Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЖИЛД 500 МЯНГАН МОДНЫ ТАРЬЦ, СУУЛГАЦ БЭЛТГЭХ МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫГ ЦОГТ-ОВОО СУМАНД НЭЭЛЭЭ Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулна ЦУОШГ: Энэ амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөж байгаа бол хойшлуулахыг зөвлөж байна Замаар зорчиж явсан хүүг АЛГАДСАН эмэгтэйг 100 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох тэмцээн Монголд зохион байгуулагдана ХЭҮК: 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол гарсан Намрын улирлын эхний 72 хоногт зүрхний үйл ажиллагаа амархан хямарч, өвчлөх нь их болдог БНХАУ-тай хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллана Монголд болсон снукер бильярдын ДАШТ-д Хонгконгийн Нг Он-И, Энэтхэгийн Камал Чавла нар түрүүллээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг хүлээн авч уулзав
Ахмад настны хөгжлийн жишиг төвийг Азийн хөгжлийн банктай хамтран байгуулна

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Төв болон Баруун, Зүүн Өмнөд Азийн бүсийн Хүний болон нийгмийн хөгжлийн захирал София Шакил, Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Коулин тэргүүтэй төлөөлөгч нартай уулзлаа.Манай улс Азийн хөгжлийн банктай өнгөрсөн хугацаанд олон сайн, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн.Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Дундговь, Дархан-Уул, Дорнод, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа билээ.Мөн энэ онд Архангай аймгийн төвийн барилга ашиглалтад оруулна.Уулзалтын үеэр ахмадуудад үйлчлэх жишиг хөгжлийн төвийг барих, хөгжлийн бэрхшээлийг тогтоохдоо эрүүл мэндийн олон улсын ICF ангиллын дагуу тогтоох төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавилаа.ICF ангилал гэдэг тухайн хүний өдөр тутмын нийгмийн харилцаанд оролцоход ямар үйлдэл нь хязгаарлагдаж байгааг тогтоон, түүнд нь тохирсон халамж, нийгмийн үйлчилгээг хөгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмждэг бодлого юм. Англи, Америк, Тайланд, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд үйл ажиллагаандаа ашигладаг.Гэтэл манайд зөвхөн хүнийг бие эрхтний согогоор нь хөгжлийн бэрхшээлийг хувь зааж тогтоодог нь буруу тогтолцоо болж байна.Азийн хөгжлийн банкны талаас дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтойг хэллээ.Цаашдаа Сангийн яам болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран төслөө шуурхайлан хэрэгжүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан