Ардчиллын анхдагч, "Хонх" хамтлагийн ахлагч,сэтгүүлч С.Цогтсайхан агсны мэндэлсэн өдөр МоАХ түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.
Тэрээр Монголын эстрад , рок поп хөгжмийн дайд өвөрмөцөөр тодорсон " Хонх" хамтлагийг Монголын радиогийн сэтгүүлч Сосорбарамын Цогтсайхан анх үүсгэн байгуулж 1988-1989 онд зохиосон "Би дуугүй байж чадсангүй " , "Цаасан малгай", " Албан тасалгааны цонхоор " зэрэг дуунуудаа олон түмэнд мэргэжлийн түвшинд хүргэхдээ Намсрайжавын Энхбаяр , " Соёл Эрдэнэ" хамтлагийн Б.Цолмон , Дамдинсүрэн, Б.Батболд нарын дэмжлэг туслалцааг авчээ. Хамтлагийн эгэл атлаа эрчимлэг " Хонхны дуу" хуучин дэглэмийг нураах лантуу болж чадсан билээ. С.Цогтсайхан, Н.Энхбаяр , Д.Энхболд нараар овоглодог "Хонх" хамтлаг замналдаа" Бидний араншин " , " Хөдөө арал" , " Ирж яваа цаг" нэртэй 3 концерт тогложээ.