Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бидний мэдэхгүй Хойд Солонгос

-Муу болгож харуулах гэсэн бусдын үгнээс тэс ондоо-

БНАСАУ буюу бидний ярьж заншсанаар Хойд Солонгос гэхээр та юу мэдэх вэ?
Энэ улсын талаар бид дийлэнхдээ Өмнөд Солонгос, Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан мэдээгээр л төсөөлдөг гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз. Ийм ч болоод тэр үү Хойд Солонгосын талаар ирж байгаа мэдээллийн дийлэнх нь бараан, сөрөг тал руугаа. Бүр тодруулбал дам дамандаа авсан, нэлээд улс төржсөн багц  мэдээнээс өөр юу ч мэдэхгүй, нууцлаг, оньсого шиг улс гэж болно. Гэтэл төрийн буянаар энэ улсын амьдралыг бодитоор харж танилцах таатай завшаан таарлаа. Явахын өмнө интернэт ухаж, сонин сэтгүүл харан энэ улсын талаар аль болох ихийг олж мэдэх хичээлээ. Гол төлөв л сөрөг мэдээ л таарах юм.

Улаанбаатараас Бээжингийн олон улсын нисэх буудалд буусны дараагаар Хойд Солонгосын “Эйр Кореа” агаарын тээврийн компанийн Ту-204-300 онгоцоор нийслэл Пёньяныг зорилоо. Онгоцны цонхоор уулархаг улс бололтой харагдсан. Тийм ч болоод тэр үү нисэх буудлын дагуух тэгш газруудыг уйгагүй хагалан тариа, ногоо тариалсан байсан нь шууд л нүдэнд туссан юм. Ингээд л энэ улсын талаар элдэв цуу яриа, төөрөгдөл, ташаа мэдээллүүд ээлж дараалан нурж эхлэх нь тэр.
Юуны өмнө хуучин нисэх буудалтай залгаа нисэхийн шинэ төв баригдаж байгаа нь шууд нүдэнд туслаа. Үнэхээр үгүйрч ядраад хэцүүдсэн улс бол юун нисэх буудал барихтай манатай баймаар юм гэсэн сэтгэгдэл төрөв.

Цаашлаад гадаадын иргэдийн гар утас, зургийн аппарат зэргийг хурааж авдаг гэж яригддаг нь ташаа мэдээлэл болж таарлаа. Гар утас, зургийн аппаратыг хэн ч хурааж авсангүй. Нисэх буудлаас автобусанд суун Пёньян хотыг зорилоо. Замын хөдөлгөөн нь манай хотынхоос хавьгүй сийрэг юм.

Хуучин Зөвлөлтийн голдуу машин тэрэг байдаг, өөр унаа явдаггүй гэсэн яриа энэ зуур бас л замхран үгүй болох нь тэр. Замаар манай энд явдаг бүх төрлийн, бүх маркийн тэрэг явж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хуучин Зөвлөлтийн машинууд ганц хоёр л таарсан. Дийлэнх нь Япон, Герман тэрэг.

Гудамжаараа хүмүүс нь жагсч явдаг, бүгд нэг хэвийн дүрэмт хувцас өмсдөг гэж уншиж байсан болохоор тиймэрхүү зүйлсийг олж харах гэж их хичээлээ. Гэвч тийм зүйл огт алга.

Сурагчид, албан хаагчид, армийнхан л тус тусын дүрэмт хувцастай болохоос жирийн иргэд нь та бидэнтэй адил тус бүр өөрт тохирсон хувцас өмссөн, гудамж талбайгаар өөрийн тааваар алхаж яваа нь нүдэнд тусав. Эр, эм, том бага гэлтгүй жагсаад яваа юм харагдсангүй. Жагсч яваа нь дунд сургуулийн сурагчид, цэргийн албан хаагчид л байсан.

Гадаадын жуулчид, албан ёсны төлөөлөгчдөд зөвхөн гял цал болсон зүйлээ харуулаад, таагүй зүйлсээ нуудаг тухай олон удаа уншсан л даа. Гэтэл ямар ч улс гадаадын хүмүүст сайн сайхан, ололттой зүйлээ л харуулахыг хүсдэг биш билүү. Жишээлэхэд, Америк орсон жуулчид гэмт хэргийн бүлэглэлүүдээрээ зартай гудамжаар тэнүүчлэн амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулахыг хүсэх үү? Үгүй л байх.

Тэд шууд л Эрх чөлөөний хөшөө, Цагаан ордныг үзэх гэж яарах нь ойлгомжтой. Дэлхийн аль ч орон үүгээрээ адил. Манай улс ч ялгаагүй. Бид Чингис хааны талбай, түүхийн музей гэх мэт зүйлс, байгалийн үзэмжит газруудаа үзүүлдэг болохоос болохгүй бүтэхгүй нэртэй газруудаа үзүүлэх гэдэггүйтэй Хойд Солонгос ч адил. Иймд бидэнд Хүнсний үйлдвэр, Жимсний аж ахуй, боловсруулах үйлдвэр, Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг  урдаа барьдаг үйлдвэрүүдээ үзүүлсэнд би л хувьдаа ер гайхсангүй. Үйлдвэрүүд нь их цэвэрхэн юм. Хүнсний үйлдвэр нь гэхэд л ажилчдынхаа хүүхдүүдийг хардаг цэцэрлэгтэй, амраах бассейнтэй, интернэт төвтэй.

Пхеньян хотын төв хэсэг үнэхээр гайхалтай. Шинээр баригдсан олон төвтэй. Залуу удирдагч Ким Чен Ун нь хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд онцгой анхаардаг гэнэ. Тиймээс сүүлийн хэдхэн жилийн дотор хүүхэд залууст зориулсан олон төв, Аквапарк, Скейтийн төв, цэцэрлэгт хүрээлэн баригджээ. Жуулчдын нүдийг хужирлах зүйл чамлахааргүй олон. Сургуультай далайн гахай буюу дельфин оролцсон тоглолт үзүүлдэг төв ч тэнд байна. Энэ мэт зүйлсээрээ Улаанбаатараас хол давуу гэж санагдсаныг нуух юун.

Замын хөдөлгөөнд ямар ч бөглөрөл байхгүй гэдэг сонин санагдаж байсан юм. Өглөөд ажилд явах, тараад харих гэж замын бөглөөнд нэгээр тогтохгүй олон цаг гацахыг байх ёстой жирийн үзэгдэл гээд дасчихсан бидэнд гэрлэн дохион дээр л саатахаас бусад үед чөлөөтэй явах нь их сонин санагдаж “ностальги” төрүүлсэн гэх юм уу даа.

Алдарт “Ариранг” тоглолтыг үзсэн гэдгээ онцгойлох хэрэгтэй байх. 100 мянган сурагч, залуус нэг хүн шиг эвлэг хөдлөн санаанд оромгүй гайхалтай үзүүлбэрүүд үзүүлнэ гээд та төсөөлөөрэй. “Ариранг” үзүүлбэр тэртээ 1989 онд Дэлхийн оюутан залуучуудын XIII их наадамд зориулан босгосон 150 мянган үзэгч багтдаг “Тавдугаар сарын 1-ний нэрэмжит” цэнгэлдэх хүрээлэнд явагддаг юм байна. “Ариранг” нь Хойд Солонгосын туулсан түүхэн замнал, одоогийн байдал ба ирээдүйн хөгжлийг харуулсан урлагийн тоглолт хэлбэртэй. Тоглолт бэлтгэж, зохион байгуулж байгаа төвшин, оролцогчдын чадварын тухайд үнэхээр бахадмаар гэхээс өөр үг олдохгүй гэж болно. Наад захын жишээ нь цэнгэлдэх хүрээлэнгийн индэрт зурагт үзүүлбэр үзүүлж байгаа хүмүүсийн хөдөлгөөн үнэхээр нүд булаам. Зургийн аппаратын дурангаар татаж хараагүй л бол тэр бүх нарийн хөдөлгөөн, дүрсийг электрон дэлгэц бус харин олон мянган хүний хөдөлгөөнөөр харуулж байгаа гэдэгт итгэх аргагүй юм билээ. Тасалбар нь суудлаасаа хамаараад 70-200 еврогийн хооронд хэлбэлздэг. Ийм үнэ сонсоод үнэтэй санагдаж байж болох юм. Гэвч 100 мянган хүн оролцсон ийм гайхалтай тоглолтыг ийм үнээр үзэхэд харамсаад байх зүйл байхгүй гэж бодогдлоо. 50-60 биш 100 мянган хүн шүү.

Байгалийн өнгө үзэмж үнэхээр гайхалтай. Миний олж сонссоноор Хойд Солонгосын зүүн нутагт Мансик давааны орчим уулын цанын томоохон амралт баригдаж байгаа аж. Энэ амралт ашиглалтад орохоор тус улсыг зорих жуулчдын тоо бүр ч нэмэгдэх нь гарцаагүй.
Ер нь, жуулчид олон юм. Хойд Солонгост давхардсан тоогоор жилдээ 400 мянган гадаадын жуулчин айлчлан ирж, сонирхдог гэхээр хаалттай улс мөн үү биш үү, уншигч та өөрөө дүгнэлт хийгээрэй.

Хойд Солонгос өлсгөлөнд нэрвэгдсэн, дэлгүүрийн лангуунууд нь хоосорсон, иргэдээ цэргээр мануулж зандарч байж үнэгүй ажил хийлгэдэг гэсэн утгатай мэдээ  цөөнгүй явдаг болохоор нэгэнт ирсэн хүн бодит байдлыг харахыг хүссэн нь мэдээж. Ингээд Элчин сайдын яамны ажилтнаар хөтөч хийлгэн жуулчид тэр бүр ороод байдаггүй жирийн дэлгүүр хоршоогоор орж үзлээ. Манайд 90-ээд оны эхээр дэлгүүрийн лангуун дээр нэг кг-аар савласан бор давснаас өөр зүйл байдаггүй байлаа. Тийм л дүр зурагтай таарах юм байх гэж төсөөлж байв. Гэтэл байдал эсрэгээр. Дэлгүүрийн лангуунууд элдэв төрлийн бараа дүүрэн  харагдав. Үнийг нь сонирхож үзлээ. Хонины мах 650 вон / 8450 төгрөг /, гахайн мах 350 вон /4550 төгрөг /, үхрийн мах 1100 вон / 14300 төгрөг / гээд чөлөөтэй зарагдаж байна.
Солонгосчуудын бахархал болсон хүн орхоодой бүхий хүнсний бүтээгдэхүүн маш олон. Хүн орхоодойтой чихэр, архи, цай, жигнэмэг гээд зүйл төрөл бүрээрээ л байна. Үнэ нь ч боломжийн санагдлаа.

Компьютер, интернэттэй холбоотой зүйлс хориотой байдаг гэж уншиж байсан болохоор компьютер, цахим барааны дэлгүүр байдгийг сонсоод хэрэг болгож зорьж очсон. Манай эндээс онц ялгаатай зүйл алга. Хятад үйлдвэрлэсэн компьютер, нөүтбүкүүд эндэхтэй адил чөлөөтэй зарагдаж байна. Угаалгын машин, хавтгай дэлгэцтэй зурагт бүгд л байна. Хүмүүс нь ч ямар нэг айж эмээсэн зүйлгүй чөлөөтэй сонирхож байх юм. Гар утасны хэрэглээ ч бас чөлөөтэй. Гар утсаар ярьж яваа хүн гудамжинд олон таарсан.

Нийтийн тээвэрт нь трамвай, автобус, троллейбус үйлчилнэ. Тэр бүх трамвай, троллейбус, автобусаа бүгдийг өөрсдөө үйлдвэрлэдэг юм байна. Гудамжаар нь өөрсдийнх нь үйлдвэрлэсэн машин  цөөнгүй явж харагдсан. Төрийн байгууллагын машинууд нь цагаан дэвсгэртэй дугаартай, хувийнх нь шар дэвсгэртэй, гадаадын Элчингийн машинууд цэнхэр, армийнхан хар, харин гадаад худалдааны яамны машинууд нь улаан дэвсгэртэй дугаартай. Армидаа онцгой анхаардаг болохоор тусад нь дугаар гаргаж өгсөнд гайхах зүйлгүй. Харин сүүлийн жилүүдэд олон улсын харилцаагаа хөгжүүлэх, түүний дотор гадаад худалдаанд  онцгой анхаарч байгаагийн жишээ нь энэ яамны машиныг онцолсон явдал юм болов уу гэсэн бодол төрсөн.

Өлсгөлөнд нэрвэгдээд, жуулчид, гадаадынхны нүднээс  далд зовж шаналсан хүмүүс байна уу ч гэж сонирхож үзлээ. Ямар ч байсан би л хувьдаа тийм зүйл огт олж харсангүй. Харин манай ТҮЦ-тэй төстэй худалдааны цэгүүд олон байсан юм. Хүмүүс нь ч түүгээрээ сэтгэл түгшсэн зүйлгүй үйлчлүүлж байх юм.
Ямар ч дэлгүүрт орсон ам.доллар, евро, юаниар чөлөөтэй худалдаа хийдэг. Тэгэхээр гадаадын валютаар наймаа хийвэл бараг л шууд барьж аваад бууддаг гэсэн яриа бас л ор үндэсгүй зүйл болж таарлаа.

Ер нь миний очиж үзсэн БНАСАУ нь Өрнөдийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр харуулахыг хичээдэгтэй огт адилгүй санагдсан. Улс шиг л улс байна. Улс болгонд л өөрийн гэсэн давуу ба сул тал байдагтай адилаар Хойд Солонгост байдал тийм. Ийм хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн одоо баримтлаж байгаа хөгжлийн чигээ алдалгүй яваад нэг л хөдлөөд эхэлбэл та биднээс, Өмнөд Солонгос эсвэл Япон, Хятадаас дутахгүй амьдрах нь гарцаагүй гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан юм.
Гэхдээ мянга сонсохоор нэг үз гэдэг болохоор та өөрөө нэг удаа зорьж үзээд сонирхох хэрэгтэй биз ээ.

0 Сэтгэгдэл
Шал тэнэгүүд тэд нар чинь. Нэг нь инээх ёстой гэдэг нөгөөдүүл нь инээдэг. Уйлаад ч байх шиг. Бүтэн утсан хүүхэлдэй. Битгий магтаж бай. Шал худлаа
Яахвээ нээрээ л буруу бодож явдаг бсын бн манайхнаас юугаара ялгаатайин адилхан л хүн ш дээ тээ
Tiin sh mdee, maniah zuugee ch hiij chaddaggui bizdee. Omdgui baij ovdog tsoorhoig shoolno gej mongolchuud uneheer gajigaa
Unen, uneheer busdaas ataarhahgui, oorsdiinhooroo amidarch baigaag olj haraarai. Bi baharhdag. Gadaadiinhnii uzel bodloor bitgii yumiig unelj bai. Ene uls saihan oron gedgiig ochson hun bur harj chadnaa
Muusain yumnuud uzeegui baij, amerikiin bodloor ooriinhoo tolgoig orluulchihaad yu bodoj yavdag bainaa. Ene ulsad odoo ch ochson, bidnees zuun jileer hol davsan hogjiltei. ochood uz. Ergelzee chini arilna.
Мэдээж жуулчин их очдог болсон одоо үед иймэрхүү дүр зураг байнаштээ. цаана нь жинхэнэ амьдрал ямар ч юм билээ.Социолизмаа гэж..................
Muusain yumnuud uzeegui baij, amerikiin bodloor ooriinhoo tolgoig orluulchihaad yu bodoj yavdag bainaa. Ene ulsad odoo ch ochson, bidnees zuun jileer hol davsan hogjiltei. ochood uz. Ergelzee chini arilna.
Uyn manaitai zuirleh be. Tehnologi undur hugjsun oron sh dee. Harin manaih bol kkkkkk sh dee
Tiin sh mdee, maniah zuugee ch hiij chaddaggui bizdee. Omdgui baij ovdog tsoorhoig shoolno gej mongolchuud uneheer gajigaa
Зүгээр л Пёнян хот гэхэд л болно ш дээ.заавал оросоор бичих шардлага байгаа юм уу.англи хэлнээс нь ч гэсэн орчуулаад хардаа.
Жинхэнэ өөрөө өнгөцхөн хараад ирж дээ
Yadag mal ve? ene muu chin buur stresstuulchlee. Umnud solongost hyatad Mongoloor danjij ami duij irsen hoid solongoschuud 30, 40uuruu suuchaad tv-d zovj zudersnee yariad uilj suuhuu? amniihaa zorgoor chalchihaa boli. Ugaasaa gadaadiinhand bol ter unguts harahad yu ch haragdahgui. Uursdiinhuu ard irgediig tarchlaadag oron gene lee.
uламбаяр хүдалч нохой хааачиваа таминэээ
ХҮН БОЛГОН Л ЯНЗ БҮРЭЭР БИЧИХ ЮМ ӨӨРИЙНХ НЬ Л БОДОЛ ЮМ БАЙЛГҮЙ,ҮҮНИЙГ ИХ ЭЕРЭГ ХҮН БИЧИЖ ДЭЭ
сэтгуулч гуай хаанаас хэзээний ойлгоцтой очоод юу жишиж бичээд байгаа юм бол мэдээллийн ажилтан гэхэд хэцуу л амьтан бололтой
Hutsaj ogcheee .hahahaha tiim baisiim bol kamerdaad zurag eh beltgeltei ni medeelleee tavildaaa . Youtube eed 13 on geed bvten barimtat kino olood vzchih . Hiii hudleee heden vg saraachij baihaar
Hudlaa medeelel bna.amidral deer tiim bish shde.vnen aimshgiin oron.
Phenyan hot ni ugaasaa uzuulengiin hot gesen shuu.2008 ond hurtel amidral aimshgiin bsan gesen shuu.Orgoj garsan bodit humuusiin yaria
намайг бага байхад хойд солонгосоос үзэг халуун сав, цув, зонтик банан гээд л их бараа ирдэг байсан. Энэ бараа нь оросын барааг дагуулахааргүй чамин эд байдаг байж билээ.Өрнөдийхөн ер нь өөрийн сонирхлоо биелүүлэхийн тулд муу Каддафийг яалаа даа. Тэр Саддамдаа иракууд Мубаракдаа египетүүд бариулаад байж байх л ёстой. хооронд нь алалцуулж ашиг гаргадаг өрнөдийхөн гэдэг нь ч үнэн шүү Тэднийг авч хаяснаас илүү хор хохирол гарч байгаа нь өрнөдийхөнд олз болдог юм бишүү.
намайг бага байхад хойд солонгосоос үзэг халуун сав, цув, зонтик банан гээд л их бараа ирдэг байсан. Энэ бараа нь оросын барааг дагуулахааргүй чамин эд байдаг байж билээ.Өрнөдийхөн ер нь өөрийн сонирхлоо биелүүлэхийн тулд муу Каддафийг яалаа даа. Тэр Саддамдаа иракууд Мубаракдаа египетүүд бариулаад байж байх л ёстой. хооронд нь алалцуулж ашиг гаргадаг өрнөдийхөн гэдэг нь ч үнэн шүү Тэднийг авч хаяснаас илүү хор хохирол гарч байгаа нь өрнөдийхөнд олз болдог юм бишүү.
Ta ydaj Solongos hel meddeg bol,bas medeelel saitai hun bol ingej bichihgui baisan.Odoo BNCU s orgoj irsen 20myngan hun Solongost amidarch,ymar oor niigemd amidarch baisanaa Tv eer gaihan yrij baigaag bugd uzej baigaa.Tolgoigoo zeneglej sur.
viz avahuu
Ta ydaj Solongos hel meddeg bol,bas medeelel saitai hun bol ingej bichihgui baisan.Odoo BNCU s orgoj irsen 20myngan hun Solongost amidarch,ymar oor niigemd amidarch baisanaa Tv eer gaihan yrij baigaag bugd uzej baigaa.Tolgoigoo zeneglej sur.
ХУДЛАА
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Ene zaluu udirdagch ni Shivtsart bolovsrol olson gej sonsson. Eh oronch udirdagch hun gadaad ornii hugjiliig uls orondoo dor ni nevtruuldeg.
yahaw dee mani er aprataaa huraalgana gej nohoitson bhgui yu daa. tegsen huraagaagui geed deer durdlaashdee. haramsaa biz albaar orhij garsanda
zurag avahiig ni horigloson bolohoor zurag avch chadaagui l baihgui yu da.
Фото зураг тавьсан бол илүү сонирхолтой болох байлаа. Яагаад зураг тавиагүй юм болоо.
yahaw dee mani er aprataaa huraalgana gej nohoitson bhgui yu daa. tegsen huraagaagui geed deer durdlaashdee. haramsaa biz albaar orhij garsanda
Хамгийн их уншсан