Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ сайд: Ц.Цолмон, Д.Зоригт, Л.Пүрэвсүрэн, Р.Жигжид


Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригт, Зам тээ­­вэр, барилга хот бай­гуу­­лалтын сайдад УИХ-ын ги­шүүн Ц.Цолмон, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдад Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нарыг санал болгожээ. Өчигдөр үдээс хойш Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, шинэ бүтцийн сайд нараар ажиллах дээрх хүмүүсийг тодорхой болгов. Дараа нь УИХ дахь АН-ын бүлэг үүнийг авч хэлэлцээд гишүүд дэмжсэн байна. Засгийн газрын хуралдаанаар нэр дэвшигчдийг дэмжиж УИХ-д өргөн барихаар болжээ. УИХ-ын хоёр гишүүн, гаднаас хоёр сайд  шинээр томилохоор оруулж байгаа аж. Мөн үүн дээр Эрүүл мэндийн сайдыг солих тухай мэдээлэл яваа. Н.Удвалын оронд Л.Жам­балжавыг томилуулах санал бийг зарим эх сурвалж мэ­дээл­­сэн. Шинээр нэр дэв­шүүлж буй сайд нарыг өчигдөр өргөн барьсангүй. Өнөөдөр өглөө УИХ-ын дар­гад өргөн барихаар болжээ.  

0 Сэтгэгдэл
н .энхбаяр гэж холион бантан хутгагч хэвээрээ.... урвагч цолмонг сайдаар шагнаж... жамбалжав энхбаярыг өвчнөөр ялаас мулталсан гэж сайд болж бна даа. махн гэж авах юм алгаа. ан- ч уулаасаа дампуурсан.
Хамгийн их уншсан