, Сангийн сайд Ч.Улааны гаргасан ганц шил вискийг уугаад 05 цагийн үед таржээ. Спикер гэртээ хариад 2 цаг болсны дараа цус харваж, нас барлаа. УИХ-ын намрын чуулган жаахан хойшилж нээгдэв. Чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж үг хэлэв. Энэ үгнээс Л.Энэбишийн хэлэх гэж зүтгээд байсан томъеолол оргүй болсон байлаа...” гэсэн хачирхалтай өгүүлбэрүүд бий. Тухайн үед Н.Энхбаяр Япон явсан, эрүүгийнхэнтэй мөнгө төгрөг хуваалцсан, банкны системд гадныхан гар хөлөө дүрж эхэлсэн гэх мэт олон баримтууд ч бас бий. Тиймээс Л.Энэбишийн үхэл ердийн зүйл байгаагүй гэдэгт бүгд эргэлздэггүй.

Жанлавын Наранцацралт

Монголын улс төрч, Монгол Улсын 20 дахь ерөнхий сайд  Жанлавын Наранцацралт (1957 - 2007 оны 11 сарын 12) нь байв. Тэрээр 1957 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. 1976 онд Беларусийн Улсын их сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, 1990 онд Монгол Улсын их сургууль төгссөн.
Ж.Наранцацралт 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багш, зөвлөх профессор, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.
2004-2006 онд УИХ-ын Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны 1 сараас Барилга хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байлаа. Тэрээр 2006 онд Үндэсний Шинэ Намыг үүсгэн байгуулалцаж 2007 оноос даргаар нь ажиллаж байжээ.

Ж.Наранцацралт 2007 оны 11 сарын 12-ны өдөр Дундговь аймагт болсон хуралд оролцоод буцаж явах замдаа автомашины ослоор нас барсан. Тэр өдөрр тус аймагт болсон хуралд оролцоод нийслэлийг зорьсон УИХ-ын гишүүн Ж.Наранцацралтын машин онхолдоход тэдэнтэй хамт явж байгаад Дундговь аймгаас хамт хөдөлж Өмнөговь аймгийн зорьсон “Өнөөдрийн монгол” сонины эрхлэгч Цэмбэлдоржийн машин бас онхолдож тэрээр нас барсан. 

Шагдарын Отгонбилэг


Нийгэм, улс төр, бизнесийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг Завхан аймгин Дөрвөлжин суманд 1952 онд мэндэлжээ. Уулын инженер, маркшейдерийн мэргэжил эзэмшиж, манай орны хамгийн том үйлдвэр Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн үеэс түүний нэр алдар улс орон даяар цуурайтах болсон билээ.
Монгол Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн зэрэг өөрт ноогдсон өндөр хариуцлагатай албан үүргийг нэр төртэйгээр хашиж байв. Ш.Отгонбилэг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байлаа.

2001 оны нэгдүгээр сарын 12-ний өдөр буюу баасан гарагийн өглөө “МИАТ” компанийн JU1025 дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийг зорин хөөрчээ. Нисдэг тэргэнд   Монгол улс дахь гамшгийн үнэлгээ хийхээр  НҮБ-аас ирсэн багийнхан болон УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, гэрэл зурагчин Ц.Батзориг, Япон улсаас ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс явсан юм.
Багийнхан нэгдүгээр сарын 14-ний өглөө Улаангом хотоос хөөрч Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн түвшнээс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэдэг газар Малчин Занадангийн өвөлжөөөнд буухаар оролджээ. Гэвч үзэгдэх орчин муу байснаас товлосон газраасаа 60 метр хазайж, улмаар газардалт амжилтгүй болсноор МИ-8 нисдэг тэрэг унаж осолдсон юм.Ослын улмаас УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг нарын 9 хүн амь насаа алдсан.

Хэдийгээр байгалийн хүчин зүйл тус осолд нөлөөлсөн ч тухайн ослын гол буруутан нь нисдэг тэргийг жолоодож явсан хоёр нисгэгч болж  2005 оны аравдугаар сарын 14-нд Улсын дээд шүүх эцсийн шийдвэр гаргаж нисгэгч М.Бат-Эрдэнэд тав, Д.Галбадрахад гурван жилийн хорих ял оноож биеийн байдлыг нь харгалзан үзэж тэнсэх ялаар сольсоноор хэрэг шувтарсан.

Очирбатын Дашбалбар

Очирбатын Дашбалбар нь 1957 оны хоёрдугаар  сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын Дарьганга суманд  мэндэлсэн. Монгол Улсын Төрийн шагналт, нэрт яруу найрагч юм. 1984 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн. 1996 онд Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас УИХ-ын гишүүн болж эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж байв. 1999 оны 10-р сарын 16-нд хордсон шинжтэйгээр нас баржээ.

Түүнийг  Монгол Улсын Үндсэн хууль батлалцаж, УИХ-ын гишүүн болж, этгээд загварын дүрэмт хувцас өмсч явахад нь  хүмүүс “Газар шороо минь бараг бүхэлдээ лицензийн талбай болчихгүй юм шиг байна. Балбар нарын олон эх оронч үгээ хэлж байгаа хойно доо” гэсэн шүү юм  бодоод хэсэгтээ тоох янзгүй байж дээ.
Нэг удаа сэтгүүлчдийн томоохон зөвлөлгөөн дээр сэтгүүлч  Ш.Цэрэнпил агсан “О.Дашбалбарыг та нар л үхэлд хүргэсэн шүү” хэмээн  нэгэн сэтгүүлч рүү ихэд бухимдан өгүүлж байж. Хашир Балбарын амьдралын сүүлчийн жилүүдэд тохиолдсон  үйл явдлуудаас ийм баримжаа, таамаг дэвшүүлж, түүндээ нэлээд итгэлтэй  байсан нь тэр болов уу. Эх орныхоо газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө Балбар тун хатуу тэмцэж, дарга нарыг хайр найргүй шүүмжилж байлаа. Дэндүү задгай, шуудхан хэлж орхино. Магадгүй тэр нь үхэлд хүргэсэн байж болох.

Төрийн соёрхолт зохиолч Зундуйн Дорж нэгэнтээ “Хоёрдугаар эмнэлгийн сэхээнд байхад нь нэрт зохиолч Л.Хуушаан гуай бид хоёр эргэж очсон. Хэлэн дээр нь нэлээд том хар толбо гарсан байсан. Өөрөө хэл цоорох гээд өвдөөд болохгүй юм, шүд их уналаа гэж ярьж байсан. Ямар нэгэн хөндлөнгийн юм үйлчилсэн гэж би дотроо бодож, уур хүрч явдаг” хэмээсэн байдаг.

Мэндийн Зэнээ

Мэнд овогт Мэндийн Зэнээ (1947-2002) нь Монголын төр нийгмийн зүтгэлтэн. Тэрээр 1947 онд Төв аймгийн Өнжүүл суманд  мэндэлжээ.

М.Зэнээ 1960 онд Зуунмод хотын 10 жилийн сургууль, 1964 онд Багшийн сургууль, 1975 онд МУИС, 1992 онд Улс төрийн дээд сургуулийг тус тус дүүргэжээ. 1975-1990 онд Дорно дахины хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1992 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1992 онд Зүүн хойд Ази судлалын төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2002 онд УИХ-ын гишүүн
 М.Зэнээ 2002 оны аравдугаар сард сэжигтэйгээр  нас барсан хэмээн  Үндэсний нэвтэрхий тольд бичсэн байдаг.


