Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгой төслийг санхүүжүүлэхээс Монгол татгалзлаа гэж гадаадын хэвлэлүүд бичиж байна


Монгол Улс өмнөд нутаг дахь Оюутолгойн зэс алтны орд газрыг ашиглахад зургаан тэрбум ам.доллар оруулж байгаа Rio Tinto PLC-г дэмжихээс татгалзлаа.
“Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн хоёр дахь шатыг санхүүжүүлэх талаар Rio Tinto-гийн арга хэмжээг дэмжихгүй гэж хувь нийлүүлэгчтэй яриа хэлэлцээр хийж байна” гэж Засгийн газрын төлөөлөгч мэдээллээ. “Энэ бол хувь нийлүүлэгчийн шийдэх асуудал” гэж тэр бас хэлсэн байна. Rio энэ төслийг санхүүжүүлэхээ энэ улиралд зогсооно гэж байна. Энэ төсөлд бас Европын хөгжил шинэтгэлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, бусад банкууд Дэлхийн банкны хяналттайгаар оролцож байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хөрөнгө нь хоёр үе шаттай, эхлээд дөрвөн тэрбум, дараа нь хоёр тэрбум доллар доллар оруулахаар бодож байж. Эхний дөрвөн тэрбум доллараар газар доорхи байгууламж болон уулын ажлыг санхүүжүүлнэ гэж компани мэдээлж байсан юм.
Монголын Засгийн газрын төлөөлөгч болон Rio Tinto-гийн удирдлага энэ долоо хоногт Улаанбаатарт уулзаж энэ томоохон төсөлд хөрөнгө оруулах талаар ярилцсан байна. 2009 оны хэлэлцээрээр бол Монголын тал энэ төслийн 34 хувийг эзэмшиж байгаа юм. Монголын албаны хүмүүс Rio энэ төслийн ажлын явц, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй, хөрөнгийг өөртөө зориулаад, алдагдлыг нь монголын тал хүлээж байна гэж гомдоллож байна. Харин компани болохоор үүнийг няцааж Засгийн газартай хамтран ажиллаж байгаа, аль ч талаар үг хэлээ ололцоход бэлэн байгаа гэж мэдэгдсээр байна. Гэхдээ Rio болон албан тушаалтнууд өнөөгийн энэ нөхцөл байдал төслийн цаашдын ажиллагаанд нөлөөлөхгүй гэж байгаа юм.

“Бид төсөлтэй холбоотой санхүүгийн харилцааны асуудлыг аль болох нээлттэй байх зарчим баримталж ирсэн“ гэж Оюутолгойн салбарын захирал Кэмерон Макрей хэлж байна. Тэр бас “Бид цаашдаа Монголын засгийн газартай ойлгоцох, асуудлыг шийдэхийн тулд аль болох  илэн далангүй, шударга яриа хэлэлцээ хийх болно” гэжээ. Зээлийн хөрөнгийг Оюутолгой төслийн хоёр дахь шатны бэлтгэл болгож илүү их агууламжтай зэсийн хүдэр байгаа газар доорхи уурхайг ашиглахад бэлтгэхэд зарцуулах юм. Эх сурвалжийн мэдээлснээр бол төслийн хоёр дахь шатанд нийтдээ 7,1 тэрбум доллар хэрэгтэйгээс  эхний ээлжинд 5,1 тэрбум доллар шаардлагатай юм байна. Монголын тал болохоор Rio-д дарамт үзүүлж улс орныхоо дэд бүтэц, тухайлбал төмөр зам, цахилгаан эрчим хүч, уурхайнуудаа шаардлагатай байгаа хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх гээд байгаа юм. Гэхдээ зээлдэгчээ алдахгүйгээр шүү дээ. Гурван жил үргэлжилж байгаа төслийн эхний шатанд газар шорооны ажилд зургаан тэрбум доллар зарцуулчихаад байгаа юм. Сүүлийн хэдэн долоо хоногт эндээс зэс олборлоод эхэлчихсэн байгаа.

Оюутолгойгоос жилдээ дунджаар 425 мянган тон зэс, 460 мянган унци алт олборлоно. Rio Tinto нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Turquoise Hill Resources-гийн хувь эзэмшиж Оюутолгойн ордыг хянаж байгаа юм хэмээн оросын http://asiareport.ru. сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
zaabal gadnaa gehguigee ene oyun tolgoin uil ajillgaag yawuulah bolomj baihgui uim uu buhel buten neg ulschdee
mongolchuud eh ornihoo baylagiig gadni yamar ch guilgachinguudin oroltsooguigeer zuvhun uursduu medeh estoi. gadnihan bidniig tejeeh bish harin ch bidnii baylagiig yaj hurdan sorj duusah ve gej end tendees ulangasch baigaa.
Хамгийн их уншсан