Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
863 мянган төгрөгийн хохирлын арыг хэн даах вэ

“Зарим тоон үзүүлэлт

ДНБ дэх төсвийн зардал 2014 онд төлөвлөснөөр 7,3 их наяд буюу 41,1 хувь болж байна.
Дээр нь, Чингис Бондын 1,5, Хөгжлийн банкны 600 сая ам.доллар төгрөгөөр бол 3,5 их наяд буюу нийтдээ 10,8 их найд. Энэ нь, ДНБ-д эзлэх төсвийн зардал 63,5 хувь болно гэсэн үг.
Хөрөнгө оруулалт багасахаар үйлдвэр үйлчилгээ багасна. Үйлдвэр үйлчилгээ багасахаар орлого тасарна. Орлого тасрахаар амьдралын өртөг нэмэгдэнэ. Төрд түүнийг нөхөх боломж алга.

Жирийн иргэнд, амьдралаа авч яваа хүмүүст хамгийн хүнд тусч байна. Бүгд өрөнд орж байна. Ажил бизнесийнх нь баталгаа алдагдаж байна.
Өнгөрсөн нэг жил гаруйн хохирлыг би 2,5 их наяд гэж хэлсэн. Энэ бол манай ард түмний төлж байгаа төлбөр. Үүнийг өлгийтэй хүүхэд, өтгөс бууралдаа хуваабал хүн бүр 863 мянган төгрөгөөр хохирчээ. Үүнийг “популизмын өртөг” гэж нэрлэж байгаа” хэмээн Ерөнхийлөгчийг хэлсний дараа та энэ жил 863 мянган төгрөгөөр хохирсон. Өөрөөр хэлбэл, төрийн тавьсан өрийн таньд ногдох хэмжээ 863 мянган төгрөг гэсэн үг хэмээн ойлгосон гэдэгт итгэж байна. Хэдийгээр өнөөдрийн нөхцөлд хамгийн тохиромжгүй үгээр “Өргүй бол баян” гэсэн зүйрлэл шалгараад байгаа ч 863 мянган төгрөгийг одоо төл дөө гэвэл та ямар хариулт өгөх вэ.

Төр хэзээ ч таны төлөх ёстой 863 мянган төгрөгийг олох гэдэгт хичээнэ гэж итгэх хэрэггүй. Түүний оронд төр дараагийн удаад тавих өрөө л бодно. Тэгвэл энэ их өрөө хэрхэн төлөх билээ гэж үү. Таны төлсөн татвараар л төлөх нь тодорхой бус уу. Ингээд бодохоор “өртэй бол баян” гэдэгтэй  санал нийлмээр байна уу. Өнөөдөр банкинд зээлгүй өрх олоод ир гэвэл ёстой нөгөө өдрийн од шүүрдэх гээч болох биз. Өнөөх жилийн найман хувийн хүүтэй урт хугацаатай орон сууцны хөтөлбөр яригдаж эхэлсэн өдрөөс хойш л зээл авсан нөхөд сардаа зөвхөн хүүнд долоон гаруй тэрбум төлж байгаа гэнэ билээ. Энэ мөнгөн дээрээ нэмээд 863 мянган төгрөгөө тооцоод үзмээргүй санагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ энэ мөнгийг өнөөдөр таны халаасанд хийсэн бол та юу хийх вэ. Жаахан тооцоо бодох уу?
Магадгүй, угаалгын ма­шин, цахилгаан зуух, зу­рагт гээд электрон барааг ямар ч байсан цалингийн зээл энэ тэр гэлтгүй авах боломжтой. Дэлхийн судалгааны байгууллагын гаргасан тооцоогоор дөрвөн хүнтэй нэг өрх дунджаар 40 ам.долларын хүнс долоо хоногт хэрэглэдэг гэж байгаа. Төгрөгөөр тооцвол 70 мянга орчим. Тэгэхээр 10 гаруй долоо хоног буюу хоёр сар элбэг идэх хүнс болох нь. Мэдээж Герман мэтийн өртөг өндөртэй улсад бол нэг л долоо хоногийн хүнс биз.

Тэгвэл хашгирсан по­пу­листууд маань энэ мөн­гөөр юу хийсэн билээ. УИХ-ын гишүүн, Монгол Ул­сын Ерөнхий сайд асан Р.Амар­жаргал нь төсвөөс дутсан 1,4 их наяд төгрөгийн хариуцлагыг энэ засаг төрд хүлээх хүн байхгүй бол би хүлээе хэмээн Засгийн өмнөөс дуугараад байгаа. Тэгвэл хүн бүрийн 863 мянган төгрөгийг хохирол гэж үзэхэд хүрвэл арыг нь хэн даах вэ. Бонд гаргах зөвшөөрөл олгосноор УИХ дахь 76 нөхдөд үүрүүлэх үү.

 Зээлэнд дуртайгаар нь Засгийн газартаа үүрүүлэх үү. Ямар ч байсан 863 мянган төгрөгийн хохирлын арыг даах эзнийг тодруулмаар санагдана. Учир нь, төр зас­гийн шийдвэрлэснээр ирэх жилээс бид энэхүү 863 мян­ган төгрөгийнхөө хүүг төлнө. Гэхдээ төр засаг биш үүнийг баялаг бүтээгчид маань нуруун дээрээ үүрнэ. Үүрч байгаа ачаагаа хэрэгтэй зүйл гэдгийг мэдэж гэмээнэ үүрнэ биз дээ. Түүнээс биш нуруугаа бөхийтөл бул хар чулуу үүрээд явахыг хүсэх хүн байхгүй л баймаар. Засаг төр минь баялаг бүтээгчдийнхээ нурууг амрааж гэмээнэ дараагийн ачааг нь тавих байлтай. Иймээс Ерөнхийлөгчийн тооцоолж гаргасан 863 мянган төгрөгийн хохирлын арыг даах этгээдийг яаралтай тодруулж, магадгүй дараа дараагийн хариуцлагыг тооцох тогтолцоо бий болгоё. Өр үүрч яваа иргэд ч гэсэн ачааныхаа хэрээр өөрчлөлтийг мэдрэхийн тулд өдөр бүр эргэн тойрноо харж, үүрүүлсэн эзнээсээ үр дүн шаардахсан.

Та өөрийнхөө эргэн тойронд гарсан өөрчлөлтийг өнөөдөр нэг хараарай. Магадгүй, таалагдаж байгаа бол 863 мянган төгрөгийн өрөө төлөхдөө бэлдэхэд гэмгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан