Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх Дэгийн тухай хуулийн төслийг батлав Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад Бин Салман Аль-Саудтай уулзлаа Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ба монголчууд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна Нийслэлийн гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаар олгоно “Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа Монголбанк: 1.6 тонн үнэт металл худалдан авлаа
Кино ертөнцийн Загалмайлсан эцэг

Дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны жагсаалтыг “Citizen Kane” буюу “Иргэн Кэйн” хэмээх 1941 онд дэлгэцэнд гарсан, найруулагч Орсон Веллесийн бүтээл зүй ёсоор тэргүүлдэг юм. Аль ч орны кино шүүмжлэгч, мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр энэ киног хамгийн шилдэг нь гэлцдэг. Харин тэд “Иргэн Кэйн”-ий дараа алдарт “Загалмайлсан эцэг”-ийг хоёрдугаарт жагсаадаг юм. Кино мэргэжилтнүүдийн хувьд “Загалмайлсан эцэг” хоёрдугаарт тавигддаг ч дэлхийн олон сая үзэгчдийн хувьд энэ киног л хамгийн сайн нь гэдэг билээ. Итали гаралтай Америкийн мафийг тэргүүлэгч Корлеонегийнхны 10 жилийн амьдралын эргэлтийг харуулсан триллер төрлийн “Загалмайлсан эцэг” кино сонирхогчдын хамгийн дуртай бүтээлийн нэг болоод өдгөө 37 жил өнгөрчээ.

      Өртэй учраас л “Загалмайлсан эцэг”-ийг найруулжээ

“Загалмайлсан эцэг”-ийг найруулагч Фрэнцис Форд Кополла болон гол дүрийн жүжигчин  Марлон Брандо /Дон Вито Корлеоне/, Аль Пачино /Майкл Корлеоне/-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл энэ киног бүтээсэн “Paramount” кино студи тэдний хэнтэй нь ч хамтран ажиллах бодолгүй, бүр эсэргүүцэж байсан гэвэл та итгэх үү.
Анхнаасаа итали найруулагч ажиллуулна гэж төлөвлөсөн “Paramount” студи Сержио Леонед санал тавьсан ч тэрээр “Америкт нэг удаа” хэмээх мөн л гэмт хэргийн бүлэглэлийн тухай кино найруулж байсан учир татгалзаж, Копполад боломж гарчээ. Гэвч Коппола төрөлх Сициль, Итали орных нь тухай гадаад ертөнцөд буруу ойлголт төрөх вий гэж болгоомжлоод эхэндээ дургүй байж. Харин тэрээр үүнээс өмнө продюссерээр ажилласан “THX 1138” киноныхоо зардлыг хэтрүүлсэн учир “Warner Bros” компанид 400 мянган ам.долларын өрөнд орсон байсан учир аргагүйн эрхэнд “Загалмайлсан эцэг”-ийг найруулахаар болжээ. Өөрөө анхнаасаа дургүй хүлээж авсан ажил учраас Коппола хугацаандаа ажлаа явуулахгүй, зураг авах үед алдаа хийх, хэрэггүй зардал гаргах гэх мэтээр хангалттай сайн ажиллахгүй байснаас хэд хэдэн удаа халагдахад хүрч байжээ.
Тухайн үед санхүүгийн бэрхшээлд орчихоод байсан “Paramount” студи үзэгчдийн сонирхлыг татахын тулд кинондоо зодоон цохионтой хэсэх аль болох их оруулахыг Кополлад анхааруулж байсан гэдэг.


Марлон Брандо, Аль Пачиног тоглуулахаас татгалзаж байжээ

“Загалмайлсан эцэг”-ийн дүрээр кино урлагт дүрээ мөнхөлсөн Марлон Брандо ч “Paramount”-ын хувьд таатай сонголт байгаагүй юм. Дон Вито Корлеонегийн дүрд анхандаа Лоуренс Оливерийг товлоод байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар татгалзжээ. Ингээд итали төрхтэй Марлон Брандог гол дүрийн жүжигчнээр сонгоход найруулагч Кополла түүнийг хэзээ ч кинондоо тоглуулахгүй гэж дургүйцэж байжээ. Хоорондын харилцаанаас болж таардаггүй учир Марлон Брандог хашраах гэж түүнийг өмнө тоглосон киноноосоо  бага цалингаар ажиллавал зөвшөөрнө гэсэн болзол Кополла тавьж, үүгээр тохиролцжээ. Тэр үед Марлон Брандог загалмайлсан эцгийн дүрийг Оскарын шагнал авах хэмжээнд хүртэл амьдруулж чадна гэж найруулагч нь ч, кино студи нь ч төсөөлөөгүй юи.
Магадгүй, хамтран ажиллагсад нь түүнд ингэж үл итгэсэн хандлага гаргасан учраас л Марлон Брандо жүжигчин бүрийн мөрөөдөл болсон “Оскар”-ын шилдэг дүрийн шагналаа авахаас татгалзсан биз ээ.
Дон Вито Корлеонегийн хүү Майклын дүрд тоглосон Аль Пачино ч мөн л ийм хандлага дор дүрээ авч байв. Тухайн үед нэрд гарч амжаагүй түүнийг зөв сонголт гэж хэн ч бодохгүй байлаа. Харин найруулагч Коппола ажлаа орхино гэж “сүрдүүлж” байж түүнийг майкл Корлеонегийн дүрд тоглуулахаар болсон түүхтэй. Дашрамд сонирхуулахад, Аль Пачиног  бодвол тухайн үедээ овоо нэрд гараад байсан Дастин Хоффман, Жэк Николсан, Роберт Ди Неро нарыг “Paramount” студи сонирхож байжээ.

    Загалмайлсан эцэг долоо хоногт мянган ам.доллар үрдэг
Нэлээд адармаатай байдлаар гол дүрийн жүжигчдээ олж авсан Фрэнкис Коппола гэр бүлийнхээ олон хүнийг туслах, жижиг дүрүүдэд оролцуулсан байдаг юм. Тухайлбал, киноны хөгжмийн зохиолчоор ажилласан түүний аав Кармине Кополла төгөлдөр хуур тоглож байгаагаар кинонд гардаг бол, түүний эгч Талиа Коннигийн дүрд, нялх охин Софиа нь Коннигийн хүүхдийн дүрд тоглосон юм. Түүнчлэн Кополлагийн хоёр хүү ч Том Хагений хүүхдүүд болж тоглодог.  
Марлон Брандо, Аль Пачино нар энэ киногоор асар их нэр хүнд олж авсан ч, тухайн үедээ төдийлэн өндөр биш цалин авч байжээ. Тухайлбал, Аль Пачино болон түүүний эхнэрийн дүрд тоглосон Диана Китон найман долоо хоногийн ажлын хөлс гэж 36 мянган ам.доллар авч байсан бол Марлон Брандо зургаан долоо хоногт 50 мянган ам.доллар авч, дээр нь долоо хоногт 1000 ам.доллар зарцуулах эрхтэй байжээ. 

77 өдөр буудалцжээ

Киноны зураг авах ажил 1971 оны гурваас наймдугаар сарын хооронд үргэлжилснээс зөвхөн буудалцаантэй хэсгийн зургийг авахад 77 өдөр зарцуулсан байдаг.
Киноны хамгийн шоконд оруулсан хэсэг бол яах аргагүй тасдаж авсан морины толгой гардаг хэсэг. Тэр үнэхээр морины толгой байсан боловч кинонд зориулж төхөөрөөгүй гэдгийг  хожим Коппола амьтны эрхийг хамгаалагчдаас хурц шүүмжлэл хүлээх үедээ тайлбарласан юм. 
“Загалмайлсан эцэг”-ийг гэмт хэргийн сэдэвтэй триллер кино гэдэг ч энэ бол “жинхэнэ амьдрал” гэж Сальватор Гравано хэлсэн байдаг бол Стэнли Кубрик “Эргэлзэх зүйлгүй хамгийн агуу кино” гэж үнэлсэн юм.

Хүртсэн шагнал


Оскар,  Алтан бөмбөрцөг
Шилдэг эрэгтэй жүжигчин- Марлон Брандо
Шилдэг зураглаач- Альберт Рудди
Шилдэг кино зохиол- Марио Пузо, Фрэнцис Коппола
Шилдэг зураглаач
Шилдэг найруулагч -Фрэнцис Коппола

Татгалзахааргүй санал

Үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайхан кинонуудаас ишлэл үг хит болох нь бий. Тэгвэл өдгөө дэлхий даяараа хэрэглэдэг “Татгалзахааргүй санал” гэдэг хэллэг “Загалмайлсан эцэг”-ээс гаралтай юм. Дон Вито Корлеоне “Би түүнд татгалзахааргүй санал тавина” гэж хэлдэг хэсгээс дээрх ишлэл үзэгчдэд их таалагдаж, улмаас энэ үг нэг хэсэгтээ моодонд орж байжээ.
Түүнчлэн “Загалмайлсан эцэг” дэлгэцэнд гарсны дараа мафийн бүлэглэлүүдийн дунд кинонд гардгаар олгойлогчийнхоо бөгжийг үнсч, хүндэтгэл үзүүлдэг үйлдэл уламжлал болон тогтсон гэдэг.


Ашиг нь зардлаа дөрөв нугалсан

“Загалмайлсан эцэг” төсөрхөн төсвөөр бүтэж, зардлаа дөрөв нугалж олж авсан юм. “Paramount” студи 6.5 сая ам.доллараар киногоо бүтээж, 245 сая ам.долларын ашиг олсон юм. Энэ нь тухайн жилдээ хамгийн өндөр орлоготой кинонд тооцогдож байсан ч бүх цаг үеийн хамгийн өндөр ашигтай киноны жагсаалтын эхний 50-д ч багтдаггүй юм. Гэхдээ л сайн киног өнгө мөнгө тодорхойлдоггүй гэдгийг “Загалмайлсан эцэг” бэлхнээ харуулдаг.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
h.battulga ene kinog uzeed uuriin jijig kompania genco gej nerlesen gedeg
goe kino . tatgalzahaargui sanal . odoo neg uzii baiz
мундаг кино шүү. ажилынхаа завсар зайгаар харин ч нэг үзнэ дээ.
goy kino shuu, daraa neg suuj baigaad buh angiig n dahiad neg uznee
Хамгийн их уншсан