Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Өнөөдөр Зул сарын баяр

Зул сарын баяр түүнийг дагасан гацуур мод, бэлэг сэлт тараадаг Санта өвөө зөвхөн Христийн шашинтай холбоотой ч өнөөдөр христ, лал, бөө гээд шашнаас үл хамаараад дэлхийн дийлэнх оронд энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Энэ өдөр уламжлал ёсоор манайхан цагаан сараар гэр бүл, хамаатан саднаараа цуглардаг шиг бүгд цугларан нэгэндээ бэлэг, дурсгал өгч, жилийн турш мөрөөдсөн хамгийн нандин хүслийг нь биелүүлдэг, олноороо хөгжин цэнгэдэг уламжлалтай.

Гэхдээ энд нэг тайлбар хийхгүй бол болохгүй байх.
Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр нь “уул шугамандаа” Исус Христийн төрсөн өдөр юм. Христ гэдэг нь грек хэлээр “Аврагч” гэсэн утгатай. Тиймээс энэ өдөр хүмүүс Исусын төрсөн өдрийг тэмдэглэж байгаа хэрэг. Гэхдээ энд нэлээдгүй ээдрээ бий. Исусыг энэ өдөр төрсөн гэдэгт христийн шашны дийлэнх урсгалынхан санал нийлдэг ч тэмдэглэх өдөр нь ялгаатай болж таардаг.
Учир нь, Христийн шашин дотроо католик, үнэн алдарт, несторын, протестант гэх мэт олон урсгалтай. Тэд өөр өөрийн тэргүүнтэй, дагаж мөрддөг онцгой уламжлалтай, ёстой. Тиймээс Исусын төрсөн өдрийг өөрийн уламжлалын дагуу өөр өдөр тэмдэглэдэг.

Арванхоёрдугаар сарын 25-нд болдог “төрсөн өдөр”-ийг католик ба протестант урсгалынхан тэмдэглэдэг. Эдгээр шашныг дагагчид нь пап XIII Григорийн санаачилгаар засвар оруулан сайжруулсан цагалбарыг дагадаг нь өдгөөгийн жил бүрийн арванхоёрдугаар сарын 25.

Харин үнэн алдарт урсгалыг дагагчид нь Ромын папыг шашны тэргүүн гэж үздэггүй болохоор түүний санаачилгаар цагалбарт оруулсан шинэчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрсдийн дагадаг цагалбар, өөрөөр хэлбэл Ромын Эзэн хаан Юлий Цезарын цагалбарын дагуу Исусын төрсөн өдрийн тэмдэглэдэг. Тэр нь одоогийн нэгдүгээр сарын 7-ны өдөр тохиодог юм.

Монголчууд энэ  баярыг Зул сарын баяр гэж нэрлэдэг нь бас нарийн учиртай гэж болно. Буддын шашны шарын урсгалын ёсоор өвлийн эхэн сарын 25-нд энэ урсгалыг үндэслэгч Богд Зонхава таалал төгссөн гэж үздэг тул энэ сарын турш шарын шашныг сүсэглэгсэд зул барин буян үйлдэж, хуврагууд ном хурдаг уламжлалтай байжээ. Сарын турш зул барьдаг энэ хугацаанд Исус Христийн төрсөн өдөр багтдаг болохоор Зул сар гэж нэрлэсэн байна.

Зул сарын баяраар барьдаг гацуур мод ч олон зуун дамнасан ээдрээт түүхтэй. Христийн шашинтнуудын ариун судар болох Шинэ Гэрээнд өгүүлснээр Исус нь Иерусалим хотод анх орж ирэхдээ гартаа финик модны мөчир барьж байсан тухай дурддаг. Энэ финик мод нь халуун дулаан уур амьсгалтай Ойрхи Дорнодод л ургадаг. Тиймээс Христийн шашин газар авч хүйтэн сэрүүн уур амьсгалтай газар орж ирэх үед финик мод нэгэнт ургадаггүй болохоор орлуулах шаардлага тулгарч. Иймд христийн шашин тархсан газар болгон өөрийн нутаг орон, цаг агаарын онцлогыг харгалзан янз бүрээр орлуулж эхэлжээ. Энэ нь яваандаа Исусын төрсөн өдрийн бэлгэдэл болон хувирчээ.

Гацуур модны тухайд гэвэл дундад зууны үед тухайн үеийн Герман нутгийн оршин суугчид эртний уламжлалаа христийн шашны энэ тэмдэглэлт өдөрт тааруулан өөрчилсөнөөр гацуур модыг чимдэг болж. Герман угсаатай үндэстэн болгон энэ уламжлалыг даган арванхоёрдугаар сарын 25-нд гацуур мод чимэж, гоён Исусын төрсөн өдрийг тэмдэглэдэг байсан нь явсаар дэлхий даяар тархсан хэрэг.

Манай хойд хөршийн хувьд гацуур мод чимэх ёс  I Петр хаан өөрийн тушаалаараа анх 1700 онд оруулж иржээ. Оросууд үнэн алдарт урсгалыг дагагчид, дийлэнх Герман үндэстнүүд католик урсгалыг дагагчид болохоор оросуудад гацуур мод чимэх ёслолыг хүлээж авдаггүй байсан ч хааны тушаалаар ийнхүү дагасаар өдгөө хүрсэн түүхтэй. Дашрамд сонирхуулахад, Оросын үнэн алдартнууд өөрийн онцгой цагалбарын дагуу шинэ жилээ есдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг байсан ч мөн л I Петр хааны тушаалаар Европын бусад орны адилаар арванхоёрдугаар сарын 31-нд тэмдэглэдэг болсон түүхтэй.
1917 онд Орост Октябрийн хувьсгал ялж, Зөвлөлт засаг тогтсоны дараа гацуур модыг чимэх уламжлалыг хуучны бурангуй ёс гээд халсан төдийгүй Зул сарын баярыг тэмдэглэхийг хорьсон юм.

Зул сарын баярыг хорьсон болохоор олон нийтийн бухимдлыг намжаах, тайвшруулах шинэ баяр шаардлагатай болсон байна. Иймд 1935 оноос эхлэн Шинэ жилийг Зул сарыг орлох онцгой ач холбогдолтой, улс даяар хүн болгон тэмдэглэх ёстой баяр болгон өргөмжилж, бэлгэ тэмдгээр нь халагдсан баярын бэлгэ тэмдэг болох гацуур модыг сонгожээ.

Энэ уламжлал явсаар тухайн үед дэлхий дээрх хоёрхон социалист улс байсныг нэг манайд ирж баттай нутагшсан түүхтэй. Зарим эх сурвалжийн дурдаж байгаагаар социалист Монгол улсад анхны шинэ жилийн “ёлк” монголоор мол гацуур модыг 1947 онд засч байсан ажээ.

Гацуур модны чимэглэлийн тухайд гэвэл социализмын үеэс л айл болгон оройг нь гэрэлтдэг гэрэлтдэггүй таван хошуугаар чимдэг байсныг санаж байгаа байх. Зөвхөн манайд гэлтгүй социалист лагерийн улсууд бүгд л тэгдэг байсан хэрэг. Үнэн хэрэг дээрээ эртнээс нааш гацуур модныг оройг Исус төрөх гэж байгааг зөгнөн, мөргөлчдийн замыг нь зааж өгсөн Вифлеем одыг бэлгэдэж галт сүүл дагуулан нисч байгаа одыг дүрсэлсэн тоглоом, зүүлт өлгөдөг байж. Мэдээж, шашингүйн ёс давамгайлсан коммунистудын хувьд ийм бэлгэдэл хамгийн таагүй зүйл байв. Иймд тэд одны сүүлийг нь авч хаяад, одыг бэлгэдсэн таван хошууг нь үлдээснээр ингэж чимэглэдэг болсон байна.

Зул сарын баярын гол бэлгэдэл болсон Санта Клаусын түүх ч бас их өвөрмөц гэж болно. Анхандаа Европын орнуудад арванхоёрдугаар сарын 6-нд гэгээн Николаус хүүхдүүдэд бэлэг тараадаг уламжлалтай байж. Гэтэл өрнөд зүгийн христийн шашны урсгал хоёр хуваагдан протестант гэж шинэ урсгал гарч ирсний дараа энэ уламжлал хэсэг мартагджээ. Харин хэсэг шахагдсан католик урсгал эргэн сэргэх цагт гэгээн Николаус нь арванхоёрдугаар сарын 6-нд бус харин 25-нд хүүхдүүдэд бэлэг тарааж эхэлсэн байна. Гэхдээ тэр үеийн Сантагийн дүр төрх бидний танил болсон улаан дээлтэй Сантагаас тэс өөр байв.

Америкт цагаачлан очсон голланд цагаачид жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд гэгээн Николаус хүүхдүүдэд бэлэг тараадаг уламжлалыг авчран түгээж. Удалгүй буюу 1832 онд Америкийн зураач Клемент Кларк Мур нь Зул сарын баяраар гэгээн Николаус бэлэг тарааж байгаа тухай цуврал зурагт ном гаргажээ. Энд гэгээн буюу “санта” Николаусыг хамгийн анх Санта-Клаус гэж товчлон дурдсан аж. Үүний дараагаар 1863 онд мөн л Америкийн зураач Томас Наст Сантаагийн амьдралын товч түүхийг зохиож, байнга амьдардаг газар нь Хойд туйлд байдаг, хүүхдүүдийн сайн ба муу үйлдлийг тэмдэглэдэг тусгай дэвтэр хөдөлдөг, намхавтар нуруутай махлаг, бавгар ба живэр сахалтай хүн байдаг тухай хамгийн анх дурдсан байдаг юм.  /Гэтэл одоо Канад, Финлянд улс хоёр Сантагийн төрсөн нутгийн талаар маргаад эхэлсэн тухай уншигч танд бид хүргэж байсан билээ/

Улаан дээлний тухайд анхны зургууд дээр Санта хүрэн өнгийн дээлтэй байсан бол 1931 оны “Кока-Кола” компаниас бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх сурталчилгаа явуулахад зураач Хэддон Сандблом хамгийн анх одоо та бидний дасал болсон нүдэнд дулаахан, улаан дээлтэй өвгөнийг зурсан нь дэлхийн нийтийг байлдан дагуулсан юм.

Өвлийн өвөө гэдгийн хувьд оросууд их гүрэн, үнэн алдарт гэдгээрээ Зул сарын баяраар хүүхэд багачуудад бэлэг өгдөг өөрийн гэсэн хүнтэй байхыг хүссэн нь мэдээж. Ингээд арванесдүгээр зууны сүүлээс Оросын уламжлалт үлгэр домгийн баатар болох “Дед Мороз”  буюу Жавар өвөө, Өвлийн өвөөгөөр орлуулах болсон билээ. Октябрийн хувьсгалын дараагаар Зул сар, гацуур мод, Өвлийн өвөөг халсан ч 1935 онд гацуур модыг зөвшөөрөхтэй зэрэгцэн Өвлийн өвөөг ахин сэргээсэн юм. Үүнийг нь капитализмыг алгасан шууд социализм руу хүрэхээр тэмүүлж яваа хувьсгалт Монголын удирдлага хуулан өвч монголоор орчуулснаар Өвлийн өвөө гарч ирсэн билээ.

Зул сарын баярын түүх энэ мэтээр улс төр, шашин шүтлэг, үзэл суртал, реклам сурталчилгааны олон саад тотгортой тулгаран цаг үеийнхээ аясаар хувьсан өөрчлөгдөж ирсэн түүхтэй.
Гэхдээ өнөөдөр дэлхий даяар энэ баярыг шашны ямар нэг агуулга, далд санаагүй зөвхөн хүүхэд багачуудад баяр баясгалан өгдөг, хүн төрөлхтний тэмдэглэдэг хамгийн гэгээн баяр ёслолын нэг гэж үзэн тэмдэглэдэг болсон юм.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БОЛОГҮЙ ШҮҮ
БОЛЬЁ ОО
МОНГОЛЫН ЗУЛЫН ӨНГӨРЧИХСӨН ШҮҮ ДЭЭ. ОДОО БАС ЯМАР ЮМНЫХ НЬ ЗУЛ САР ВЭ?
БОЛОГҮЙ ШҮҮ
Хамгийн их уншсан