Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна

 

Булган аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоон хэрэг бүртгэлтийн хэргүүдийг шийдвэрлэх зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай “Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд хөдөлгөөнт 4, байнгын 2 буюу нийт 6 хяналтын постод давхардсан тоогоор цагдаагийн байгууллагын 23 алба хаагч, Байгаль орчны газрын 8 алба хаагч, Мал эмнэлгийн газрын 9 алба хаагч нар 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 1356 тээврийн хэрэгсэл шалгаж, нийт 956 зөрчил илрүүлж, 951 жолоочийг 9.856.000 төгрөгөөр, МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйл буюу мал эмнэлгийн цахим гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 5 жолоочийг 750.000 төгрөгөөр торгож  арга хэмжээ авчээ.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан