Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЖИЛД 500 МЯНГАН МОДНЫ ТАРЬЦ, СУУЛГАЦ БЭЛТГЭХ МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫГ ЦОГТ-ОВОО СУМАНД НЭЭЛЭЭ Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулна ЦУОШГ: Энэ амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөж байгаа бол хойшлуулахыг зөвлөж байна Замаар зорчиж явсан хүүг АЛГАДСАН эмэгтэйг 100 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох тэмцээн Монголд зохион байгуулагдана ХЭҮК: 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол гарсан Намрын улирлын эхний 72 хоногт зүрхний үйл ажиллагаа амархан хямарч, өвчлөх нь их болдог БНХАУ-тай хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллана Монголд болсон снукер бильярдын ДАШТ-д Хонгконгийн Нг Он-И, Энэтхэгийн Камал Чавла нар түрүүллээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг хүлээн авч уулзав
ХЭҮК: 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол гарсан

Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-оос Монгол Улс дахь ахмад настны эрхийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Монгол улсад 2023 оны байдлаар 388,300 ахмад настан амьдарч байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 10.1 хувийг эзэлж байгаа юм байна. 2010 онд Монгол улсын хүн амын дунд 60 бас түүнээс дээш насны ахмад настны эзлэх хувь 5.8 хувь байсан бол 2024 оны байдлаар 11 хувь болж хоёр дахин нэмэгдсэн байна. Цаашид 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол гарсан байна. 

Монгол улсын ахмадын тоо өсөхийн хэрээр асруулах шаардлагатай ахмадын тоо жилээс жилд өсөж байгаа гэвч настанд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ хангалтгүй, хүртээмжгүй байна. Иймд одоогоос бэлтгээ хангах үүднээс ХЭҮК-оос УИХ-д ахмад настны эрхийн тухай асуудлаар өгсөн зөвлөмжид тусгасан асуудлуудыг Ахмад настны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан гэдгийг онцлов.

Уг хуулийн шинэчлэлт нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих аж. 

Тухайлбал, 

  • Халамжийн сангаас ахмад настанд зориулж олгож байгаа нийт зардлын 10-аас доошгүй хувийг заавал ахмад настанд зарцуулна гэсэн хуулийн шинэчлэлт орсон. Одоо мөрдөж байгаа хуулиар жилд 600 сая төгрөг зарцуулж байгаа бол шинэ хуулиар 15-20 тэрбум төгрөгийн зарцуулахаар тусгагдсан.
  • Ахмад настны сэргээн засах урт болон богино хугацааны олон хувилбарт үйлчилгээнүүдийг нэмэгдүүлсэн. Хөгжлийг дэмжих, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг нарийвчлан тусгаж өгсөн байна. 
  • Төрийн болон орон нутгийн өмчит барилга байгууламжид төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, хувь хүн ахмадын үйлчилгээ үзүүлэх бол тухайн барилга байгууламжийн ашиглалт, засварын зардлыг орон нутгийн төсвөөс бүрэн болон хэсэгчлэн хариуцахаар заасан.
  • Хувийн асрамжийн хувилбарт үйлчилгээнүүд бий болгох асуудлыг тодорхой болгож санхүүжилтийн хэмжээг нэмсэн байна. 
  • Аж ахуйн нэгжийн албан татварын хуульд ахмадтай холбоотой хоёр төрлийн зардалд татвар ногдуулахгүйгээр заасан. Тодруулбал Ахмад настны тухай хуулиар ААН цалингийн сангийнхаа гурав хүртэлх хувийг ахмадын сан байгуулж ахмад ажилтууддаа болоод байгууллагаасаа тэтгэвэрт гарсан ахмадуудад зарцуулахаар заасан байдаг. Уг санд орсон мөнгийг татварт ногдуулахгүйгээр заасан. 
  • Асрамж, халамжийн байгууллага үйл ажиллагаа явуулах байрын шинээр барих, тохижуулах, өргөтгөх зорилгоор үзүүлсэн санхүүгийн дэмжлэг хөрөнгөд татвар ногдуулахгүй. 
  • Эрүүл Мэндийн Яамнаас магадлан итгэмжлэл авсан 30 орчим сувиллын газраас өөрсдөө сонгоод 50 хувийн хөнгөлөлттэйгөөр сувилуулах боломжтой болсон. 
  • Ахмад настны шүд зэрэг протез, ортопедийн үйлчилгээний мөнгөн дэмжлэгийн гурван жилд нэг удаа болгож давтамжийг ойртуулсан. Өмнө нь таван жилд нэг удаа байсан. 
  • Түлээ, түлшний дэмжлэгийг нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмад настанд заавал олгохоор заасан. Өмнө нь зөвхөн тэжээн тэтгэх үр хүүхэдгүй ахмад настанд олгодог байсан. 
  • Эмч, багш зэрэг тэтгэвэрт гарсан ажилчин өөрийн хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллах юм бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг холбогдох сайдууд хамтарч баталж хэрэгжүүлнэ гэж заасан. 
  • Ахмад настан хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж заасан. 
  • Ганц бие харж хандах хүнгүй ахмадуудад оршуулгын үйлчилгээний зардлыг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тарифыг нь тогтооно зэрэг олон өөрчлөлтүүд орсон байна. 

Эх сурвалж: ikon.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан