Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
MCS-ийн Л.Энх-Амгалан Ардчилсан намынх гэв үү



MCS группын дэд Ерөнхийлөгч Л.Энх-Амгалан энэ жилийн сонгуулиар МАН-аас Хөвсгөл аймагт өрсөлдөхөөр болсон. Сурталчилгаагаа ч нэлээд эртнээс эхэлсэн. Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга нэрийн дор сонгуулийнхаа сурталчилгааг бараг л хоёр жилийн өмнөөс явуулсан гэдгийг нутгийн иргэд хэлж буй.
Гэтэл мань эр МАН-аас нэр дэвших гэж байгаа мөртлөө хуучин намынхаа батлахыг албан ёсоор гардуулаагүй гэдгийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай ам алдлаа. Тэрээр, “Л.Энх-Амгалан гэдэг хүн 2001 онд Хөвсгөл аймгаас Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хуралд сонгогдсон 10 гаран хүний нэг юм билээ. Түүгээр ч  барахгүй Хөвсгөл аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Тэр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, түүний нэр дээр данстай байдаг. Мөн намаас гарах өргөдлөө албан ёсоор өгч, батлахаа хүлээлгэж өгөөгүй хүн. Худлаа гэвэл миний өрөөнд түүний намд элсэн орсон бүх баримт бичгийн хуулбар бий. Эх хувь нь намын архивт байдаг юм билээ. Би үзсэн” гэв.
Тэгэхээр Л.Энх-Амгалангийн хувьд АН данстай, МАН-ын гишүүн болж таарах нь.
Улс төрийн намын тухай хуулийн 3.2-т “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна” гэж заасан байх юм. Харин Л.Энх-Амгалангийн хувьд Л.Гүндалай гишүүний ярьснаар хоёр намын харьяалалтай болж таарах нь. Хоёр намын батлахтай байж болдог л юм байх даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан