Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Гишүүн Ж.Батзандан, сайд Ц.Оюунгэрэлд захидал илгээжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Төрийн өндөр албан тушаалтнуудын зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл зарим хүнийг ихэд “гомдоосон” бололтой. Шуудхан хэлэхэд энэ хуулийн төсөл Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд тун эвгүй байдлаар тусчээ. Тэрээр энэ талаар Өдрийн сонинд ярилцлага өгсөн нь хууль санаачлагчийг эвгүй байдалд оруулсан бололтой. Гэхдээ хаана ч хэлэх гэсэн үгээ хэлдэг Ж.Батзандан гишүүн сайд Ц.Оюунгэрэлд хандаж захидал бичжээ. Энэ тухайгаа гишүүн Ж.Батзандан твиттер хуудсаараа мэдээллэсэн байв. Тэрээр захидалдаа, “Таны Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг уншлаа. Миний өргөн барьж буй төрийн өндөр албан тушаалтнуудын зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл Тангы ихэд эмзэглүүлсэн бололтой. Тиймээс би доорхи тайлбарыг хүргүүлж байна” хэмээн захидал илгээсэн байна.

Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан