Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Умард Солонгост төрийн эргэлт гарсан байж магадгүй
yagaad muu erlood bn daa. merik umnud solongost l muuudaa. hoiduudaar shou hiij delhiig ailgaj amidardag ylsyyd
Өмнөдийн хөн аль эсвэл Ану нууд нухчаа биз
k p
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн есдүгээр сарын 3-нд хамгийн сүүлийн удаа олон нийтийн өмнө харагдсан. Түүнээс хойш тэрээр бүхий л арга хэмжээ, БНАСАУ-ын Ардын их хуралд ч оролцолгүй өнөө хүрч байна.
Умард Солонгосын телевиз түүний их сонин дүрсийг хоёр удаа л харуулаад өнгөрсөн юм. Нэг удаад нь албан ёсны арга хэмжээн дээрх суудлыг нь, нөгөөд нь энэ нэгдүгээр сард 31 нас хүрсэн удирдагчийн нэлээд доголж яваа дүрсийг.
Албан ёсоор бол Ким Чен Уныг хоёр шагайндаа / зарим эх сурвалж өвдгөндөө/ гэмтэл авсан гэж мэдээлж байгаа. Энэ нь түүний улс орноороо явах аль нэг айлчлалын нь үеэр болсон байж болох юм. Үүнээс гадна тэрээр чихрийн шижин өвчин туссан гэсэн мэдээлэл байгаа ч өөрөө үүнийг няцааж байгаа.
Умардад төрийн эргэлт гарч Ким Чен Уныг түлхэн унагасан байж магадгүй гэж барууны хэвлэлүүд өнөөдөр бичиж байна. Шинжээчид үүнийгээ юун түрүү Өмнөд Солонгост хийсэн айлчлалын бүрэлдхүүнийг тус улсын хоёр дахь хүн Хван Пионг Така толгойлж очсоныг баримт болгон нэгдүгээр хүн байсаар байхад ингэснийг онцолсон байна.
Үүнээс үүдээд барууны эх сурвалжууд Сөүл дэх судалгаа шинжилгээний төвийн мэдээллээс иш татан Умард Солонгост төрийн эргэлт гарч Ким Чен Уныг огцруулсан байх гэж байгаа юм. Ийм тохиолдолд төрийн эрх түүний дүү бүсгүйд шилжсэн байх магадлалтай гэнэ.
Умард Солонгосоос Өмнөдөд зугтаж ирсэн, сөрөг тагнуулын офицер Жан Жин Сун сүүлийн үед Ким Чен Ун улс орноо удирдахгүй байгаа болохоор төрийн эргэлт ойролцоогоор жилийн өмнө гарсан байж магадгүй гэж баталж байна.
Барууны ажиглагчид болохоор энэ мэдээлийг няцааж Умард Солонгосын удирдагчийг хэн түлхэн унагаах вэ, тийм гаргалгаа алга гэж байгаа юм.
Харин Сөүлийн шинжээчид болохоор өнөөдөр Пеньянд цэрэг оруулаад хотод хэнийг ч оруулахгүй, бас хэнийг ч гаргахгүй бүсэлсэн гэж мэдээлж байна хэмээн ermakinfo.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
2014.10.08
2014.10.08
2014.10.07