Надмидийн Шагдар /1953-2021/
Бид бүхний эрхэм журмын нөхөр, Монголын ардчилсан холбооны анхдагчдын нэг Хэнтий аймгийн Чингис хотын /Өндөрхаан сум/ ардчилсан холбооны анхны гишүүн Надмидийн Шагдар нь хүнд өвчний улмаас 2021.05.31-нд таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Н.Шагдар нь 1953 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн. Монгол оронд өрнөсөн цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь идэвхитэй оролцож, улс орондоо 31 жил хөдөлмөрлөсөн инженер юм.
Н.Шагдар нь ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэх хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, тэгш шударга ёсыг эрхэмлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Хэнтий аймгийн ардчиллын түүхийг бүтээлцсэн нэгэн.
Н.Шагдарын улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Монголын ардчилсан холбооны дээд шагнал Эрх чөлөөний одон, Тусгаар тогтнолын одон, Ардчилсан хувьсгалын 20, 30-н жилийн ойн медалиудаар тус тус шагнажээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлье
Ардчилсан нийгмийн төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө, улс орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулсан түүний хөдөлмөрч, нөхөрсөг, тусч, эледэг зөөлөн, тууштай, хичээнгүй зан чанар нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай
Монголын ардчилсан холбооны Хэнтий аймгийн салбар зөвлөл