3 Сэтгэгдэл
элбэгдорж батүүл,гончигдорж зэрэг хятадын тагнуулууд яагаад хорлогддоггүй юм бол?????? ААх\н??????????????
Энэ эх орончдыг хэн хөнөөсөн бол оо?. Л.Энэбиш гуай Н.Энхбаяртай уулзахаасаа өмнө хятадын элчингийн хүлээн авалтанд оролцсон гэж байна ш дээ. Тэнд элбэгдорж хор өгчихсөн байсан юм биш үү?
Цуг байсан авгай нь одоо Их хуралд байгаа гэж яриад байдаг нь үнэн үү.
Сайн уу ! Та хууль ёсны, хурдан зээл авах шаардлагатай юу? Одоохондоо өргөж, мөнгөө яаралтай авах! * 5000-аас 50 сая хүртэлх албан тушаал * Дахин төлөхийн тулд 1-30 жилийн хоорондохыг сонгоно уу. * Зээлийн уян хатан нөхцөл. Хариулт буцааж бидэнд хариу илгээх: Имэйл: thompson.loanservice@gmail.com Эдгээр бүх зүйлүүдээс гадна бидэнтэй холбоо барина уу. Бүрэн нэр: .......... Утасны дугаар:....... Сарын орлого: ............. Улс ............................... Зээлийн зорилго ........... Шаардлагатай хэмжээ ................. Зээлийн төлөв ............ Үргэлжлэх хугацаа: ........................... И-мэйлээр холбоо бариарай: thompson.loanservice@gmail.com Удирдлага. Кредиттэй холбогдож одоо !!!
APPLY FOR A LOAN.. Do you need a loan to pay off your bills at 3% Interest rate. We give maximum of 95,000,000.00 USD to minimum of $5,000. if you are interested contact us atE-MAIL: pastorjeweloanfirm1@gmail.com Full Name... Country.... Loan Amount.... Duration"s... Phone Number... State..... Monthly Income.... Thanks PASTOR JEWEL E-MAIL: pastorjeweloanfirm1@gmail.com
APPLY FOR A LOAN.. Do you need a loan to pay off your bills at 3% Interest rate. We give maximum of 95,000,000.00 USD to minimum of $5,000. if you are interested contact us atE-MAIL: pastorjeweloanfirm1@gmail.com Full Name... Country.... Loan Amount.... Duration"s... Phone Number... State..... Monthly Income.... Thanks PASTOR JEWEL E-MAIL: pastorjeweloanfirm1@gmail.com
APPLY FOR A LOAN.. Do you need a loan to pay off your bills at 3% Interest rate. We give maximum of 95,000,000.00 USD to minimum of $5,000. if you are interested contact us atE-MAIL: pastorjeweloanfirm1@gmail.com Full Name... Country.... Loan Amount.... Duration"s... Phone Number... State..... Monthly Income.... Thanks PASTOR JEWEL E-MAIL: pastorjeweloanfirm1@gmail.com
юу вээ газрын наймаачин чинь М энхболд одоо гэгээн дүрээрээ сууж байна шүү дээ. Алуурчид одоо ч төрд байгаа тийм учраас энэ хүмүүсийн үхлийн шалтгаан тодрохгүй байгаа юм.
odoo mongoliin tord garsan omhii hulgaich nar niilj alsan daa. huzuugui hulgaich bol eronhii hor nairuulagch ni
Iim olon hun alsan nuhor 3n jil avaad ami tavichih geed biaga n hachirhaltaoi
Хуухэнтэй байж байгаад орондоо чад хийсэн гээ биздээ юун улс тержуулээд байнаа.
Neg muu setgegdel bichsen xujaa "MAN-iin aluurchid" gechixjee. Aluurchin ni ali namiin neren deer toglolt xiideg xariinxnii gar xøl bolson xunxuuzuud ve gedgiig ard tumen maani meddeg bolood udaj baigaa. Mongoliin ex oronchdiig alj xyadaj duusaxgui. Tiim tuux ch baixgui ! Tsogt ex oronchid odoo ch Mongoloor duuren baigaa shuu !
