Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1,352 рейсээр 182,748.73 тонныг экспортолж, өмнөх үзүүлэлтээс 10,015 тонноор нэмэгдүүлж бүх цаг үеийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо.
Уул уурхай

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 12 сарын 12-ны байдлаар нийт 28.7 сая тонн нүүрс олборлож 25.0 сая тонн нүүрс борлуулж, Ганцмод, Ханги мандал боомтоор нийт 26.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Компани борлуулалт, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч зах зээлийн уналттай үед нүүрсний борлуулалтыг хэвийн явуулж Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын орлогыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулан ажиллалаа
Уул уурхай

СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 жилийн ой 2025 онд тохиож буйтай холбогдуулан Салбарын хамт олноос ойг угтсан ажлууд зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагчдыг оролцуулсан “ETT – HERO 15/15” аяллыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Уул уурхай

2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1,267 рейсээр 170,954.82 тонныг экспортолж, өмнөх үзүүлэлтээс 5,118 тонноор нэмэгдүүлж 2025 оны экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо. Үүнээс Гашуунсухайт боомтоор 1,073 рейсээр 145,570.15 тонн, Ханги боомтоор 194 рейсээр 25,384.67 тонн нүүрсийг тус тус экспортолжээ.
Уул уурхай

"ЭТТ-АРХИВ" ҮҮССЭНИЙ 12 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
Архивын алба бол байгууллагын эрх зүйн баталгаа, түүхэн өв сан, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон стратегийн чухал нэгж юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт ажилтнууд баримт бичгийн үнэн бодит байдал, ил тод байдал, хариуцлагатай ажиллах зарчмыг мөрдөн, компанийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.
Уул уурхай

БИРЖИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82 мянган тонн биржийн нүүрс экспортолж биржийн тээврийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо.Тээвэр зохион байгуулалтыг сайжруулснаар 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 70 мянган тонн биржийн нүүрс экспортолсон бол 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82 мянган тонн болгож экспортыг нэмэгдүүллээ.
Уул уурхай

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН ISO СТАНДАРТУУДЫН II ДАХЬ ДАВТАН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг Франц Улсын Афнор группээс баталгаажуулан, хэрэгжүүлж ирсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд тогтмол сайжруулалт хийж байна.
Уул уурхай

ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН I ШАТНЫ АУДИТ ЭХЭЛЛЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оноос эхлэн ISO 30400 – Хүний нөөцийн менежментийн багц стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлэн, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Уул уурхай

268 МЯНГАН ТОНН НҮҮРС 19.3 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаа хийж 19.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 268.8 мянган тонн нүүрс БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа
Уул уурхай

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай хийсэн нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний дагуу 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тээвэрлэлтийг эхлүүлж, өнөөдрийг хүртэл нийт 2,000,000 тонн нүүрс тээвэрлэлээ.
Уул уурхай


































