Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Хөгшин Европ хоосорч...


Газрын тос, шатдаг хий, нүүрс гэсэн ашигт малтмал байгаагүй бол хүн төрөлхтний түүх хэрхэн өрнөх байсныг хэлэхэд бэрх. Өдгөө энэ гурвын оролцоогүйгээр дэлхий дээр бүтэж байгаа зүйл бараг үгүй. Наад захын жишээ нь цахилгаан эрчим хүч. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс эсвэл шатдаг хий шатааж, газрын тосноос гаргасан бензин, керосинээр ажилладаг хэдэн мянган том жижиг цахилгаан станц дэлхий даяар ажиллаж байна. Нар, салхины эрчим хүчийг ашиглан байгаль орчиндоо ээлтэй болно гэж байгаа ч нарны эрчим хүчийг цахилгаан болгон хувиргадаг ялтас, салхины эрчим хүчийг авдаг сэнс гээд бүгдэд шаард­лагатай бодисыг хайх, олборлох, баяжуулах, хай­луу­лах, цутгах, угсрах, тээ­вэрлэх гээд бүх зүйлд газрын тосны бүтээгдэхүүн, нүүрс, шатдаг хийн оролцоо байгаа гэдгийг санахад илүүдэхгүй.  Ийм чухал ач холбогдолтой байгалийн баялаг дуусна гэдэг тун таагүй. Тэгвэл хөгшин Европ яг ийм асуудалтай тулгараад байгаа тухай Британийн “GSI” төвийн бэлдсэн илтгэлд дурджээ.
Тус илтгэлд “Европын нүүрс, газрын тос ба шат­даг хийн нөөц дуусч бай­гаа болохоор эдгээрийг ний­лүүлэх өөр эх үүсвэр шаард­лагатай боллоо” гэжээ. Боловс­руулах, бая­жуу­лах гээд бүх төрлийн үйлд­вэр нь байгаа ч тэр бүг­дэд шаард­лагатай ашигт малт­малын өөрийн гэсэн нөөц байхгүй болж буй гэсэн үг. Тухайлбал, Их Британид гурван жилийн дараа шатдаг хийн нөөц нь дуусна, 4,5 жилийн дараа нүүрс нь дуусна, таван жилийн дараа газрын тос нь дуусна. Францад жил гаруйхны дараа энэ гурван баялаг нь бүрэн шавхагдана.

Шатдаг хий

2000-2012 онд Европын холбооны газар нутагт хай­гуул хийн илрүүлж хэмжээг нь тодорхойлсон шатдаг хийн нөөц хоёр дахин буурч 3,8 их наяд байснаа 1,7 их наяд болжээ. Шатдаг хийн батлагдсан нөөц нь өс­сөн цорын ганц улс нь Нор­веги. Энэ улс геологи хайгуулын ажилд идэвхтэй хөрөнгө оруулалт хийсний хүчинд батлагдсан шатдаг хийн нөөцөө 1,3 их наяд куб метр байсныг 2,1 их наяд болгон өсгөжээ. Гэтэл 2000 онд шатдаг хийн батлагдсан нөөцийн хэмжээгээр Англи ба Норвеги хоёр адил байсан аж. Ерөнхийдөө Европын хэмжээнд сүүлийн арван жи­лийн дотор нөөц бараг 30 хувь унасан. Үүнтэй зэ­рэг­цээд 2000-2012 оны хоо­ронд Европын зах зээл дээрх үнэ нь дөрөв дахин нэ­мэгд­сэн байна. Ингэж үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан шатдаг хийн геологи хай­гуулд хийх хөрөнгө оруулалт өсөө­гүй бол өдгөө Европын холбоо батлагдсан нөөцгүй суух байсан гэдгийг шинжээ­чид онцлов.

Газрын тос

Европ тивийн хэмжээнд газрын тосны олборлолт бүр ч дор байна. Европт олборлодог газрын тосны хэмжээ 157 сая тонн байснаа 69 сая болж буурсан, цаашид ч буурна. Орд газруудын нөөц боломж нь шавхагдаж байгаа болохоор буурахаас ч өөр аргагүй. Манай хойд хөршид бүр Зөвлөлтийн үед хайгуул хийж илрүүлэн нөөцийг нь батласан ордууд шавхагдаж байгаа  болохоор хайгуулдаа нэмэлт хөрөнгө оруулалт хийвэл томоохон шинэ орд газар илрэх нь бараг баталгаатай зүйл. Гэтэл Европт Орос шиг идэвхтэй эрэл хайгуул хийгээд байхаар өргөн уудам газар нутаг байхгүй тул хөрөнгө зараад ч шинэ орд газар гарч ирэх нь юу л бол. Одоогоор Европт Норвеги, Англи гэсэн хоёр­хон улс газрын тос олбор­ло­дог. Норвегид хоногт 1,9 сая баррель, Англид 0,9 сая баррель. Бусад улс нь нийлээд хоногтоо ер­дөө 0,5 сая баррелийг олбор­ло­дог. Европын газрын тос­ны хоногийн хэрэгцээ нь 9,5 сая баррель. Иймд хэрэг­цээгээ хангахын тулд өөрийн олборлож байгаа 3,3 сая баррель дээр Оросоос хоногт таван сая баррелийг импортлон авдаг.

Газрын тос олборлогч орнуудын байгуулага буюу ОПЕК-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Европт зөвхөн Норвеги л саяхан нээсэн далайн эрэг орчмын бүсийн орд газарт олборлолт эхлүүлсний хүчинд хоногт олборлодог газрын тосныхоо хэмжээг нэмнэ. Гэхдээ 2020 оноос хойш эдгээр орд газар ч шавхагдаж эхлэх тул олборлодог газрын тосны хэмжээ ч эргээд буурах гэнэ. Дэлхийн эрчим хүчний агентлагийн тооцсоноор 2025 он гэхэд Европ тивийн хэмжээнд олборлодог газрын тосны хэмжээ 40 тэрбум куб метрээр унахтай зэрэгцэн хэрэглээ нь 43 тэрбумаар өсөх учраас импортын хэрэгцээ нь 83 тэрбум куб метр болно. Иймд мэргэжилтнүүд “Өрнөд Европын орнууд байгалийн баялгийн арвин их нөөцтэй Орос, Норвеги гэх мэт улсаас улам бүр хамааралтай болно” гэсэн дүгнэлт хийж. Гэхдээ газрын тосны хэрэглээ их боллоо гээд манай хойд хөрш улам нөлөөтэй болно гэсэн үг биш гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Украйны хэрэг явдалтай холбоотойгоор Европын холбоо улс төрийн шалтгааны улмаас Оросоос газрын тос их хэмжээгээр авах гэж яарахгүй болсон. Тиймээс  Европын нефтийн хэрэгцээг хангах  замаар хамгийн их ашиг олох улс Африкийн Нигер ба Катар, Саудын Арави гэх мэт Ойрхи Дорнодын орнууд байх ажээ.

Нүүрс

Европт газрын тос ба шатдаг хийн нөөц дуусч байж болох ч нүүрс хангалттай их байгаа. Гэхдээ бараг ил шахуу байрлаж байсан нүүрс нь дуусаад газрын гүнд л орд газрууд үлдээд байгаад хэргийн гол нь оршино. Их гүнээс нүүрс олборлоно гэдэг хэт их зардалтай болохоор Их Британи, Чех, Испани зэрэг улс олон тооны нүүрсний гүний уурхайг эдийн засгийн хувьд алдагдалтай гээд хаах гэж байгаа тухайгаа мэдэгдсэн.

Европт хэдэн зууны турш нүүрсний гол олборлогч, нийлүүлэгч байсаар ирсэн Польш, Германд ч байдал таагүй байна. Польш гэхэд 1980-аад онд нүүрс олбор­лол­тоороо Хятад, Зөв­лөлт, Америкийн да­раа дөрөвдүгээрт орж яв­сан улс. Гэвч тэр цагаас хойш нүүрсний олборлолт буур­саар. Одоо Польшид чулуун нүүрсний олборлолт буурч, хүрэн нүүрснийх бага зэрэг өсөх хандлагатай байна. Учир нь, нэг киловатт цаг цахилгаан эрчим хүч гаргаж авахад шаардлагатай зардлыг тооцож үзэхэд хүрэн нүүрс шатаасан нь чулуун нүүрснээс 35-40 хувь хямд байгаа аж.

Герман 2018 он гэхэд бүх төрлийн нүүрс олборлолтоо бүрэн зогсоох тухай ярьж байсан. Энэ дагуу ч чулуун нүүрсний олборлолтыг бү­рэн зогсоох бол хүрэн нүүрс­ний олборлоод байх бололтой. Гэх­дээ Польштой адил хүрэн нүүрсийг цахилгаан станцуудад ашиглах нь илүү ашигтай байгаадаа бус харин олон нийт хүрэн нүүрсний уурхайг хаахыг эсэргүүцэн жагсаал цуглаан хийсэн болохоор тэр. Германы хүрэн нүүрсний хамгийн том орд газрын нэгийг эзэмшдэг “RWE” компани ашиг багатай гээд уурхайг хаах гэтэл уурхайчид, тэдний ар гэр гээд олон мянган хүн оролцсон жагсаал болж байсан нь үүний нэг жишээ. Тиймээс эдийн засаг гэхээс илүүтэйгээр олон нийтийн бодол санааг тайтгаруулахын тулд хүрэн нүүрсний олборлосоор байна.

Үр дагавар

Ийнхүү стратегийн чухал ач холбогдолтой газрын баялаг нь дуусч байгаагаас үүдэн ямар үр дагавар гарах тухай “GSI” төвийн мэргэжилтнүүд тооцоо хийжээ. Юуны өмнө Өрнөд Европ бүхэлдээ Орос, Катар, Норвеги гэсэн байгалийн баялгаар арвин орнуудаас хамааралтай болно. Хамаа­рал нь жил ирэх тусам нэмэг­дэх тул Европын холбоо одооноос яаралтай шинэчлэл хийж эхлэх хэрэгтэй аж.

Нүүрс, газрын тос, шатдаг хий нь дуусч байгаа тул эдгээр баялгийн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс маш их хамаардаг болно. Бүр дуусчихаагүй байгаа ч өнөөдөр Европын холбоо нь цахилгаан эрчим хүчний үнийн өсөлт гэсэн таагүй асуудалтай тулгарсан. Цаа­шид, бүр дууссан цагт импортын нөөцийг ашиг­лал­аа гээд цахилгааны үнэ өс­нө үү гэхээс буурахгүй. Цахил­гааны өндөр үнийг дагаад Европт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг нэмэгдэн зах зээлд өрсөлдөх чадвар нь буурна.
Иймд европчуудад салхи, нар, түрлэгийн давалгаа гэсэн нөхөн сэргээгддэг эрчим хүчийг илүү идэвхтэй ашигладаг болохтой зэрэгцэн Умард тэнгист газрын тос ба шатдаг хийн геологийн хайгуул эхлүүлэх, АНУ-аас занарын шатдаг хий илүү их хэмжээгээр импортлон авах гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй гэж зарим мэргэжилтэн үзэж байна.

Гэсэн хэдий ч нөхөн сэргээгддэг эх үүсвэрээс гаргаж байгаа цахилгаан эрчим хүчний өртөг хэт өндөр гэсэн том дутагдалтай. Нүүрс, шатдаг хий, газрын тос ашиглах замаар гаргаж буй цахилгаан эрчим хүч хамаагүй хямд болохоор ойрын 100 гаруй жилдээ стратегийн гэсэн тодотголоо алдахгүй.
Германы Эдийн засаг ба Эрчим хүчний сайд Зиг­мар Габриэль нь Европын хол­бооны хэмжээнд нөхөн сэр­гээгддэг эрчим хүч үйлд­вэрлэгчдэд төрөөс олгодог тэтгэлэг дээд цэгтээ тулсан, цаашид өсгөх боломжгүй, харин ч энэ салбарт гаргаж байгаа зардлыг бууруулах шаардлагатай тулгарсан тухай мэдэгдсэн. Одоогоор зөвхөн Германд гэхэд л компаниуд болон хэрэглэгчид нөхөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжихийн тулд жил болгон 32 тэрбум ам.доллар төлж байна.  Улмаар ойрын хугацаанд Европ даяараа цахилгаан эрчим хүчний үнийг багасгах дээр бодит үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол Европын үйлдвэрүүд ээлж дараалан дампуурч магадгүй гэсэн дүгнэлт хийжээ.

АНУ занараас гаргаж авсан шатдаг хий, газрын тосоо нийлүүлэн Европыг аварна гээд байгаа ч тэр болтол цөөнгүй жил болно гэнэ. Юуны өмнө шатдаг хийг их хэмжээгээр шингэрүүлэх тусгай терминал байгуулна. Шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх асар том усан онгоц барина. Үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруу­лаг­чид зарсан мөнгөө эргээд богино хугацаад өсгөж авахыг хүснэ. Иймд АНУ-аас нийлүүлж байгаа шатдаг хий, газрын тос нь Оросоос авч байгаагаас хямд тусах магадлал эрс буурна.
Тэгэхээр Европчууд нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт л хамаг анхаарлаа төвлөрүүлж таарах биз.

Улс орнууд ийнхүү 100-200 гэлтгүй 10, 20 жилийн дараа тулгарах зүйлсдээ бэлдээд эхэлчихсэн байна. Парламент хуралдаад эсвэл Засгийн газар шийдвэр гаргаад байгалийн баялгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй тул ингэж бэлдэхээс өөр аргагүй. Тэгвэл манай улс талаар ямаршуу арга хэмжээ авч байгаа юм бол доо? Улс орны эдийн засгийн гол тулгуур, валютын урсгал хэмээн төсөөлөөд байгаа байгалийн баялаг гэдэг нөхөгдөхгүй. Нэг л өдөр дуусахад хоосон хөндий хэдэн нүхтэй л үлдэнэ. Мэдээж өнгөрсөн жилүүд шиг түүхийгээр нь зөөсөөр байвал чадалтай хүчтэй нэгний идэш болоод өнгөрөх нь тодорхой.
Баяр бахдал болоод байгаа нүүрс, зэс, алт, мөнгө нь нэг л өдөр дуусна. Тэр цагт бидний хойч үе юу зарж, яаж амь зогоох бол гэдэг дээр эртнээс анхаарч эхлэх хэрэгтэй биз ээ.

0 Сэтгэгдэл
za dain garah ni dee ayagui bol
Хамгийн их уншсан