Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Н.Энхболд: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хатуу мөрдөх ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа 2013 оны төсвийн тодотгол, мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн асуудлаар Монголбанкны удирдлагууд болон Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг үдээс өмнөх хуралдаанаар сонсчээ. 2013 оны мөнгөний бодлогын хэрэгжилт, 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаархи Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээлэлтэй холбогдуулан бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Бүлгийн хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдээлэхдээ "Эдийн засагт хүндрэл бэрхшээл үүсээд байгааг бүх шатанд хүлээн зөвшөөрсөн. Ганцхан манай нам ч хэлж сануулаад байгаа юм биш. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүртэл нөхцөл байдал хүндрээд байгааг хүлээн зөвшөөрч, цаашид хэрхэх талаар ярилцаж байгаа. Монголбанкны хувьд ойлголцож байгаа зүйлүүд ч байна, зарчмын зөрүүтэй саналууд ч гарлаа. Гэхдээ хоёр зүйл дээр Монголбанк болон МАН-ын бүлгийн байр суурь ойролцоо байна. Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Монгол Улсын нийт өр 2014 онд ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Энэ хуулийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөх ёстой. Энэ хууль гурван Засгийн газар, хоёр их хурал дамжиж байж гарсан. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд яригдаж байж төрийн бодлого болон батлагдсан хууль. Гэтэл өнөөдөр Засгийн газар, эрх баригчдын зүгээс ДНБ-д эзэлж байгаа өрийн хэмжээг 50-60 хүртэл хувь болгохоор хуулийн төсөл санаачилна гээд явж байгаа нь төрийн бодлого, залгамж чанар бүрэн алдагдаж буйн илрэл. Хоёрдугаарт, ийм байдлаар цаашид явбал хойтон 70, дараа жил 80 хувь гэх мэтчилэн Монгол Улс ойрын хугацаанд хуучин их өрөөс дутахгүй хэмжээний өртэй болох нөхцөл байдал үүснэ. Өнөөгийн ямар ч хүнд нөхцөл байдлаас илүү ирээдүйд үүсэх эрсдэлийг даван туулахад бэрхшээлтэй. Тиймээс хожим хариуцлага хүлээх субъект нь тодорхойгүй, эцсийн дүндээ ард түмний нуруунд ачаа үүрүүлнэ гэж үзэж байгаа учраас МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хатуу мөрдөгдөх ёстой гэж үзэж байна" гэлээ.
       УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд төсвийн тодотгол, үнэ тогтворжуулах хөтөлбөр, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн асуудлаар тодорхой дүгнэлт гаргах юм. Мөн ойрын хугацаанд байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар УИХ дахь бусад намын бүлгүүдтэй санал солилцож хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Үдээс хойш МАН-ын бүлэг төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийн талаар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудын мэдээллийг сонсч байгаа аж. Энэ талаарх мэдээллийг маргааш хэвлэлийнхэнд өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан