Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Т.Наран: Өндөр татварын “ачаар” өрсөлдөөний талбараас сайн дураараа гарчихлаа


“Coal Mongolia“ чуулганы үеэр “Монгол нүүрс” ассиоциацын гүйцэтгэх захирал Т.Нарангаас нүүрсний зах зээлийн байдал, үйлдвэрлэлийн талаар тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ унасан. Одоо манайхан ямар үнээр нүүрсээ нийлүүлж байна вэ?
-Нүүрсний үнэ унасан учраас нэгдсэн ч, нэг нэгээрээ зарсан ч адилхан болчихлоо. Өнөөдөр манай Таван толгой, Нарийн сухайтын нүүрсийг нэг тонныг нь 40 ам.доллараас дээш үнээр авахааргүй болсон. Худалдан авагчид танай нүүрсийг авъя.  Тэгэхдээ 40 ам.доллараас доош үнэтэй бол ярья гэсэн санал ирж байгаа.  Ер нь гайгүй үнэ санал болгосон худалдан авагч алга байна.

-Засгийн газар Хятадтай нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ хэлцэл хийсэн гэж ярьж байна. Энэ жил төлөвлөсөн 31 сая тонн нүүрсээ экспортолж чадах болов уу?
-Хэдэн тонн нүүрс экспортолно гэсэн тоо хэмжээ ач холбогдолтой зүйл биш. Манай улсын нүүрсний салбарын суурилагдсан хүчин чадал жилд 50 сая тонныг олборлох боломжтой. Гэвч дэд бүтэц, зам нь хаана байна. Нэг тонн нүүрсээ ямар зардлаар экспортолох юм. Тэндээс хэдий хэмжээний ашиг олох вэ гээд асуудал бий.
Түүнээс биш нүүрс хэрэггүй болж хятадууд авахгүй гээд байгаа юм биш. Нэг хоёр жилийн өмнө манайхан угаасан нэг тонн нүүрсээ 130 ам.доллараар зарж байлаа. Түүхий нүүрсээ 60-70 ам.доллараар борлуулдаг байв. Тэр үед нэг тонн нүүрсэнд 40 ам.долларын зардал гаргаад ашиг олж байсан. Гэтэл өнөөдөр үнэ нь 40 ам.доллар боллоо. Тэгэхээр зардал гаргаж экспортлох хэрэггүй биз дээ. Өөрөөр хэлбэл үнэ унаж буй тул маш бага зардлаар гаргах шаардлага тавигдаж буй юм.  Машинаар тээвэрлээд замд нь гурав дөрөв буулгаад борлуулахад ямар ч ашиг гарахгүй байна.

-Одоо яг хэдэн компани нүүрс экспортолж байна вэ?
-Ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоосон. Манай улсаас 14 компани нүүрс экспортолж байсан. Өнгөрсөн жил Таван толгойд байдаг гурав, Нарийн сухайтын гурав нийт зургаан компани 18 сая тонныг  экспортолсон. Тэдний хоёр нь энэ сарын эхээр нам зогсч нэг ч тонн нүүрс экспортлоогүй. Нэгдүгээр сард 1.2 сая тонн нүүрс экспортолсон статистик гарсан байна лээ. Гэхдээ энэ бол бүгд коксжих нүүрс биш. Нэлээд хэсэг нь урд нь овоолсон байсан хаягдлаа гаргасан. Тэгэхээр өнгөрсөн оныхтой харьцуулбал 40-өөд хувиар бага нүүрс экспортолсон гэсэн үг.  Бид зах зээлийг сөрж чадахгүй тул түүний эрхшээлд орохоос өөр арга алга. Ингээд нүүрсний экспорт зогсохдоо туллаа. Өнөөдөр Сангийн яам нэг тонн нүүрснийг 70 ам.доллар гэж жишиг үнэ цаасан дээр бичээд ч тэр мөнгө нь улсад орж чадахгүй. Яагаад гэвэл тэр үнээр нь нүүрсээ борлуулж чадахгүй байгаа. Эдийн засгаа бодитой төлөвлөж, цаг үеэ мэдэрсэн шийдвэр гаргах хэрэгтэй. 

-Нүүрсний татвар өндөр байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед гарах болсон. Хэдэн төрлийн татвар авч байна вэ?
-2012 оны зургадугаар сараас Хятадын зах зээлд нүүрсний үнэ огцом унаж эхэлсэн. Одоо ч унасан хэвээр. Хятадын хэрэглээ хэвээр байгаа ч нүүрс нийлүүлэгч олширсон. Манай улс Австрали хоёр л урд хөршид нүүрс нийлүүлж байх үед  ОХУ, Мозамбик, Африкийн орнууд  бараг сураггүй байлаа. Тухайн үед Канад, АНУ, Индонез бага хэмжээний нүүрс нийлүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр тэд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн дээр нь шинэ борлуулагчид ороод ирэхээр зах зээл нь ханаж илүүдэл болсон. Одоо Хятадын худалдан авагч хамгийн хямдыг нь сонгох боллоо. Тэгэхээр компаниуд хямд үнээр өрсөлдөхийн тулд зардлаа бууруулсан. Мөн Засгийн газарууд нь  нь компаниуддаа дэмжлэг үзүүлж зарим татвараа авахаа зогсоож, заримыг нь бууруулж байна. Гэтэл манай улс нүүрсний үнэ өндөр, ашигтай байх үед тогтоосон татвараа өнөөг хүртэл хадгалж байна. Дахин хэлэхэд нэг тонн нүүрсээ 40 ам.доллараар борлуулж байхад 70 ам.долларын татвар тавьчихаад сууж байна. Үнэ ханш нь унаж компаниуд эдийн засгийн эрсдэлтэй байхад Засгийн газар татвараар дарамтлаад байгаа юм.  Өөрөөр хэлбэл манай төр засаг хятадад нүүрс нийлүүлэгч гадаадын компанийн талд ажиллаад байна гэж ойлгож болох юм. Нэг ёсондоо дотоодын компаниудаа өрсөлдөөний замаас гарах зах зээлээ алдахад нь Монгол Улс өөрөө туслаад байна. Монголын тал нүүрс экспортлогчдоос  21 төрлийн татвар авдаг. Хятад 14 төрлийн татвар авч буй юм. Тэгээд хоёр тал нийлээд 35 төрлийн татвар авах болсон.  Манай компаниуд өндөр татварын “ачаар” өрсөлдөөний талбараас сайн дураараа гарчихлаа. Тэгэхээр жишиг үнийг  халж гэрээний үнээр татвар ногдуулах санал компаниуд тавьж байгаа юм.

-Уул уурхайн яамны зүгээс жишиг үнээр татвар ногдуулахаа больж гэрээний үнийг тооцдог болно гэж байсан. Энэ асуудал яасан юм бэ?
-Уул уурхайн яам энэ асуудлыг сайн ойлгодог. Нүүрсний унаж буй энэ үед бидэнтэй хамтарч олон төрлийн судалгаа хийж дорвитой  арга хэмжээ авах гарц олох гэж оролдож байна. Харамсалтай нь, мөнгө цуглуулж  улсын төсөв бүрдүүлэгчид ойлгохгүй шог юм байгаа. Өнгөрсөн онд зургаан сарын хугацаанд гэрээний үнээр татвар ногдуулсан. Энэ бол компаниудад  чамгүй дэмжлэг болсон. Хамгийн гол нь,  салбар хариуцсан яамныхаа оруулсан асуудлыг дэмжихгүй унагачихаад байгаа юм. Товчхондоо Засгийн газрын яамд хоорондын нэгдмэл ажиллагаа байхгүй байгааг л илтгэж буй хэрэг. Үүнээс болоод дунд нь улс хохироод байна.  

-Сүүлийн үед хүрэн нүүрсээ боловсруулж шатахуун үйлдвэрлэх талаар ярих боллоо. Та нүүрсний салбарт олон жил ажилласан мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол зөв. Гэхдээ амар ажил биш. Хүмүүс нэг хоёр жилийн дотор нүүрсээ боловсруулж шатахуун, хий гаргаад эхэлчих юм шиг гэнэн төсөөлдөг. Химийн үйлдвэрийн асар том цогцолбор байж хийх ажил. Шатахуун, хий гаргаад авахаар цаана нь боловсруулсан нүүрсний шаг тэр чигээрээ үлдэнэ. Өөрөөр хэлбэл шинж чанар нь өөрчлөгдсөн химийн асар их хаягдал үлддэг юм. Тэгэхээр энэ хаягдлаа яах вэ гэдэг асуудал тулгарна.  Үүнийг хаяж болохгүй байгаль экологид маш хортой. Тиймээс тэр хаягдлаа ашиглах үйлдвэр бас байгуулах учиртай. Жишээ нь пластик, хуванцар үйлдвэрлэж болно. Хамгийн гол нь дагалдах үйлдвэргүйгээр зөвхөн хий, шатахуун гаргах  боломжгүй юм. Герман улс 1930-аад оноос нүүрснээс шатахуун гаргах технологи нэвтрүүлсэн.  Гэвч өнөөг хүртэл дэлхийд өргөн хэрэглэхгүй байгаа. Шатахууны хараат байдлаас нүүрс ашиглаад гарах юм шиг гэнэн төсөөлж болохгүй. Урт  удаан хугацаанд сайн судалж байж хийх ёстой. Газрын тосны үнэ тэнгэрт хадаж хомсдоод ирэх цагт болох л байх. Өнөөдөр Хятад туршилтын журмаар ийм үйлдвэр ажиллуулдаг. Цөөхөн орон ийм үйлдвэртэй. Нэг их түгээмэл биш. Олон талаас нь сайн судлах ёстой.

0 Сэтгэгдэл
Нуурсний салбарынхан гэж ярихаас цаашгуй хэдэн мангар овгод одоо хийж чадахгуй бол зайгаа тавьж ог!
Zov zov Jaran yamaand zuun uhna gej mongolyn buh kompaniud tavan tolgoig huvaaj avaad zalgij baina.
hool guihiin bish baij l baig
Хамгийн их уншсан