Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Эрдэнэчулуун: Том шаргыг алдахад хорвоо эргэх шиг болсон


... Залуу эр Э.Эрдэнэчулуун гэргий А.Агваанцэцэгтэйгээ ханилан, аавын гэрээс голомт таслан аз жаргалтай амьдралаа эхэлсэн нь 1980-аад оны дунд үе.
Удалгүй анхны охин нь төржээ. Энэ бол  1986 он юм.
Анхны үрээ тэвэрч баярлахтай зэрэгцэн эхнэр нь гайт өвчний халдвар авчээ. Эмнэлгийн ажилтнуудын харгайгаар тариурын шар өвчнөөр өвдсөн нь хожмын хагацлын үндсийг тавина гэж залуу хос мэдсэнгүй.
Жолооч мэргэжилтэй байсан тэрээр удам угсаа нь нөлөөлсөн үү, нэг л мэдэхэд хурдан буяны хорхойтон болжээ. 1994 оны хавар өөрийн анд Зуз хэмээх Доржийн хамтаар Хэнтий аймгийн Галшар суманд бууж мордон явахдаа хайрт эхнэрийнхээ эмчилгээнд хэрэг болгон цагаан гүү худалдан авсныгаа Морин тойруулгын халтар азаргандаа хураалгаж, цагаан гүү Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт идээшсэн түүхтэй...
Төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, улс бүсийн наадмын 10 түрүү дөрвөн айраг хүртсэн Амгалан төрийн ажнай шарга азарга болоод  алдарт уяач Э.Эрдэнэчулууны намтар түүхийг уншигч түмэнд хүргэх үүднээс  түүнтэй яриа дэлгэлээ.  
Э.Эрдэнэчулуун уяач, хоёр шаргын түүх нь чухам юугаараа гайхамшигтай болохыг хамтдаа сонирхоцгооё.


-Амгалан төрийн ажнай шарга азарга, Монгол Улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны талаар домог хууч яриа гэмээр зүйл сонсч олон жилийг үдлээ?
-Хорвоод учрах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой нь уулздаг гэдэг шиг сайхан хурдан буянтайгаа ховорхон заяагаар учирсан гэж боддог юм.  Домог хууч яриа гэхээсээ илүүтэй өнгөрсөн хийгээд одоогийн амьдрал  маань хоёр сайхан хүлэгтэй минь холбоотой гэж боддог.

-Таныг хоёрдугаар 40 мянгатад төрж өссөн гэдэг. Хотын унаган хүү хурдан буянд дурлаж, хожим нь Монгол Улсын алдарт уяач болсон нь хэн хүний анхаарал татаж байгаа нь  лавтай?
-Тийм ээ. Энэ асуултад анх удаа хариулж байгаа юм биш шүү. Энэ тухай ам дамжин яригддаг гэдэгт итгэлтэй байна. Миний аав Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул. Тиймдээ ч өдийг хүртэл аавынхаа нутгаар овоглож явдаг. Аав, ээж минь дээд боловсролтой санхүүгийн мэргэжилтэй хүмүүс. Тиймээс би гэдэг хүн морь мал гэж мэддэггүй л өссөн. Харин адуутай болох мөрөөдөл бол эртнээс байсан. Энэ хүсэл минь биелээд өнөө тэднийхээ буянд амьдарч байна.

-Хурдан буян уях ажилд яах аргагүй удам нөлөөлсөн байх?
-Тийм ээ.

-Тодруулж ярихгүй юу. Өвөө, эмээ тань багадаа Даншгийн наадамд хурдан буян унаж явсан түүх бий гэлцдэг юм билээ?
-Өвөг дээдэс шигээ хурдан буян унаж өсөөгүй ч, тэрийг уях эрдэм мэдлэг заяасанд нь багахан ч гэсэн баяртай явдаг. Яг уяачийн эрдэм мэдлэгт суралцаж тэмүүлж эхэлсэн үе минь 1988 он. Тухайн жилээс эхлэн тасралтгүй гурван жил сумын наадмаас хэтрээгүй. Улсын баяр наадамд морио уралдуулна гэж сэтгэлд багтаа ч үгүй явсан.

-Тэр цагаас хойш долоон жилийн дараа алдарт шаргатайгаа ард түмэнд танигдаж эхэлсэн?
-Улсын баяр наадмын тухай бодол орж ирдэггүй байлаа. Энэ бодлыг минь өөрчилж арай холыг харж эхлэхэд нөлөөлсөн явдал 1997 оны баяр наадмаар тохиосон юм. Том шарга минь даагандаа улсын баяр наадамд айрагдахад урамшиж,  хурдан буяны үнэнхүү хорхойтон болсон байх.

-Хоёр шарга таны талийгаач эхнэртэй яагаад ч юм нарийн сэжмээр холбогдсон юм шиг. Та эхнэртээ саам уулгах зорилгоор цагаан гүү худалдан авсан гэдэг. Дараа нь түүний үр төл танд зүтгэсэн гээд л...?
-Эхнэр минь  хүндээр өвдөж ямар ч эм тан уугаад дээрдсэн юмгүй олон жилийг үдсэн. Цагаан гүүний саам сайн гэж сонсоод хурдан буян сонирхож яваад ах, дүү шаргын эхийг олж, үнэ тохирч худалдан авсан. Төв аймгийн Сэргэлэн суманд авч ирж, Морин тойруулгын халтар азаргандаа хураалган идээшүүлсэн. Талийгаач эхнэр минь хэсэг хугацаанд саамыг нь уусан ч том шаргыг төрсний дараа нь уухаа больсон.

-Нялх амьтны хоолыг нь хуваалцахыг хүсээгүй байх?
-Тийм ээ, том шарга  цовоо сэргэлэн, том бие­тэй өхөөрдөм амьтан байсан. Талийгаач минь тэр хөөрхөн амьтныг өрөвдөж, өхөөрдсөндөө саамыг нь хуваалцахыг хүсээгүй биз.

-Ингэж санагдаад байдгийн учир нь том шаргыг төрөхөөс өмнө эхнэр тань цагаан гүүний саамыг нь эмчилгээндээ хэрэглэж, харин түүний бие нь өвдөхөд бага шарга бас эмчилгээ хийлгүүлж байсан гэдэг?
-Том, бага шарга маань эхнэрийг  минь хүнд өвчнөөс салгах гэж байдаг чадлаараа хөлс хүчээрээ зүтгэсэн юм шиг санагддаг юм. Даанч хөөрхий өвчнөө дийлээгүй... Хагалгаанд орсон ч хэсэг хугацааны дараа өөд болсон. Үүний дараа бага шаргын бие нь чилээрхэж юун уралдах манатай л болсон. Ингэж явсаар 2007 оноос сэргэж улс, бүсийн наадамд өнгөтэй сайхан уралдаж эхэлсэн.

-Та том шаргыг дааган насандаа улсад айрагдахад нь өөртөө ч итгээгүй гэдэг юм билээ?
-Төрийн наадамд уралдуулах холын бодол бол байсан. Гэхдээ улсад айрагдсан тэр жил ер нь итгэж өгөөгүй. Том шарга наадмын өмнөх сунгаанд дээгүүр давхихад нь манай найзууд “Өнгөтэй байна” гэж хэлж байсан ч нэг л итгэж өгөхгүй явсан. Манай уяаны Нэргүйбаатар Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цэрэнгээс таван хонгор адуу УАЗ-469 машинаар авлаа. Би  хурдан гээд хүнд адуу аваад өгчихсөн байдаг. Гэтэл тэр адуунаас хоёр нь улсад айрагдсан болохоор сэтгэлийн бөөн тээгнээс гарч ихэд баярлаж байлаа.

-Алдарт том шарга улсад түрүүлэхээс өмнө 1999 оны наадмаар хар даага тань хамгийн анхны түрүү хүртсэн байх аа?
-Түрүүлэхэд нь баярлахын зэрэгцээ адуугаа бүр илүү сайжруулах хүсэл төрсөн юм. Үржилд нь анхаарч байж сайн адуу төрнө. Эрдэнэчулууны уясан морь түрүүлж, айрагдах нь гол биш. Сайн адуу гаргаж авах л хамгийн чухал байлаа. Хүсэл мөрөөдлийн минь салшгүй нэг хэсэг нь төрийн наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдсан бага шаргын амжилт. Гэхдээ морь уяна гэдэг ганц хүний хөдөлмөр биш, гэр бүл, хамт олон, найз нөхөд, намайг дэмжиж ажилладаг бүх хүний хамтын хүч хөдөлмөр юм.

-Том шарга улсын наадмын түрүү хүртэж эхлэхэд юу бодогдож байв?
-Олон морьдын дундаас түрүүлээд ирэхэд нь тэр чигээрээ хурдлаад байх юм шиг л санагдаж байсан. Миний үзсэн харсан зүйл асар бага байсан нь ийм муйхар бодолд хүргэсэн байх. Том шарга наадмын дараа “Тамирын хурд”-д түрүүлсэн. Өвгөн ноёны наадамд гурав дахь давхар уяагаараа яваад эрсэдсэн шүү дээ. Энэ үед надад хорвоо дэлхий орвонгоороо эргэх шиг санагдаж билээ. Ингэж морь уяад ч яах вэ гэж өөрийгөө зэмлэх ч багадсан.

-Уяаны алдаа байв уу?
-Тийм ээ. Одоо болтол харамсаад ч бардаггүй юм. Тэр цагаас хойш маш ихийг ухаарсан. Сайхан хүлгээ алдсаныхаа дараа хамгийн гол нь дахин ийм алдаа гаргахгүй, адууныхаа бие эрхтэнийг гэмтээхгүй гэж өөртөө хатуу тангараг тавьсан.

-Эргээд бодоход хэ­рэв эндээгүй бол улсын наадмын тэдэн түрүү хүртэх байсан гэх барагцаа байдаг уу?
-Нарийн хэлж чадахгүй ч нэлээн хэдэн түрүү хүртэх байсан гэдэгт нь бат итгэлтэй байдаг.

-Хоёулаа 2000 оны наадмыг эргэн саная?
-Миний амьдралын хам­гийн жаргалтай үеийн нэг дээ.

-Ах, дүү шарга хоёул ул­сын наадмын түрүү хүртсэн. Бас талийгаач эхнэрийн тань дүү Монгол Улсын даян аварга А.Сүхбат улсын наадмын түрүү бөхөөр тодорсон гээд л?
-Магнай хагартал баяр­лана гэж тэр л болсон байх. Том, бага шарга минь түрүүлээд ирэхэд нь нүдний нулимс цийлэгнэж маш их баярлаж билээ. Энэ тухай ярихад бараг миний үг ч багадахаар санагддаг юм. Заримдаа зүүдэнд хүртэл орох үе байдаг.

-Ардын хувьсгал, Даншгийн наадмын түү­хээс хойш бага шаргын амжилтыг эвдсэн адуу гараагүй гэдэг юм билээ?
-Тийм ээ, бага шарга дөрвөн мөч сайтай. Дөрвөн хөл чанга учраас энэ чанараараа олон хурдан буянаас илүү байдаг. Хүйтэн салхи салхилж байсан ч уяан дээрээ зогсч байдаг хурдан буян.

-2007 онд шаргын тухай дуу төрсөн түүхтэй. Агваан зохиолчийн энэ дуу нэг л сайхан эрч хүч өгсөн юм шиг. Дуу гарсан цагаас хойш бага шаргын бие сайжирсан гэдэг?
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Бас зөн зовин гэж байна. Магадгүй л юм.

-Таныг Хос шаргын дууг захиалж хийлгэсэн гэх яриа байдаг. Үнэн юм уу?
-Тийм юм байхгүй ээ. Найз Агваан маань сайхан шүлэг бичсэн байсан юм. Хожим Баасандорж ая хийсэн. Сайхан сэтгэлийн үр шимээр бүтсэн энэ дуу Монголын ард түмэнд хүрсэнд баяртай явдаг.

-Шаргыг сэтэрлэчихлээ. Шүлгийг нь жаахан өөр­чилвөл гэх нэгэн байдаг?
-Энэ дууг хаана ч сонсоход сэтгэл сэргээд, дурсамж тодроод сайхан байдаг. Юм байгаагаараа л байх сайхан. Заавал уран тансаг үг хэллэг хэрэггүй санагддаг. Энэ дуу цэвэр түүхээс бүтсэн дуу.

-Шарга хаана идээшиж байгаа вэ?
-Хэнтий аймгийн Баян­хутаг сумын нутагт байгаа.

-Үр төл нь бий биз?
-Уралдаж байх үед нь энэ талаар огт бодоогүй. Биеийг нь гамнаад үржилд анхаардаг  юм. Уралдахаа больсноос хойш арван хэдэн гүүнд тавьсан.

-Бага шаргын амжилтыг унаач хүү Д.Лхагвасүрэнтэй  холбон тайлбарладаг. Шаргыг уяхаа болиход унаач хүү Лхагвасүрэн нь хамт хурдны морь унахаа больсон сонин тохиолдол?
-Хурдан буянд дуртай ард түмэн унаач хүү, шарга азаргыг хамтдаа харсан сүүлчийн тохиолдол нь тэр байсан байх. Унасан хүүхэд нь хийморьтой байж морь түрүүлж, айрагддаг. Үе үеийн сайн хүүхдүүд надад таардаг. Ээж минь Архангай аймгийн Их Тамир сумынх, энэ нутгаас ах дүүгийнхээ хүүхдүүдийг сонгож авдаг байлаа. Тэдний нэг нь Д.Лхагвасүрэн. Морь давхиулдаг хүүхэд өөр. Сэргэлэн, хор шартай хүүхэд илүү өндөр амжилтад хүргэдэг. Миний хувьд бага шаргаа  хөл гарыг нь бэртээж гэмтээчихгүй, эсэн мэнд зодог тайлуулчих юмсан гэсэн бодол байсан. Санасандаа ч хүрсэн гэж бодож байгаа.

-Сэтэрлэх үед нь харуусал төрсөн үү?
-Миний хүлэг Монгол наадмын түүхэнд дээд амжилт тогтоож чадсан. Үүнээс өөр надад юу хэрэгтэй юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүзүүнд нь хадаг уян сэтэрлэхэд сайхан хүлгээрээ өөрийн эрхгүй бахархсан.  Шарга азарганы буянаар Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчийн гурав нь манай гэрт ирж хүндэтгэл үзүүлсэн байдаг. Энэ бол хүний амьдралын том бахархал.

-Унаач хүүхдүүдийг нас биед хүрсэн хойно нь ар гэрийг нь тэтгэж амьдрал ахуйг нь харж үзэх нь уяач нарын бас нэг хариуцлага байдаг?
-Энэ бол уяач бидний бодох ёстой зүйл. Амжилт гаргахад унаач хүүхэд, туслах уяач нар гол үүрэг гүйцэтгэдгийг хэлмээр байна. Хүүхдүүдийг дэмждэг уяач олон бий. Миний хувьд морь хурдлуулж байсан хоёр хүүхдэдээ мал тасалж өгөөд тусад нь гаргасан.

-Одоо таны адуун дундаас шаргын амжилтыг давтах хүлэг дахин гарах болов уу?
-Хэцүү л дээ. Тийм ховорхон адуу төрж, түүнийг би уяад төрийн наадамд зургаан удаа түрүүлүүлнэ гэдэг санаснаар болох зүйл биш. Морь уях нь их хөдөлмөр юм шүү. 30 настай хүнээс хөдөлмөрийн ямар үр шим гарах вэ. За тэгээд 50, 60 хүрэхээр яах вэ. Үүнтэй л адилхан.

-Шарга ер нь өөрийнхөө хоол ундыг хэр сайн тохи­руулж чаддаг байсан бэ?
-Сайн адуу тамиртай байгаа үедээ ажил хийхийн тоолонгоор биеэ засаад явчихдаг. Тэрнээс биш нэг их айхтар өөрийгөө сойгоод байдаггүй л дээ.

-Таны адуу одоо хэд хүрч байна?
-Найз нөхдийнхтэй нийлээд 200 хүрэхгүй адуу бий. Морины буян заяа их болохоор хоосон хонохгүй, хоёр идэхгүй амьдарч байна. Хөрөнгө чинээ хураах, олон мянган мал цуглуулах хүсэл алга. Хүн дуртай зүйлээ хийж, түүнээс таашаал авах шиг жаргал байхгүй гэж боддог юм.

2 Сэтгэгдэл
Uneheer hurdan buyn ym unshaad uillaa
yu gd gutsaad bga tsagaan soliot we
unen gevel ene hun mongoni toloo arail shunsan da hun ydraj bolno gehdee l eej aavaa zardagui tuuntei adil aral gamgui edelsen de arail bish byan gej helehguie ene bol tuun zayasan unaa ble odoo yaah yum ***** med ahin gej l bhgui
yu gd gutsaad bga tsagaan soliot we
unen gevel ene hun mongoni toloo arail shunsan da hun ydraj bolno gehdee l eej aavaa zardagui tuuntei adil aral gamgui edelsen de arail bish byan gej helehguie ene bol tuun zayasan unaa ble odoo yaah yum ***** med ahin gej l bhgui
unen gevel ene hun mongoni toloo arail shunsan da hun ydraj bolno gehdee l eej aavaa zardagui tuuntei adil aral gamgui edelsen de arail bish byan gej helehguie ene bol tuun zayasan unaa ble odoo yaah yum ***** med ahin gej l bhgui
unen gevel ene hun mongoni toloo arail shunsan da hun ydraj bolno gehdee l eej aavaa zardagui tuuntei adil aral gamgui edelsen de arail bish byan gej helehguie ene bol tuun zayasan unaa ble odoo yaah yum ***** med ahin gej l bhgui
unen gevel ene hun mongoni toloo arail shunsan da hun ydraj bolno gehdee l eej aavaa zardagui tuuntei adil aral gamgui edelsen de arail bish byan gej helehguie ene bol tuun zayasan unaa ble odoo yaah yum ***** med ahin gej l bhgui
unen gevel ene hun mongoni toloo arail shunsan da hun ydraj bolno gehdee l eej aavaa zardagui tuuntei adil aral gamgui edelsen de arail bish byan gej helehguie ene bol tuun zayasan unaa ble odoo yaah yum ***** med ahin gej l bhgui
unen gevel ene hun mongoni toloo arail shunsan da hun ydraj bolno gehdee l eej aavaa zardagui tuuntei adil aral gamgui edelsen de arail bish byan gej helehguie ene bol tuun zayasan unaa ble odoo yaah yum ***** med ahin gej l bhgui
unen gevel ene hun mongoni toloo arail shunsan da hun ydraj bolno gehdee l eej aavaa zardagui tuuntei adil aral gamgui edelsen de arail bish byan gej helehguie ene bol tuun zayasan unaa ble odoo yaah yum ***** med ahin gej l bhgui
Том шарга Айзасын даваа уруудах үед хадуураад 7 морины дараа орсон ч бүгдийг нь гүйцэн тасархай түрүүлсэн уралдаан санаанаас гардаггүй юм. Дор бичсэн жунгаанууд үүнийг ойлгохгүй ээ...
hvn ooriin durtai ajilaa hiij tvvneesee jargal awch amdrah saihan gej eh vnen vg shv bi ooriin sonirson zilee hiij ehelheerei staanan garch baij setgel amardag
Hurdan moriig buyan gedeg bolchihson yum uu.odoo tegeed hychtei buyan mergen buyan gedeg boloh bh daa
Amjilt husie
hovor ajinai mongol baharhal mongol shuteen mongol omigshil
шарга бол амьд домог өөр хүнд байсан ч домог
ene dee muulaad bga nuhduud mongol hun bisheee bish alnuud
Xaxaxaxaxacacacacacaaaaaaacacacaxaxaxaxaxaxa
horvoo ergeed baih daa yahav dee ugaasaa l delhii chini tenhlegeeree ergej l baidag biz dee
ta muusainuud yugaa medehbdee mongol hvn morindoo ymar hairtai bdgiig medehvv tvrvvleed irehed ni huuruud vzedeg l bzdee hudalaa negiige dagaal ***** bdiin
Eoeo 1hoshin shog sanaand orood tataj unatlaa ineelee. Sana daa. X tutsiin onon odnoo 2 toglodog doo. Odnoogiin bie uvduud hebtej bn chn morio huchih gd odnoogiin doroos unhurch unatal devsger hivsiig tataj abaad morindoo numruulchdeg. Uzeerei savj unana
za chi l dutsan bai daa. saihan amitanii hiimor ni uhne shtee.
horvoo ergeed baihdaa ch iahav dee hun bol delhii suireh uu
neg muu mori uhehed iun surtei ch iujm be dee ulsuglunguur uhej bui huuhed zunduu bgaa sh
huuhduud onosh ni todorhoigui ovchnoor shanalj bhad sharga marga hoishoo hevtnee
setguulch anduursan baih.ehner ni uud bolohod horvoo ergeh shig bolson baih.4 hultei adguus uhehed horvoo ergeh ni ch haashaa ch yum be.
Uneheer saihan ajnai da
сэтгүүлч нь ярилцлага өгөөд байгаа юм уу? Эрдэнэчулуун ярилцлага өгөөд байгаа юм уу? гэлтэй бэлдчихсэн асуулт хариулт л байна...
SHARGIIG UHEHED HORVOO ERGECHIHEED NEEREE EHNER BOL.....SONIN L YUM.
sonin lsanagdlaa. Maluhehed horvoo delhii homorchih geed baisna bol avgai ni uhehed horvoo delhii yasan boloo? s
ene setguulch mal meddeggui hun bnaaa...tom shargiig toroh gej baihad gej yariad baih yum ...guu unagalna gej bicheech dee..momgol hun baij ......
ymar setgel sergemeer saihan yriltslaga ve. bi emegtei hun ch gesen uralduuldag aduutai blohiig husdeg. turuuleegui bsan ch davhiad irehiig ni harj hamraa sharhiruulah saihan sh dee.
za chi l dutsan bai daa. saihan amitanii hiimor ni uhne shtee.
Хамгийн их уншсан