Монголын төр хүндээ халтай. Хүний сор болсон бурхан болж дээ. Талийгаач болсон энэ хүмүүс амьд ахуйдаа Монголын сайн сайхны төлөө зүтгэж явсан энгүй их төлөв даруу эрдэм мэдлэг боловсролтой улс байсан юм. Монгол Улсад ус, агаар мэт маш хэрэгтэй хүмүүс байжээ.
Цаг нь болохоор хэн гуайч талийгаач болох нь хорвоогийн жам... Энэ хүмүүсээс хамгийн харамсалтай улс төрийн золиос болсон нь ЗОРИГ агсан юм даа Бусадыг нь мэдэхгүй ээ жамаараа л явцгаасан биз. Нэг их улс төржүүлж олон долоон юм яриад ясыг нь өндөлзүүлээд хэрэггүй дээ
Хүн бүхэн үхдэг.Гэхдээ эх орончид тун богинохон настай байдаг гэдгийг мэддэггүй юм уу.Ялангуяа Монголын үе үеийн эх орончдын амьдрал хувь заяа даан ч өрөвдмөөр.Жинхэнэ эх орончид одоо үгүй болсон.Тэднийг дуурайсан хуурамч амьтад одоо их чалчиганах болж дээ.Нямдорж Энхбаяр мэтйн улайрсан луйварчид эх эорон энээ тэрээ гэж худлаа чалчихыг сонсоход дотор муухайрна.
ene`byx`xynyyc`bygd`amid`baigaa`yyneec`olon`mongol`ylcin`tagnyylin`gasarin`door`amidarch`baina`xiatadyydin`barizaand`baina`
МАН-ын алуурчид аймаар шүү, дандаа үнэнч шударга хүмүүсийг цааш нь харуулсан бгаам даа
Энэ МАН, М.Энхболд, Нямдоржь И.Энхбаяр нар сэжигтэй шүү. С.Баяр байна. Муусайн алуурчид, одоо ч хэн нэгнийг алахад бэлэн байгаа
98 онд 3, 99 онд 1 , 01 онд 2 , 02,онд 1 , 2006 онд 1 , 2008 онд 1 гишуун нас баржээ 10 жилд 9 одоо амар болжээ эд дандаа олон юм яриа яршиг тай байсийм
Отгонбилэг гэхдээ эх ороноо гэсэн сэтгэлтэй хун бсн шуу
Zorigiig dotroosoo nuhsandaa.ene uul hiisendee varag.
Zorigiig dotroosoo nuhsandaa.ene uul hiisendee varag.
Zorigiig dotroosoo nuhsandaa.ene uul hiisendee varag.
Zorigiig dotroosoo nuhsandaa.ene uul hiisendee varag.
o.enkhsaikhan zorig khoeriig zanalkhiilj baisan etgeediin utasnii dugaar tagnuuld baikh estoi ustgachikhaagyi l bol shyy
энэ бүхэнд Энхбаяр холбоотой
зарим нь виагра хэрэглэж байгаад зүрх нь хаагдсан гэдэг биз дээ жишээ нь Энэбиш
Suhbaatar aimgiin Naran sumiin Dariganga sum gej yu ve? Suman dotor sum baidag bolson umuu baisan umuu ter ued
enebish omtonbileg 2-g bol enhbayar l yamar neg argaar yavuulsan baih gej boddogdoo tegeed ch terniihee uiliin uriig edlej baigaa gej boddog
øóäàðãà íü ïàä ãýæ áàéõ þì
Ер нь дотроосоо л нухаад байна аа даа, та минь ээ
Otgonbileg bishee. Bas luivarchin.
Отгонбилэг гэхдээ эх ороноо гэсэн сэтгэлтэй хун бсн шуу
o.enkhsaihan zuragtaar oroo namaig humuus mashintai dagaad mashiniig maani morogson geed yarij bsan bsal uchir bituule zuiluud ih bnaa
o.enkhsaihan shildeg zaluu
Huurhii C.Gonchig, O.Enhsaihan Znmedtseren 3-iig durssan zurag baihgui yumuu. um maani badni hum
eree bicheed hun doromjlooroi hotin asuudal medehgui hamaagui soliorch baij yum bolvoo
УЛААНБААТАРЫГ ТАМ БОЛГОСОН ,ГАЗРЫН НАЙМААНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ЭНЭБИШ ДЭЭД ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ АМССАН БАЙЛГҮЙ
Цуг байсан авгай нь одоо Их хуралд байгаа гэж яриад байдаг нь үнэн үү.
Хуухэнтэй байж байгаад орондоо чад хийсэн гээ биздээ юун улс тержуулээд байнаа.
enhbayar nyamdorj enhbold nar yagaad horlogddoggui yum bol
Хамгийн их уншсан