Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ёс зүйтэй шийдвэр гаргалт эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа 


Жил бүрийн 10 сарын гуравдугаар долоо хоногийн лхагва гаригт тохиодог “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг СЭЗИС-иас гарган 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон нийтэд ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эсээ бичлэгийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж байна.  

-Уралдааны зорилго: Олон нийтийн ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, Дэлхийн ёс зүйн өдрийгтэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ёс суртахуунтай, хариуцлагатай шийдвэр гаргахын ачхолбогдол болон үнэ цэнийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх. 

-Эсээний сэдэв: Ёс зүйтэй шийдвэр гаргалт

 Хамрах хүрээ: 
 Оролцогчийн ангилал 1. Их, дээд сургуулийн оюутнууд  
 Оролцогчийн ангилал 2. Салбарын мэргэжилтнүүд  

Тавигдах шаардлага:  
 Судалгаа шинжилгээнд үндэслэн бичсэн өөрийн бүтээл байх; 
 Эсээ бичлэгийн нийтлэг загварыг баримталсан байх;  
 Үгийн тоо 1000-1200 байх;  

Шагнал: Ангилал тус бүрд эхний 3 байрыг шалгаруулна.  
I байр – Өргөмжлөл, 1,000,000 төгрөг; 
II байр – Өргөмжлөл, 700,000 төгрөг; 
III байр – Өргөмжлөл, 500,000 төгрөг; 

Ивээн тэтгэгч: Хас банк  
Дэмжигч байгууллага: “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК 
Ёс суртахуунаараа манлайлъя уриан дор явагдаж буй эсээ бичлэгийн уралдаанд та бүхнийг
оролцохыг уриалж байна.  
Удирдамж: UFE - Global Ethics day 2024 - "Ёс зүйтэй шийдвэр гаргалт" эсээ бичлэгийн уралдаан -
YouTube 
Веб сайт: UFE 
 
#GlobalEthicsDay 
#UFE_GlobalEthicsDay

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан