Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТВОРТОЙ ЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлжээ “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байна Аюулт үзэгдэл, ослын тохиолдол эхний 10 сарын байдлаар 4469 удаа бүртгэгджээ “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “АЖИЛТАЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ” ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө
79-тэй өвгөн 82-той эмгэнээ цахилгааны төлбөрөөс болж хөнөөжээ

Англид тэтгэвэрийн хоёр хөгшин цахилгааны төлбөрөөс болж муудалцан, 79 настай өвгөн нь 82-той эмгэнээ зодож хөнөөсөн хэрэг гарчээ. Жил гаруйн өмнө гарсан эл хэргийн шүүх хурал өчигдөр болж хэрэгтэн таван жилийн ял оноосон байна. Шүүгч шийдвэрээ танилцуулахаас өмнө “Энэ өндөр насанд тань шүүх танхимд таныг харах эмгэнэлтэй байна. Гэвч олон арван жил ханилсан эхнэр тань таны гарт амиа алдсан нь бүр эмгэнэлтэй байна. 83 настай, өөрийгөө хамгаалах чадваргүй эмзэг дорой эмэгтэйд зэрлэгээр халдаж хөнөөсөн хэргийн чинь төлөө шоронд илгээхээс өөр аргагүй юм” гэжээ.
Хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан бөгөөд тэр үед хатагтай Бэйли халаалтаа залгасан нь өвгөнийхөө уурыг хүргэж “Хүйтрэх болоогүй байхад халаалт залгаж, мөнгө үрлээ” гэсэн шалтгаанаар 20 гаруй удаа толгой хүзүү рүү цохиж зоджээ. Нас өндөр эмэгтэй тэр дороо нас барсан бөгөөд өвгөн хэргээ нуух гэж оролдоод эхлээд хөршүүддээ баригдаж, сүүлд цагдаад үнэнээ мэдүүлсэн байна. Ер нь, гэрийн эзэн Бэйли хахир хатуу зантай, халамжгүй нэгэн байсан гэнэ. Хөршүүдийнх нь ярьж байгаагаар хатагтай Бэйли нурууны өвчтэй байсан ч нөхөр нь анхаарал халамж тавьдаггүй, заримдаа эмгэний нүүр нь хөхөрсөн явж байдаг байсан гэнэ. Хэргийг шалгах явцад өвгөнд сэтгэцийн өвчний анхан шатны шинж тэмдэг илэрсэн ч шүүхээс түүнд ял оноожээ.
Бэйлигийнхэн тэтгэвэрийн хөгшид болохоор тогтмол орлогогүй хэдий ч үл хөдлөх хөрөнгө, байшин нь хөөрхөн үнэ хүрэхээр эд байсны дээр хэдэн арван мянган фунтийн үнэтэй хувьцаа эзэмшиж, банкиндаа 68 мянган фунтийн хадгаламжтай байсан гэнэ. Гэвч энэ өндөр насандаа эд мөнгөний шуналдаа автаж, эхнэрээ хөнөөсөн өвгөнд хуулийн дагуу гэсгээл хүртээлээ. Тэд үр хүүхэдгүй, хоёулхнаа амьдардаг байжээ.

0 Сэтгэгдэл
Үгүй мөн сонин юмаа хүний араншин гэж Үхэхийн хооронд цахилгааны мөнгө хэмнэж өөрийгөө болоод эмгэнээ зовоож байдаг.
Хамгийн их уншсан