Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
МоАХ: Шударга ёс шүүхээс эхэлнэ

Монголын Ардчилсан холбооны гишүүд Дээд шүүхийн гадаа "Шударга ёс шүүхээс эхэлнэ" акц зохион байгуулж, Монгол Улсын Дээд шүүхэд ШААРДЛАГА хүргүүллээ.

Энэ үеэр нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа бүх зүйлс намуудаас үүдэлтэй гэж МоАХ үзэж буйгаа мэдэгдлээ. “Өнөөдөр бодлогоороо өрсөлдөх ёстой намууд зөвхөн эрх ашгаараа өрсөлдөж, бүлэглэлийн хэлбэр рүүгээ орчихлоо. Монгол Улсад нам гэдэг утгаа алдсан. Ялангуяа МАН төрийн эрх мэдлийг гартаа авч, шүүх засаглалын толгой дээр гараад суучихсан байна.

Аймаг, дүүргийн дарга нар Монголын цэргийн нэгдсэн холбооны зохицуулагч, МАН цэрэгжсэн бүтцэд орсон. Энэ нь Улс төрийн намын тухай хуулиар хориотой.

Тийм учраас намуудыг тараах нь зүйтэй, намууд ижил гараанаас бодлогын институц болж хөгжих ёстой. Эх баригч нам өөрийн хүссэн зорилгодоо бусад намуудыг ашиглаж байна. Эх баригч намын гар хөл болж буй жижиг намууд ч гэсэн энэ байдлыг дүгнэж үзээд гишүүд нь гишүүнчлэлээсээ бүрэн татгалзах хэрэгтэй” гэж байлаа.

МоАХ-ны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД

                                                                                         Шаардлага хүргүүлэх тухай

Монголын Ардчилсан Холбоо улс орныхоо өнөөгийн ба хэтийн төлвийг дүгнэн, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэж 2021 оны 1 дүгээр сарын 27; 2 дугаар сарын 11, 18; 3 дугаар сарын 1; 5 дугаар сарын 13-нд “...төрийн нэрээр мафижсан, тэдний өгөөш үмхдэг захиалгын намуудыг татан буулгаж, эрх зүйн шинэ, оновчтой зохицуулалтаар ижил гараанаас дахин байгуулах нь төрт ёсондоо итгэх ард түмний итгэл сэргэх, улс үндэстнээрээ хөгжлийн тэнхээ суух гол хөшүүрэг...” хэмээн тус тус мэдэгдэж геноцид, хэлмэгдүүлэлт, төсөв тендер, сангуудын хулгай, оффшор, цэрэгжүүлэлт зэрэг гэмт үйлдлээрээ “Улс төрийн намын тухай хууль”-ийн 4.2 дахь заалтыг зөрчсөн МАН-ыг юун түрүүнд тараахыг шаардсан юм.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн цогц шинэчлэл явуулах саналаа олон нийтэд илэрхийлсний сацуу, шийдвэртэй алхам хийлгүй цахдаж суугаа УИХ-ыг эрс шүүмжилсэн билээ.

Хууль тогтоох, гүйцэтгэх дээд байгууллагуудын нэгэн адил Дээд шүүх ч шудрага ёсонд биш эрх баригч нам, явцуу бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг нь нэгэнт нууц биш болжээ.

Тухайлбал, хөндөгдсөн ноцтой асуудлыг шийдвэрлэх эрх хуулиар өөрт нь бүрэн олгогдсон атал Монгол Улсын Дээд шүүх МАН-ыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны 4 дүгээр сарын 17-ны 04 тоот захирамж, иргэний хөдөлгөөн, улс төрийн намуудын шаардлага, 2279 иргэний “Эрхээ нэгтгэе” цахим санал асуулгыг үл ойшоож байгаа нь туйлын харамсалтай.

Тиймээс Монголын Ардчилсан Холбоо өмнөх байр сууриудаа дахин нотлохын хамт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн холбогдох захирамж, иргэд, хуулийн этгээдийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа 2021 оны 6 дугаар сарын 4-ний дотор бичгээр мэдэгдэхийг Монгол улсын Дээд шүүхээс албан ёсоор шаардаж байна.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

5 Сэтгэгдэл
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
a
Шударга ёс гэж байх ёстой л бол шүүхээс эхлэх нь зөв дэмжиж байна
Хамгийн их уншсан