УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа
МҮОНРТ, Толгойт, Баянхошуу, Дамбадаржаа, Налайх орчмоор агаарын бохирдол бага байна
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
Шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
Өнөөдөр үрийн буудайн дуудлага худалдаа болно
2026 оноос элсэлтийн шалгалтын журамд өөрчлөлт оруулна
Ордын төлөөх “тэмцэл” Ордонд ороод бужигнуулж байна
"Шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай" гэв
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно
“Яндангүй бүс” байгуулна
Г.Шийлэгдамба: МАН, МАХН битгий хэл хэд хэдэн нам нэгдээд нэг нам болчихсон жишээ байна шүү дээ
-МАХН Бага чуулганаа хуралдуулж байна. Энэ хурлаар шийдвэрлэх асуудал юу байна вэ. Мэдээж нийгэмд МАХН, МАН-тай нэгдэх үү гэдэг асуултад хариулт өгөх байх?
-МАХН-ын Бага чуулганаар цаг үеийн болоод дотоод асуултай холбоотой илтгэл хэлэлцэгдэж байна. Мөн орон нутгийн сонгуулийн үр дүн, түүнээс хойших хугацааны намын үйл ажиллагааны явц байдлын талаар ярилцана. Мэдээж олон асуудлыг хэлэлцэх шаардлага байгаа. Бага чуулганы гишүүд маань тодорхой асуудалд ихээхэн хүлээлттэй байсан. Тиймээс нэлээд нухацтай хэлэлцэж шийдвэр гаргах байх. Тэр тусмаа МАН-тай МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцох уу үгүй гэдэг асуудал яригдана. Цаашлаад энэ хоёр намын нэгдээд нийлэх гэж байгаа гэх мэдээлэлд бага чуулганы гишүүд маань өөр өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгөх байх.
Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас нэр дэвших боломжтой хүмүүсээ тодорхойлж ярилцах байх.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн талаар тодруулж болох уу. Танай намаас таныг нэр дэвшүүлэх боломжтой гэсэн мэдээлэл гарч байна шүү дээ?
-Аливаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга урьдчилж шийдвэр гаргах, хувь хүнийхээ үүднээс ярих боломжгүй байдаг. Манай намд төр засгийн өндөр албан тушаал хашч байгаа хүн бий. Тэдэн дотроос Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүсийг бага чуулганы гишүүд маань тодруулах байх. Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан шаардлагыг биелүүлж байгаа бүхий л хүмүүст нээлттэй.
-Хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэх гэдгээсээ илүүтэй, нэгдэж нэг нам болох зүйтэй гэсэн яриа байна. Хэрэв нэгдвэл аль нэрээрээ явах вэ. Нэгдэж, нийлэх боломж бий юу?
-Ямар нэр дээр нэгдэх үү гэдэг нь асуудал шүү дээ. Мэдээж манай намын гишүүд МАХН гэдэг нэрэн дор нэгдэнэ гэдэг байр сууриа илэрхийлэх байх. МАН-ын гишүүд ямар бодолтой байдаг юм бол. Ингээд бодохоор хоёр нам битгий хэл, хоёроос дээш нам нэгдээд АН-ыг байгуулсан шүү дээ. Тэгэхээр болохгүй зүйл байхгүй.
Тэгээд ч хоёр нам маань угшил нэгтэй гэдэг. Олон мянган жирийн гишүүд энэ хоёр намыг нэгдээсэй, олон жилийг хамт туулсан замдаа ороосой гэдэг нь ил болсон. Харин удирдлагуудын дунд ойлголцох ёстой олон асуудал байгаа байх.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай эвсэж орох талаар тус намын удирдлагуудтай ярилцсан зүйл бий юу?
-МАХН-ын хувьд улс эх орны эрх ашгийн төлөө аль ч намтай хамтарч ажиллахад бэлэн. Энэ тухайгаа өөрийнхөө тавьсан илтгэлд тодорхой хэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай эвсэж орно гэсэн асуудал одоогоор байхгүй. Энэ асуудал яригдах дээрээ тулбал ажлын хэсэг гарч тодорхой асуудлыг шийдэх байх. Аль, аль нам нь л нэр хүнээ нэр дэвшүүлэх байх. Түүнээсээ хамгийн бололцоотой гэсэн хүнээ нэр дэвшүүлэх тухай цаашид ярих биз. Өнөөдөр яригдаагүй учир бид тодорхой зүйлийг ярих боломжгүй байна. Ер нь, намын ахмадын байгууллагаас хоёр намыг эвсэж орох нь зүйтэй гэдэг саналаа тавьсан байгаа.
-Хамтарсан Засгийн газар байгуулахдаа “Шударга ёс” эвсэл АН-тай бүх шатны сонгуульд хамтарч оролцоно гэж гарын үсэг зурсан юм биш үү. Үүнийг зөрчиж болох юм уу?
-Шинэчлэлийн хэмээх Засгийн газарт АН-тай хамтарч орохдоо ИЗНН, Шударга ёс эвсэлтэй байгуулсан гэрээ байгаа. Энэ гэрээний нэг заалт бол Засгийн газарт хамтарч байгаа намууд Орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субьект болж оролцоно гэсэн заалт байдаг. Гэхдээ энэ заалт хэрэгжихгүй байгаа. Тухайлбал, орон нутгийн сонгуульд АН дангаараа орсон. Манай намын хувьд зарим тойрогт ИЗНН-тай, зарим тойрогт “Шударга ёс” эвслээрээ, зарим тойрогт дангаараа оролцсон. Тэгэхээр асуудал бидэнд биш АН-д байгаа юм. АН гэрээгээ зөрчсөн, гэрээнд орсон заалтыг хэрэгжүүлээгүй. Үүнийхээ шалтгааныг “Бид хууль дагах ёстой. Орон нутгийн сонгуулийн хуульд орон нутгийн сонгуулийн байгууллага сонгуульд яаж оролцохоо өөрсдөө шийднэ” гэсэн зааллтай гэж тайлбарлаж байгаа юм. Үүний дагуу явсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль маань Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар хязгаарлагддаг. Тиймээс бид хуулиа дагах юм болов уу гэсэн ойлголттой байгаа. Гэхдээ мэдээж намын хооронд ойлголцол байна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас өрсөлдөх боломжтой, гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаа хүн байна уу?
-Өнөөдөр хуулийн хугацаагаараа нэр дэвшигчийг дэвшүүлэх хугацаа болоогүй байна. Хэвлэлийнхэн янз бүрийн таамаг дэвшүүлж байх шиг... Бид харин үүнийг одооноос л ярьж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох уу гэдгээ энэ бага чуулганаар хэлэлцэж тодорхой болгоно.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг байна. Энэ асуудал нам дотор хэрхэн яригдаж байгаа бол?
-Энэ бол ташаа мэдээлэл байна. Энхбаяр даргыг нэр дэвшүүлэх тухай асуудал яригдаагүй.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цөөн хором ярилцлаа.

Г.Даваа
0 Сэтгэгдэл