Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ

Зам тээврийн яамнаас Монгол Улсын 21 аймаг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албан тоотыг зөвлөмжийн хамт хүргүүллээ.

Тухайлбал, Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр 2025 оны нэгдүгээр сард нийт нутгаар цас орж, салхи ширүүсэж цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул автозамын эзэмшигч, ашиглагч, хариуцагч болон тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг хүргүүлэв.

Иймд дээрх зөвлөмжийн дагуу иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, орон нутагт зорчих тээвэрчид, тээврийн хэрэгсэл бүхий иргэдэд тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан