Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фото эвлүүлэг биш, гэхдээ итгэмээргүй зургууд

Сүүлийн үед сонин сэтгүүл, интернет сайтуудад тавьсан гэрэл зургуудад итгэх аргагүй болсон. Чухамдаа аль нь жинхэнэ үнэн, аль нь эвлүүлэг болохыг таахад бэрх. Гэхдээ амьдралд тохиолдомгүй жинхэнэ үнэн бодит зүйл гэж бас байна аа. Дараах зургуудда  нэг ч эвлүүлэг, фото шоп ашиглаагүй ч үнэхээр итгэхэд бэрх.


1.    2007 онд Pasha Bulker хөлөг Австралийн Ньюкаслын наран шарлагын газарт гарч ирэх дөхсөн нь. Ердөө жаахан л урагшаа ахисан бол хэдэн мянган жуулчин хөлхсөн газарт гарах байсан нь тэр.


2.    Өмнөд Австралид 2002 оны арваннэгдүгээр сард болсон шороон шуурга, хэдэн арван байшингийн дээврийг хуулж хаясан.


3.    Энэ бол зүгээр л аппаратын дуран хүч чадал, зурагчны авьяасаар бүтсэн зураг


4.    Брутус баавгай хар багаасаа л хүмүүсийн дунд өссөн амьтан. Өнөөдөр тэр рекламанд тоглож, хурим найр хөгжөөж, хүмүүстэй хамт нэг ширээнд хооллодог


5.    Мальдивын арлуудад болдог галан наадмын үеэр удаан хурдаар авсан зураг.


6.    2005 оны хоёрдугаар сарын 25-нд Дубайн “Бурж аль-Араб” зочид буудлын дээвэр дээр 321 метрийн өндөрт Рожер Федерер, Андре Агасси хоёрын халз тоглолт болсон нь энэ.


7.    Шоргоолж тээгч


8.    Зодооны үеэр Норвегийн хоккейчны дуулга нисэх тэр агшинд авсан зураг яг л “үл үзэгдэгч” болгосон байгаа биз.


9.    “Усан гүнж”. Чухам энэ зургийг авах гэж фото студид хэчнээн цаг зарцуулаа бол.


10.    2009 оны шинэ жилийн өмнөхөн. Хар цагаан Санта содон харагдаж байна уу. Энэ бол ердөө л хувцас, нүүр будаг.



11.    Замаас гарсан автомашин азаар ангалын яг  ирмэг дээр тогтож зорчигчид нь баярлачихсан гарч ирж байна.


12.    АНУ-ын Вашингтон мужид байдаг энэ модны тухай олон янзын домог таавар байдаг. Үнэхээр модтой хамт ургасан дугуй байдаг гэнэ шүү.


13.    Галаар наадахын бас л нэгэн гайхамшиг.


14.    2010 оны гуравдугаар сарын 24-нд хятадын эмч нар зургаан наситай жаал хүүгийн гар хөлд мэс засал хийж хуруунуудыг нь амжилттай салгасан юм. Тэр тэгээд хөл гартаа нийт 31 хуруутай болсон доо.


15.    Усан хөөс........


16.     Майямигийн оршин суугч Карлос Родригес автомашины осолд ороод мэс заслын ачаар тархины тал, дух, зулайгүй болсон ч амьд үлдсэн нь энэ.


17.    Голландын зураач Бернднаут Смайл утаа гаргагч, хөргүүр, гэрэл ашиглаж бий болгосон гэр доторхи үүл.


18.    Швейцарийн Лаусаннд 2008 онд болсон 20 км-ийн марафон гүйлтийн үеэр нүүрээ чийглэж байгаа тамирчин.


19.    Үзэгдэх орчин хязгаарлагдмал байснаас  цэргийн тээврийн энэ том онгоцны нисгэгч нисэх зурвасыг даваад авто зам дээр зогссон нь энэ.


20.    Швейцарийн Wenger фирмийн энэ хутга 85 багажтай, нийт 23 см урт, хагас кг жинтэй эд дээ.


21.    “Амьдралын төлөөх тэмцэл”. Үнэг барьж байгаа бүргэд. 2006 оны хоёрдугаар сарын 22. Финийн анчин Пекке Комийн авсан зураг.


22.    Немцийн фермийн эзэн Карл Змлоинскийн аварга молтогчин.


23.    Усан бөмбөлөгтэй ялаа гэх үү дээ.


24.    Тэмээн хяруул уг нь 200 кг ачаа даадаг гэдэг. Харин түүн дээр тогтож уралдаад барианд орно гэдэг л хэцүү дээ.


25.    Галан солонго бол цаг агаарын тодорхой нэг цаг үе, тохиолын үеэр л харж болох агаар мандлын маш ховор үзэгдлийн нэг. АНУ-ын Вашингтон, Айдахода мужийн хил орчим авсан зураг.


26.    «The Uno» бол 18 настай Бен Гулакийн өөрийн нь зохион бүтээж 2008 онд Канадын Торонтогийн авто шоу дээр үзүүлсэн мотоцикл.


27.    АНУ-ын Йосемитийн үндэсний паркийн Тафт-Поинтын хавцал дээгүүр татсан олсон дээгүүр яваа Дин Поттер


28.    Нэг аваад явсных ахиухан ачихъя гэдэг энэ жолооч бол Сомалийнх.


29.    Өмнөд Африкийн алдарт Викторийн усан хүрхрээний орой, яг ирмэг дээр нь.


30.    Филиппинд амьдардаг, хоёр хөлтэй Кьют, Бэмби нэртэй энэ нохойнууд төрөхдөө л ийм төрсөн.


31.    “Шидэт цорго” нэртэй энэ оргилуур Испанийн Кадиз хотод бий. Уг нь ч гайхах зүйлгүй л дээ, тулгуур нь усан дундаа л байгаа.


32.    Иракт 2005 онд болсон шороон шуурга


33.    “Морь унасан толгойгүй хүн” л гэж байдгаас толгойгүй морь гэж байх уу. Угтаа бол баруун талаараа эргээд л харж байгаа нь энэ л дээ.


34.    Италийн зураач Жанкарло Нерийн бүтээл “Зохиолч” нэртэй баримал Их британийн нийслэл Лондонгийн хойд дүүрэгт бий.


35.    Эклис нэртэй энэ амьтныг чинь морь гэх үү, тахь гэх үү.


36.    Хүний гараар бүтсэн нь үнэн  ч ихээхэн ур ухаан, нарийн тооцоо шаардаж бүтэх пирамид


37.    “Пизаны цамхгийн үзүүлбэр” уг нь ширээн дээр яг л зэрэгцээд байж байгаа гурван хундага. Гэхдээ зурагчин нь уу, ширээ нь үү, аппарат уу, аль нэг нь л хазгай байгаа байлгүй дээ.


38.    АНУ-ын Калифорни мужийн Берресса нууранд цутгадаг 20 метрийн голчтой хар нүх.


39.    Испаний бух наадуулагч Хулио Апарисиогийн эрүүн дороос орсон эвэр амаар нь цухуйж харагдана. 2010 оны тавдугаар сарын 25-нд болсон энэ гэмтлийнхээ дараа тэрээр ёстой азаар л амьд үлдсэн.


40.    Хоёр хоншоортой, 12 настай энэ муур бие эрхтний гажигтай төрсөн атлаа хамгийн удаан амьдарсан гэж Гиннесийн дээд амжилтын номд орсон юм.


41.    Иракт барьсан тэмээн аалз


42.    АНУ-ын Шинэ английн наран шарлагын газарт ойртон ирж байгаа давалгаа.


43.    Энэ бол үдээс хэлбэрээр хийлгэсэн жинхэнэ пирсинг шүү. Өөрөө үдэж чадахгүй болохоор найз нь тусалж байгаа нь энэ.


44.    Атлантаас Орланд руу нисч явсан онгоцны хөдөлгүүрийн бүрээс салаад уначихсан байгаагийн зургийг  2004 оны долдугаар сарын 13-нд авсан нь энэ.

0 Сэтгэгдэл
Тэр хундагаа ширээн дээрээ нааж байгаад жаахан хазайлгаж байгаад авсан байх аа. Цаад ханад нь юу ч харагдахгүй байна
ter aalziig harsan chine dotor evguirhev
Хамгийн их уншсан