Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн чуулганы хуралдаанд “Бид ажлын төлөө зүтгэвэл хийж чаддаг гэдгийг харуулсан. 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгоно гэж хэлж байхад хүмүүс Алтанхуягаа битгий худлаа юм ярь гэж хэлж байсан. Гэхдээ бид хийж чадсан. 80 мянган төгрөг болгосон. Худлаа гэвэл хоёулаа гэр хороололд очиж байгаад маргая” гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатарын асуултад хариулав. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “Алтанхуяг сайд аа, та битгий худлаа ярь. Очиж үзээгүй хүн хэзээ ч мэддэггүй. Миний аав, ээж хоёр гэр хороололд амьдарч байна. 200-230 мянган төгрөгөөр портер нүүрс авч байна. Чаддаг юм бол хоёулаа хагассайны өглөө очоод 80 мянган төгрөгөөр зарж байгаа портер нүүрс байна уу гэдгийг үзье” хэмээн түүнийг портер нүүрсний үнэ хэд байгааг үзэх халз мэтгэлцээнд дуудав.