Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг
“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?!
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ
Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ
“Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна
ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Гэнэдэнэ гэнэдэнэ гэхэд Д.Лүндээжанцан гишүүн шиг гэнэдэнэ гэж байх уу
Нээрээ яагад тэгэж яс үндэс, угсаа гарлаар нь ялгаж байга аюм бэ, Аварга аа. Наадуулдаа хэлэхгүй бол улаан коммунистууд сүйтгэнэ шүү. Цаадуул чинь дэлхийн хувьсгал мандуулнаа гэж байгаад л хамаг юм баллаад хаячихна.
Baruun taliinhan tsever tsusnii humuus bish yum bna l daa Yag unendee Mongoliin hamg eh oronchid baruun taliinh sh dee Baagii avarga yagaad uuriiguu tsever tsusniih geed todotgood bna
Ө.Энхтүвшин чинь өөрөө нэр дэвшээгүйдээ шаралхаад аваргын эсрэг ажиллаад байгаа юм биш үү. Зориуд ийм хууль зөрчсөн юм хйиж байгаад Бат-Эрдэнэ аваргыг унагах гэж байгаа бололтой.
Нийтлэлтэй санал нэг байна Яс цүсаар ялгаварласан санаа Б.Бат-Эрдэнэ гишүүнээс бол гарахгүй байх Баян-Өлгийнхөө эгэл түмнийг үндэсний хувцсаар нь гоёж хүндэтгэж байгаа харагдсан. Арын албаны хүмүүс хэрэг болохгүй бол ядаж хэрүүл тарихгүй байхсан даа. Лүндээжанцан гишүүн нутгийн олонд л зориулж хэлээд үгэнд үзүүр гаргаж дээ...
УИХ-ын гишүүн, цагтаа УИХ-ын ангийн дарга ч болж байсан Д.Лүндээжанцан эрхэм МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийгээ хөөдөж орхив уу даа. Уг нь дархан аварга маань нэр цэвэр, ер нь бүх юм нь цэвэр хүн юмсан. Д.Лүндээжанцан гишүүний хувьд ч УИХ-д хамгийн удаан суусан, тулхтай, хууль эрхзүйн талаар ч гэсэн намдаа суудал авчирдаг, юу ч мэдэхгүй мануухайнуудаа бодвол юутай ч арай л боловсролтой гэж болох хүн.
Хуулиа ч мэднэ. Тэгэхээр “Монгол Улсын ерөнхийлөгч энэ удаа Цэцэн хан аймгаас төрөх ёстой. Энэ аймгийнхан бол цэвэр цусны монголчууд” гэж хэлэх нь Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа гэдгийг хэн хэнээс илүүтэй мэдэх хүний нэг. Энэ нь хүнийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж байгаагаараа Монгол Улсын Үндсэн хууль, өрсөлдөгчөө муу хэлж байгаагаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа гэдгийг өнөөдөр УИХ-д сууж байгаа олон хүнээс Д.Лүндээжанцан гишүүн илүүтэй мэдэж байгаа. Яагаад гэвэл тэр энэ хуулиудыг батлахад гар бие оролцсон.
Нөгөө талаар хэдийгээр МАН хуулийг уландаа гишгилж, өнгөрсөн он жилүүдэд Монгол Улсыг хуульгүй болгочихсон байсан хэдий ч бичигч миний хувьд Д,Лүндээжанцан гишүүнийг эрх биш хуулиа дээдэлдэг, арай ч С.Баяр, Г.Занданшатар, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар шиг цайрчихсан, хуулийн үг үсгийг байтугай, бүтэн хуулийг үл тоомсорлон нам, хувийнхаа эрх ашигт нийцүүлж явдаг хүн гэж бодохгүй байна.
Уг нь Д.Лүндээжанцан гишүүн бол МАН-ын дарга Ө.Энхтүвшин гишүүн шиг “Хуулийн ганцхан өгүүлбэрээр бүхэл бүтэн намыг бүлэггүй байлгаж болохгүй” гэж арай ч хэлэхгүй хүн. Яагаад гэвэл хуулийн нэг өгүүлбэр байтугай, нэг үг, цэг таслал бүр утга учиртай байдаг гэдгийг энэ хүн Ө.Энхтүвшинг бодвол мэддэг байх учиртай. Д.Лүндээжанцан гишүүн бол УИХ-ын баталчихсан хуулийг гэртээ байтугай албан өрөөндөө ч засахгүй байх гэдэгт би итгэдэг. Яагаад гэвэл тэр хууль бүтэх процессыг Ц.Нямдоржоос илүү мэднэ. Нөгөө талаар түүнд Ц.Нямдорж шиг тэнэглэл, муйхар зан, хэрцгий араншин байхгүй, ёс зүйтэй хүн.
Харин энэ удаа тэр яагаад ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүмүүсийг яс үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхав. МАН-ын муйхар, хатуу коммунистууд түүнийг ингэж хэл хэмээн дарамтлав уу. МАН-ынхан ч угаасаа ийм угшилтай “Чамайг ингэж хэлэхгүй бол......” гэж байхаасаа сийхгүй л дээ. 1937 оноос, 1950-иад оноос, 1964 оноос хойш олон жил өнгөрсөн юмаа гэхэд 2008 оны явдал холдоогүй л байна. Хэдийгээр С.Баяр нь өнөөдөр Монголд байхгүй ч түүнээс ч аймшигтай ухвар мөчид хатуу коммунистууд гараад ирсэн болохоор ингэж дарамталсан байхыг үгүй гэх газаргүй.
Ө.Энхтүвшин гэхэд л “Тэр муу хууль, нэг хоёр өгүүлбэр ямар хамаа байна. Өөрийнхөө нэр дэвшигчийг л магтаж байвал болоо” гээд зүтгэж байгаа л даа. ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи энэ хүнд ийм боловсрол олгосон байх.
Чухам ийм ийм дарамт шахалт, элдэв зүйлээс болоод эрхэм түшээ Д.Лүндээжанцан аргагүйн эрхэнд Монгол түмнээ яс үндэс, язгуур угсаагаар нь ялгаварлан хэлж орхисон юм болов уу даа. Юутай ч түүний Хэнтий, Сүхбаатар аймагт хэлсэн энэ үг 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг санагдуулж орхилоо. 2009 оны сонгуулиар сурталчилгаа дуусахын өмнөхөн телевизээр явуулсан нэвтрүүлгээр Ховдын Зэргийнхэн бүгдээрээ хятадаас орж ирсэн хүмүүс гээд гүтгэчихсэн нь сонгуулийн дүнг үндсээр нь эргүүлснийг монголчууд мартаагүй л байгаа.
Ийнхүү МАН-ын хамгийн тулхтай гишүүдээс эхлээд хуулиа зөрчөөд эхэллээ, цаашид бусад нь яадаг юм бол доо.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
baagii avarga
kazakh deel, malgaitai baagi avarga muuhai haragdaj bna lee shuu.
2013.06.07
2013.06.06
2013.06.06
2013.06.06
2013.06.06