“Turquoise Hill Resources” компаниас Татварын Ерөнхий газарт “Оюу Толгой” компанид Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг албан ёсоор хүргүүлжээ.
Дээрх шийдвэртэй танилцсаны дараа “Оюу толгой” ХХК-иас албан ёсоор мэдээлэл өгөх юм байна. Татварын Ерөнхий газраас 130 сая ам.долларын татварын акт тавьснаас 30 сая ам.доллар болгон бууруулсан тухай албаныхан мэдээлсэн. Харин Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэлэхдээ, “Оюу Толгой” компани Монгол Улс, БНХАУ-ын талд татварын бичиг баримт бүрдүүлдгээс асуудал үүссэн” гэв.
Татварын акттай холбоотой асуудал шийдэгдснээр “Оюу Толгойн” далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдэхэд нааштай нөлөө үзүүлнэ хэмээн салбарынхан онцолж байна. Хөрөнгө оруулагчийн талаас татварын асуудлыг шийдсэний дараа далд уурхайн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Эрдэс Баялгийн Зөвлөлд хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн.
Дашрамд дурдахад татварын асуудлыг шийдсэн хэмээх мэдээлэл тархснаар Нью-Йоркийн бирж дэх хувьцааны ханш 7.65 хувиар өсч 3.8 ам.долларт хүрчээ.