Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна 12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана
Гар утасны анхны дуудлага

Гар утсаар хамгийн анх хэн, хэзээ дуудлага хийсний мэдэх үү. Одоогоос 41 жилийн өмнө буюу 1973 оны дөрөвдүгээр сарын 3-нд Мартин Күпер Нью-Йоркийн Зургадугаар өргөн чөлөөн дахь ажлынхаа өрөөнөөс өрсөлдөгч компанийн захирал руу ярьсан нь гар утсаар хийсэн хамгийн анхны дуудлага болжээ. Тэрээр гар утас бүтээх “уралдаанд” өрсөлдөгчөө ялсан болохоо ийн мэдэгдсэн хэрэг. Харин утасны нөгөө үзүүрээс түүнд удтал хариу өгөөгүй нь энэ тийм ч сайхан мэдээ биш байсных биз ээ. Мартин Күпер  бол “Моторола” компанийн эзэн, хожмоо “гар утасны эцэг” хэмээн алдаршсан зохион бүтээгч билээ. Түүний бүтээсэн гар утас 900 грам орчим жинтэй, бараг тоосго шиг том зайг нь цэнэглэхэд 10 цаг зарцуулдаг ч түүгээр ердөө 30 минут тасралтгүй ярьж болдог байжээ. Энэ явдлаас хойш 10 жилийн дараа гар утас АНУ-д худалдаанд гарсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан