Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана Улаанбаатар хотын ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлээр Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллана Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, зарим айл нүүхээс өөр аргагүй болоод байна БНХАУ HMPV вирусний тархалт нь улирлын чанартай томууны ээлжит дэгдэлт гэж тайлбарлав Нью-Йорк түгжрэлийн хураамжтай болсон АНУ-ын анхны хот болжээ БНСУ-ын цагдаагийн газар ерөнхийлөгчийг баривчлах тухай авлигатай тэмцэх газрын хүсэлтийг хүлээж авсангүй ХӨСҮТ “Мэс заслын тасаг“-аа шинэчилж, харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Энэ онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно СХД-ийн 34 дүгээр хороонд байгуулах “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургаадугаар сард эхэлнэ TRIP.COM ПЛАТФОРМД МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 5.9 тэрбум төгрөгийн зээл мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгджээ

Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар 2115 суралцагчийн хувийн хэрэг, материалд үзлэг хийж, суралцагч болон түүнийг төлөөлөх 1652 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 900 орчим зөрчлийг илрүүлсэн байна. Тухайлбал,

  • Сайдын тушаалд заагдсан хугацаанаас хэтрүүлэн санхүүжилт олгосон,
  • Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулаагүй, сайдын тушаалд нэр заагдаагүй иргэдэд санхүүжилт олгосон,
  • Суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн,
  • Сайдын тушаалд заагдсан сургуулиас өөр сургуулийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа дууссан хэргээс “Сургалтын төрийн сангийн нэр бүхий албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүүтэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон” хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэр бүхий шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгогдсон 345 суралцагчийн 1.8 сая ам.доллар /5.9 тэрбум төгрөг/-ын зээл эргэн төлөгдсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан